Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”.“Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.
Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...
Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.
Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.
Тиймээс GoGo.mn сайт “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг онцолж буй.
Энэ удаагийн зочин 28 настай, хоёр хүүхдийн аав. Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй.
Мэргэжлээрээ “Ньюком” группийн охин компани болох “Гоби Грийн Энержи” ХХК-д ажиллан, Монголын анхны лазер технологид суурилсан салхины нөөцийн судалгааны лайдар төхөөрөмжийг хариуцаж, холбогдох эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн.
Япон Улсад мэргэжлийн дроны нисгэгчийн сургалтад хамрагдаж, Монголын анхны гэрчилгээжсэн хүнгүй агаарын хөлгийн ерөнхий зааврыг ИНЕГ-аар батлуулах үүрэг гүйцэтгэсэн.
Өдгөө “Ньюком” группийн охин компани, Улаанбаатар хот дахь эмнэлэг хооронд яаралтай хэрэгцээт цус зөөвөрлөх төслийг хэрэгжүүлж буй “Монголиан Смарт Дрон Деливери” ХХК-ийн дроны ахлах нисгэгчээр ажиллаж, цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх 300 гаруй нислэгийг гүйцэтгээд буй Б.Очиргэрэлт (Gerelt Choi)-ийг танилцуулж байна.