gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     8.26
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 29
Зурхай
 8.26
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 8.26
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СОЁЛЫН ДОВТОЛГОО №72: Өдөр тутмын хэрэглээгээ багахан өөрчилж хог хаягдлаа бууруулаарай

М.Ариунзаяа
Соёлын довтолгоо
4 цаг 17 минутын өмнө
1
Twitter logo

Улаанбаатар хотод жилд ойролцоогоор 1.1 сая тонн ахуйн хог хаягдал үүсдэг гэх тоо бий. 

Өрхөөс гарсан хогийг ангилан ялгах дадал нэмэгдэж байгаа ч түүнийг нь дахин боловсруулах боломж одоогоор хязгаарлагдмал билээ. Тиймээс хогийн ихэнх хэсэг нь төвлөрсөн цэгүүдэд хүргэж, булж эцсийн устгалд оруулж байна.

Хог хаягдлыг бууруулах ажил зөвхөн төр, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн хийх ажил биш. Бидний өдөр тутмын худалдан авалт, хэрэглээний сонголт бүр энэ асуудлын нэг хэсэг болдог. Өглөө бүр шүдээ угаахдаа хэрэглэдэг оо, үсээ угаах шампунь, гар угаах саван, өдөр тутам ашигладаг ариун цэврийн цаас гээд бидэнд энгийн мэт санагдах хэрэглээ бүрийн цаана тодорхой хэмжээний хаягдал үлддэг.

Тэгвэл өдөр тутмын хэрэглээндээ багахан өөрчлөлт оруулснаар хог хаягдлыг бууруулах боломжтой. 

ГОЛДОО КАРТОНГҮЙ АРИУН ЦЭВРИЙН ЦААС СОНГОХ

Жишээ татъя. Хоёр том хүн, хоёр хүүхэдтэй нэг айл долоо хоногт хоёр ширхэг ариун цэврийн цаас хэрэглэдэг гэж үзье. Тэгвэл сард ойролцоогоор (дөрвөн долоо хоногоор тооцоход) найм, жилд 100 гаруй  ариун цэврийн цаас хэрэглэнэ.

Картон голтой ариун цэврийн цаас сонгож байгаа тохиолдолд жилд 100 гаруй ширхэг картон гол хаягдал болж байна. Харин голгүй ариун цэврийн цаас сонгосноор жижиг мэт боловч тогтмол үүсдэг энэ төрлийн хаягдлыг бууруулах боломжтой.

Ариун цэврийн цаас хэрэглэсний дараа хог болно. Нэмээд картон гол нь ч хог хаягдлыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Харин голгүй хувилбарыг сонгосноор үүнийг багасгахад хувь нэмрээ оруулах юм. 

Өдөр тутмын хэрэглээндээ хийх ийм жижиг өөрчлөлт олон өрхөд нэгэн зэрэг хэрэгжвэл хогийн хэмжээ бага боловч буурна.

ХАТУУ ШАМПУНЬ ХЭРЭГЛЭХЭД ЖИЛД 6-8 ШИРХЭГ ХУВАНЦРЫН ХАЯГДАЛ ГАРГАХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ

Дээрх дөрвөн ам бүлтэй айлыг жишээ болгон авч үзье. 500 мл-ийн савтай шампунь тухайн айлын хэрэглээнээс хамааран ойролцоогоор 1.5–2 сарын хэрэглээ гэж тооцвол жилд 6–8 орчим хуванцар савтай шампунь хэрэглэнэ.

Шингэн шампунийн оронд хатуу шампунь сонговол хуванцар савлагаанаас үүсэх хогийг бууруулах боломжтой. Дараагийн удаа шампунь авахдаа “Хуванцар савтай бүтээгдэхүүн авах уу, эсвэл савлагаа багатай хувилбар сонгох уу?” гэж өөрөөсөө асуух нь хэрэглээгээ өөрчлөх эхний алхам болно.

Гарын саван ч мөн адил. Шингэн савангийн хуванцар савны оронд хатуу саван сонгох нь савлагааны хаягдлыг бууруулах энгийн арга.

АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛ 500-800 ЖИЛИЙН ДАРАА ЗАДАРДАГ, ХАРИН...

Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл нь хэрэглэсний дараа шууд хаягддаг. ДЭМБ-ын мэдээлэлд нэг удаагийн ариун цэврийн хэрэглэлийн ихэнх нь хогийн цэгт очдог бөгөөд зарим тохиолдолд “500–800 жилд задарч болно” гэж дурдсан байна.

Иймээс тухайн хүнд тохиромжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан тохиолдолд олон дахин ашиглах боломжтой сарын тэмдгийн аягыг сонгож болно.

ХЭРЭГЦЭЭНДЭЭ ТОХИРСОН САВЛАГААГ СОНГООРОЙ

Өдөр тутмын ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа савлагааны хэмжээг харж болох юм. Жишээлбэл, хадгалах хугацаа нь урт бол 250 мл-ийн тосыг олон дахин авахын оронд тохирох хэмжээний том савлагаатайг сонгосноор нэг бүтээгдэхүүнд ногдох савлагааны тоог бууруулах боломжтой.

Гэхдээ том савлагаа болгон байгальд ээлтэй гэсэн үг биш. Хэрэглэж дуусгаж чадах эсэх, бүтээгдэхүүн муудах хугацаа, савлагаа нь дахин боловсруулах боломжтой эсэхийг давхар бодох хэрэгтэй.

ДАХИН ДҮҮРГЭДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОХ

Угаалгын шингэн, аяга таваг угаагч болон зарим цэвэрлэгээний бүтээгдэхүүний савыг хадгалж, дахин дүүргэн хэрэглэх боломжтой. Ингэснээр шинэ бүтээгдэхүүн бүрийн дараа хаях нэг хуванцар савнаас зайлсхийж болох юм. Савлагааны хогийг бууруулахаас гадна зарим тохиолдолд зардлыг бууруулах давуу талтай.

Хямдхан байсан ч хэрэглэхгүй зүйлээ авахгүй байх, “нөөцөлж авъя” гэж хэрэгцээнээсээ хэтрүүлэн худалдаж авахгүй байх, шинэ бүтээгдэхүүн авахын өмнө гэртээ байгаа зүйлээ бүрэн ашигласан эсэхээ бодох зэрэг нь хамгийн энгийн алхам.

Өөрөөр хэлбэл хог хаягдлын асуудлыг зөвхөн хогоо хаана хийх тухай ойлголтоор хязгаарлах бус, юуг, хэр их, ямар хэлбэрээр хэрэглэж байгаатайгаа холбож харах хэрэгтэй. Хэрэглэж буй шүдний оо, ариун цэврийн цаас, саван зэргийг гамтай ашиглах нь бүтээгдэхүүний зарцуулалтыг бууруулах нэг арга юм.  

НЭГ ХҮНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨӨРЧЛӨГДӨХӨД ЯМАР ҮР ДҮН ҮЗҮҮЛЭХ ВЭ

Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээс үүсэх хаягдлыг дөрвөн ам бүлтэй нэг өрхөөр жишээлэн тооцвол жилд ойролцоогоор 100 гаруй ширхэг ариун цэврийн цаас, 6–8 ширхэг шампунийн сав (1 сав шампунь 1-2 сарын хэрэглээ гэж тооцов), 36–60 ширхэг саван ( сард 3-5 ширхэг хэрэглэдэг гэж тооцов), 24–36 ширхэг шүдний оо (сард 2-3 ширхэг хэрэглэдэг гэж тооцов ), 6–12 ширхэг (сард 1-2 сав хэрэглэдэг гэж тооцов )аяга таваг угаагч шингэний сав хаягдаж байгаа юм.

Эдгээр нь зөвхөн өдөр тутмын цөөн хэдэн бүтээгдэхүүн. Үүн дээр ус, ундааны хуванцар сав, хүнсний савлагаа, гялгар уут, нойтон салфетка, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний савлагаа зэрэг тоо томшгүй олон хог нэмэгдэнэ.

Монгол Улс 2025 оны эцэст нэг сая өрхтэй байсны 48.5 хувь буюу 490 мянган өрх Улаанбаатар хотод амьдарч байна.

Тэгвэл дээрх дөрвөн ам бүлтэй айлын хэрэглээг бүх өрхөд яг адилхан гэж үзэх боломжгүй ч, жишээ болгон бодож үзэхэд л өдөр тутмын жижиг хэрэглээ ямар том тоонд хүрч болох нь харагдана. Тухайлбал, Улаанбаатарын 490 мянган өрх тус бүр жилд 100 ширхэг ариун цэврийн цаас хэрэглэдэг гэж төсөөлбөл энэ нь ойролцоогоор 49 сая ширхэг ариун цэврийн цаас болно. (490,000*100=49,000,000) Уг тоо бидэнд хог хаягдлыг багасгахын тулд хогийн цэг нэмэхээс гадна хэрэглээгээ ухаалгаар сонгох хэрэгтэй гэдгийн сануулж байгаа юм.

Хэрэглээгээ шинэчилнэ гэдэг бүх зүйлээс татгалзана гэсэн үг биш. Харин хэрэгтэй зүйлээ хэрэгцээгээрээ авч, боломжтой үедээ дахин ашиглаж, савлагаа багатайг сонгож, нэг удаагийн хэрэглээг багасгахыг хэлнэ.

Бидний нэг удаагийн жижиг сонголт өөрөө хог болж үлддэг. Харин олон хүний байгальд ээлтэй сонголт нийлбэл хотын хог хаягдлын хэмжээг мэдэгдэхүйц хэмжээнд өөрчлөхөөс гадна эх дэлхийгээ хамгаалахад чухал нөлөөтэй. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан