Дэлхий дээр бөхөнгийн хоёр зүйл байдаг. Нэг нь Дундад Азид нутаглах Соргог буюу Татар бөхөн. Нөгөө нь Хорхой буюу Монгол бөхөн. Уг нь энэ хоёр зүйл хоёулаа монгол орны Алтайн өвөр говь, Зүүнгарын говь, Шаргын говь, Нууруудын хөндий, Их нууруудын хотгороор тархан амьдарч байжээ.
Байжээ гэж өнгөрсөн цаг дээр бичихээс аргагүй болж. Байгалийн нөхцөл, агнуурын нөлөөгөөр соргог бөхөн устаж, хорхой бөхөн цөөн тоогоор үлдэж хоцорсон түүхтэй. Монгол бөхөнг хорхой бөхөн гэж нэрлэх болсон нь түүний биеийн галбираас үүдэлтэй.
Өнөөдөр Монгол орны хэмжээнд 3200 орчим бөхөн байгаа гэсэн судалгаа байна. Эдгээр тооны Монгол бөхөн Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говиуд, Ховд аймгийн Дөргөний хүрэн талаар амьдардаг. Монгол бөхөнгийн нэг онцлог нь манай нутагт мөстлөгийн үеэс үлдэж хоцорсон эртний амьтдын цорын ганц төлөөлөл болдог амьтан. Тиймээс ч дэлхийд Монгол гэдэг нэрээр данслагддаг монголын цөөхөн уугуул амьтдын нэг. Монгол бөхөнг дээр дурьдсан тархац нутагтаа бүслэгдсэн мэт амьдардаг нь илэрхий. Бэлчээр, усны нөөц хомс, хулгайн агнуурт хөөгдөх, зам харгуйд шахагдах гээд олон дайсан түүнийг бүслэн авчээ. Бөхөн өсөхгүй байгаа шалтгаан нь ердөө л энэ. Үнэхээр бөхөнд чөлөөтэй бэлчих талбай, тааваараа ундаалах ус дутагдсаар байгаа нь хамгийн хүнд бэрхшээл болжээ.
Түүнчлэн эвэрт нь шунасан хууль бус агнуур сүргийн бүтцийг эвдэж гүйцэв. Өөрөөр хэлбэл, сүрэгт эзлэх оонын тоо тун цөөн байдаг нь зүйлийн хувьд мөхөл юм.
Хамгийн багаар бодоход цус ойртох, удмын сан гэмтэх аюулд өртсөөр байна. Харин байгаль, цаг уурын нөхцөл боломжтой, хулгайн ан, зам харгуйн бүслэлт багасах тусам монгол бөхөн зүй зохистой өсч үржин хэвийн амьдрах боломжтой. Ирвэсийг уулан дахь экологийн эх хэмжүүр гэж үздэг шиг дээрх нутгийн байгалийн хэвийн байдлыг илэрхийлэх эх хэмжүүр нь бөхөн гэж тооцдог.
Бөхөн өсөхгүй ховордож байна гэдэг нь байгалийн нөхцөл муудаж, байгалийн нөхцөл муудаж, нөөц хомсдож, эрүүл бус боллоо гэсэн үзүүлэлт гэж ойлгож болох нь.
Монгол бөхөнтэй харьцуулахад соргог бөхөн бие, товир томтой, сэргэр урт эвэртэй байсан агаад байгалийн нөхцөлийн хүндрэлийг давж гарах тэсвэрийн хувьд сул зүйл байжээ. Тийм ч учраас Монгол нутагтаа монгол бөхөн үлдэн амьдарч явна. Харин энд нэгэн аюулыг тэмдэглэхэд 2000 онд 5240 тоо толгойтой байсан бөхөн хоёр жил үргэлжилсэн зудны дараа 750-хан толгой үлдэж байсан гашуун сургамж бий. Харин хамгаалах, нутагшуулах олон талт арга хэмжээний үр дүнд өдгөө гурван мянга гаруй байгаа нь ердөө л 3-4 айлын малтай дүйцэхүйц юм.
Гэтэл өнгөрсөн онд Дөргөний хүрэн талд өөрийн нутагшлаа олоод өсч үржиж байсан бөхөнгийн сүрэг рүү хоёр хөлтэй, хохимой толгойтой “улаан ногооноороо эргэлдсэн шуналын” нүдтэй араатнууд хомхой сувдаг хүслээр халдаж 54 тооны бөхөнг хядсан аймшигт хэрэг гарав. Энэ хэргийн эзэд тогтоогдсон, үйлдэл нь тодорхой байсаар атал Ховд аймгийн шүүх шийдэж чадалгүй цаг хугацаа, сургамж алдарсаар…
Одоо мөрдөж буй хуулиар бөхөнгийн экологи-эдийн засгийн үнэлгээг ооно хоёр сая, шаргачин 2.6 сая, янзага 3.4 сая гэж үнэлэгдсэн байдаг.
Бөхөнг хамгаалдаг. Гэвч…
Монгол бөхөнг үндэсний хэмжээнд хамгаалж, үржүүлэх ажил төр, засгийн анхаарлын төвд байна. Бөхөнг ямар ч чиглэлээр агнахыг 1930 оноос эхлэн улс даяар хориглосон байдаг. Түүнчлэн Улсын улаан номд албан ёсоор оруулж, үндсэн тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авчээ. Тодруулж хэлбэл, ШаргаМанханы байгалийн нөөц газарт хамруулж, БОАЖЯ болон “WWF” буюу Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас олон дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Үүний үр дүн ч харагдаж байдаг.
Бөхөнгийн эргэн тойронд
Амьтан тоолох ажил судалгааны томоохон хэсэг болдог. Бөхөн элбэгтэй байсан 1980-аад онд АН-2 онгоцоор тооллого хийж байв. Тэгэхэд онгоцны нисгэгчид бөхөнгийн хурдныг гайхан шагширч байсан сан. Учир нь ямар ч туурайтан амьтдыг тоолоход дээгүүр нь нэлээд эргэлдэж байж амжуулдаг бол бөхөнгийн хатирааг хэдэнтээ нисээд ч гүйцдэггүй. Бөхөнгийн жигдхэн хатираа 80-90 км/ц байдаг. Сүргээрээ хатиран энгүй их талыг эвхэн оддог хурдтай амьтад. Харин хатирч явахдаа хөлөө алдаж орхивол сүргээсээ хоцорчихдог гэмтэй тул тун хичээж яардаг мэриймтгий амьтан.
Гэвч зэлүүд тал дээр 100-120 км/цагийн хурд авах машин хөлөглөж, хурдан буу агссан хулгайн анчид л мөнөөх бүслэгдсэн жаахан бэлчээрийн захад нь хүртэл элдээд зөвхөн ооныг түүн устгадаг юм даа.
Бөхөнгийн эвэр дорно дахины эмнэлэгт эмийн чухал түүхий эд болдог гэнэ. Ялангуяа Хятад хүнд ихэвчлэн тохиолддог “хөх гуятах” гэдэг өвчний ганц эрлэг нь бөхөнгийн эвэр юм байх. Урд газар үнэ хүрдгийн учир энэ. 1990-ээд оны эхээр хос буюу нэг бөхөнгийн эвэр 2500 юань хүрч байв. Тэр үеэс эхлэн бөхөнгийн эврийн төлөө мөнгөний “баатрууд” дайлаар мордсон билээ. Одоо эрс цөөрсөн хойно илүү үнэтэй болсон байж таарна. Үүний жишээ нь Ховдын 54 эврийн хэрэг.
Бөхөн , хар сүүлт хоёр нэг нутагт зохицох нь ховор. Голдуу хар сүүлтийн сүрэг бөхөнгөөс дайжиж амьдардаг. Үүний учрыг хоёр янзаар тайлдаг.
Бөхөнд байх нэг төрлийн ширх (бөөс) хар сүүлтийг дайжихад хүргэдэг гэсэн тайлбар байдаг.
Нөгөө нь бөхөн хар сүүлтийн шаргачинг хөхдөг гэсэн учир. Сүүлчийн тайлбар нь лав үнэн юм билээ. Говийн их дархан газраас санаачилж, 1987 онд Шаргын говиос 35 бөхөнгийн янзага барьж Зармангийн говьд нутагшуулсан түүхтэй. Эдгээр бөхөн жил ирэх тусам алга болсоор дууссан. Мэдээж “анчид” ус, бэлчээрийн хомсдол нөлөөлсөн нь тодорхой. 1991 оны зун нэг бөхөн хар сүүлтийн шаргачинг (гирэгчин гэж Монголчууд ярьдаг) хөхөөд хатирч явахтай тааралдаж үнэмшсэн юм. Цаад шаргачин хэчнээн харайгаад ч хөх рүү нь хошуугаа шургуулсан бөхөнгөөс зайлж чадахгүй байсан нь өрөвдөлтэй харагдаж билээ. Байгалийн зүйлүүд хүртэл зохицох, эс зохицох асуудалтай, түүнээсээ болоод оршихуй, эс оршихуй таалал оршдог буй заа.
Б.Наранцацралт