Японы тамирчин, 31 настай Юки Каваүчи Бостоны Марафонд түрүүлж 1987 оноос хойш энэхүү марафонд түрүүлсэн анхны Япон тамирчин болжээ. Гэхдээ тэрээр энэ жилийн хувьд дөрөв дэх марафондоо түрүүлж байгаа байгаа бөгөөд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Юки Бостоны Марафоны өмнө Күкигийн хагас марафонд пандагийн хувцастай оролцжээ. Тэрээр 13,1 милийн зайд гурван өөр хувцас өмсөж уралдсан албан бус дэлхийн амжилтын эзэн бөгөөд пандагийн хувцастайгаа 1 цаг 10 минут 3 секунд гүйж хоёрдугаар байранд орсон аж.
2. Тэрээр олон удаагийн дэлхийн дээд амжилтын эзэн бөгөөд 2 цаг 12 минутаас бага хугацаанд бариандаа орсон 25 дээд амжилт, 2 цаг 20 минутаас бага хугацаанд марафоны барианд орсон 79 амжилтыг эзэмшдэг.
3. Энэ жилийн марафонд өөрийн хүндэтгэдэг тамирчдын нэг 2016 оны Олимпийн хүрэл медальт Гален Руппыг ялж, барианд оржээ. Гэхдээ Юки өөрөө долоо хоногийн 40 цагийн ажлынхаа завсар чөлөөгөөр бэлтгэлээ хийдэг аж.
4. Бүтэн цагийн ажилтай учраас тэрээр Японы ямар нэгэн багт ороогүй, ивээн тэтгэгчгүйгээр уралдаанд оролцдог. Тийм ч учраас түүнийг “иргэн” хэмээн хочилдог аж.
5. Элит тамирчдаас ялгаатай нь тэрээр өдөрт ганцхан удаа л гүйлтийн бэлтгэл хийдэг хэдий ч амралтынхаа өдрөөд 50 км гүйдэг юм байна.
6. 2012 оны Токиогийн марафонд 14 дүгээр байрт орсон тэрээр Лондоны олимпт оролцох Японы багт багтаж чадаагүй юм. Тийм ч учраас үүндээ гэмшиж, үсээ хусуулж байсан түүхтэй. Тэрээр “Намайг дэмжиж байсан хүмүүстээ би ямар нэгэн хариу барих хэрэгтэй гэж бодсон. Хүмүүсийн урмыг хугалсан учраас ийм шийдвэр гаргасан” гэжээ.
7. Түүний хувийн дээд амжилт нь 2 цаг 8 минут 14 секунд бөгөөд Америкийн ердөө гурван тамирчин, Их Британийн ганцхан тамирчин л энэ амжилтаас нь давсан үзүүлэлттэй аж.
8. Юки 2020 оны Токиогийн олимпоос өмнө 100 удаагийн марафонд 2 цаг 20 минутаас бага хугацаатай барианд орох зорилготой аж.
9. Зургаан настай байхдаа 1500 метрийн зайн гүйлтэд 7 минут 30 секундийн амжилттай уралдаж, гүйлтийн тамирчин байсан ээж нь түүнийг өдөр тутам дасгалжуулах болжээ. Өдөр бүр өөрийнхөө өмнөх амжилтыг эвдэх зорилготой байсан тэрээр 30 секунд алдах бүртээ нэмж нэг тойрог гүйдэг байсан аж.
10. Тэрээр оны эхний өдөр -23 градусын хүйтэнд Нью Йоркийн марафонд оролцож 2 цаг 18 минут 59 секундийн амжилтаар нэгдүгээр байрт оржээ.
11. Ажлын шаардлагын улмаас тэрээр ямар нэгэн ивээн тэтгэгчээс мөнгө авч болохгүй хэдий ч Бостоны Марафонд түрүүлсэн 150 мянган ам. долларын шагналаа хүртэх эрхтэй юм. Лхагва гарагаас ажилдаа буцаж орох бөгөөд долоо хоногийн сүүлээр Японд болох хагас марафонд оролцохоор төлөвлөжээ.