gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.02
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.02
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.02
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ хичээлийн жилээс бага ангийнхан поло цамц өмсөж болно

Э.Энхмаа
Боловсрол
2025-08-14
112
Twitter logo

Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт хувцасны нэр төрөлд оруулсан. Хүүхдийн хөдөлгөөн өсөлт хөгжилтийг үл хязгаарласан, эрүүл мэнд, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон байдлаар стандарт шаардлагыг шинэчлэх саналыг Боловсролын ерөнхий газраас боловсруулан Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлжээ.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна” гэж заасан.

Засгийн газрын 2013 оны “Сурагчдын дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” 250 дугаар тогтоолоор 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн орон даяар нэг загварын дүрэмт хувцсыг өмсөж эхэлсэн билээ.  

Нэгдсэн загварын дүрэмт хувцас өмссөнөөр сурагчдад хувцаслах соёлыг төлөвшүүлэх, суралцагчдын амьдралын түвшин, хот хөдөө, сургууль хоорондын ялгааг арилгах, оёдлын салбарт ажиллагсдын тогтвортой ажлын байр, улс орны эдийн засаг, татвар... зэрэгт ач холбогдолтой.

Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч "Бүтээлч үйлс", "Шилмэл загвар", "Өүлэнменч", "Торгон хийц", "Төмөр трейд", "Эрдсүлж", "Шүтэн уул" ХХК гэсэн найман компани кластерын схемийнхээ дагуу хариуцсан аймгуудын гэрээт борлуулалтын цэгүүдээр дүрэмт хувцсыг хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Чанаргүй, тавигдах шаардлага /СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА MNS6814:2019/-д нийцээгүй, импортын бүтээгдэхүүнээс аль болох татгалзахыг тус газраас анхааруулав. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан