Ерөнхийлөгч Х.Баттулгын Эдийн засгийн форумд хэлсэн үгнээс анхаарууштай 10 санааг хүргэж байна.
1.Монголчууд бидний хөгжлийн талаар элдвийг цэцэрхэх, янз бүрийн гоё нэртэй дэврүүн төсөл санаачлах зэргээс үл хамаараад Монголын эдийн засагт бодитойгоор нөлөөлөх, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилалт юм.
2.Хөрөнгө оруулалтын хамгийн таатай хуультай манай улс гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй 80 улс орны жагсаалтад сураггүй байна.
3.Бид хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж хэрэгжүүлэхгүй бол бидэнд том хөрөнгө оруулалт хийгдэхгүй нь тодорхой болжээ.
4.Монголын эдийн засаг гадаад хүчин зүйлээс дэндүү хамааралтай, дотоод хүчин чадлаа ашиглаж чадахгүй үлбэгэр байгаагийн мөн чанарыг ойлгохгүйгээр бид цааш явж чадахгүй нь.
5.2017 онд ДНБ 5,1 хувиар өслөө гэдгийн цаана ердөө л Хойд Солонгосын нүүрсний экспорт олон улсын хоригт өртсөнөөр бий болсон зүйл. Засгийн газар, уурхайчдын нөлөө байхгүй гэдгийг энэ индэр дээрээс хэлмээр байна.
6.Бид дан ганц Монголын эдийн засгийн харилцаа бодлогын талаар чухалчлан ярих нь сайхнаар илэрхийлэхэд нэлээн гэнэн цайлган хэрэг болж байна. Дэлхийн эдийн засгийн форум дээр голчлон ярьдаг зүйл нь геополитик, гео эдийн засаг болж байгааг бид анзаарах цаг болжээ.
7.Монгол Улс ойрын хугацаанд Армян, Беларус, Казахстан, Киргизстан, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн улсуудтай гаалийн худалдааны хэлэлцээр хийх хэрэгтэй байна.
8.Монголын боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг ирснийг дуулгая.
9.Евразийн интеграцид нэгдэн орсноор Монголд үйлдвэрлэсэн 7000 гаран нэр төрлийн барааг ЕХ руу тооны хязгаар, экспортын татваргүй нэвтрүүлэх боломж бий болно гэдгийг экспортлогчид анхааралдаа аваасай гэж хүсэж байна.
10.ОХУ-тай транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон. Хятад Оросыг холбосон цаашлаад Европ Хятадыг холбосон транзит тээврийн гэрээг байгуулж байж бид түүхий эдийг дагасан үхээнц эдийн засгаасаа сална гэж боддог.