Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. Улсын амаржих эмнэлэг. Өглөөний 08:30 цаг. Цахим бүртгэлийн ажилтан ирснээр эмчид үзүүлэх цаг олгож эхэллээ. Энэ ажилтны “Өрхийн эмнэлгээсээ “Илгээх бичиг” авчрахгүй бол эмчид үзүүлэх цаг олгохгүй” гэдэг үг цөөнгүй хүнийг буцааж бас бухимдахад хүргэв. “Тэр бичгийг нь би аваад ир гэчихсэн юм шиг, би л 20,000 төгрөгийг хувьдаа авах гээд байгаа мэт загначих юм” гэж цахимын ажилтан толгой сэгсрэх аж.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг шинэчлэн батлах тухай” 07 тогтоолыг энэ оны тавдугаар сарын 27-нд баталсан. Энэ тогтоол албан ёсоор зургаадугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн нь ийнхүү эмнэлгийн цахим бүртгэлийн ажилтан, цаг авч эмчид үзүүлэхээр ирсэн иргэд хооронд үл ойлголцол үүсгэх болжээ.
07 ТООТ ТОГТООЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Иргэд өмнө нь “Улсын” гэж тодотгодог эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх бол эхлээд сум, хороо, аймаг, дүүргийн эмнэлэгтээ үзүүлж 13А, 16А, 16Б зэрэг маягт бичүүлж авдаг байсан. Гэвч үүнийг болиулсан, одоо аль ч эмнэлэгт дээрх маягтуудыг шаарддаггүй. Гэхдээ тун саяхнаас “Илгээх бичиг” гэдэг өөр нэг бичгийг улсын эмнэлгүүд шаардах болжээ.
Учир нь иргэд өрх, сум, дүүргийн буюу анхан шатны тусламж үйлчилгээний эмнэлэгтээ үзүүлэлгүй шууд гуравдугаар шатлалын эмнэлэгт ирж дараалал үүсгэдэг. Улмаар нэн яаралтай тусламж авах шаардлагатай хүмүүст эмнэлгийн үйлчилгээ хүрэхгүй, хүлээлт үүсдэг асуудал бий аж. Иймд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс дээрх тогтоолыг гаргасан. Энэ тогтоолоор иргэдийг өрх, сумын эмнэлгээ алгасаж шууд гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах урсгалыг зохицуулах зорилготой аж.
Тухайлбал, бөөр, элэгний архаг өвчнийг аймаг, дүүргийн эмнэлэгт хянаж эмчлэх бүрэн боломжтой. Гэтэл ийм өвчлөл, зовууртай хүмүүс гуравдугаар шатлалын эмнэлэгт ирж оочер, дараалал нэмдэг. Тогтоол хэрэгжиж эхэлсэн зургаадугаар сарын 20-ны өдрөөс хойш дээр дурдсан зэрэг архаг, хууч өвчтэй хүмүүс гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр ирвэл “Илгээх бичиг” заавал шаардана. Бичиггүй бол тусламж, үйлчилгээ давтан авах бүрдээ 20,000 төгрөг төлнө. Үүнийг “Хамтын төлбөрийн өөрчлөлт” гэж нэрлэн тогтоолд тусгажээ.
“ИЛГЭЭХ БИЧИГ”-ИЙГ ХЭНЭЭС ШААРДАХГҮЙ ВЭ?
Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн бүх тусламж, үйлчилгээнд “Илгээх бичиг” шаардахгүй. Тодруулбал:
- Яаралтай тусламж
- Нүдний өвчний
- Шүдний өвчний
- Хорт хавдрын хяналтын үзлэг, шинжилгээ
- Гэмтлийн
- Чих, хамар, хоолойн өвчний
- Арьс, харшлын өвчний
- Гемодиализмын
- Мэс заслын
- Халдварт өвчний
- Сэтгэцийн өвчний тусламж үйлчилгээ авахад “Илгээх бичиг” шаардахгүй.
Тухайлбал, хүүхэд гар хугарвал “Илгээх бичиг”-гүйгээр шууд ГССҮТ-д очиж болно. Чих хамар хоолойн нарийн мэргэжлийн үзлэг хэрэгтэй бол шууд УНТЭ, ЭХЭМҮТ зэрэгт хандах боломжтой. Хорт хавдрын хяналтын үзлэгт орж байгаа хүн ХСҮТ-д шууд очиж болно.
“ИЛГЭЭХ БИЧИГ”-ИЙГ ХЭНЭЭС ШААРДАХ ВЭ?
Жишээ нь, хүүхэд нь ханиад хүрсэн, халуурсан, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол эхлээд өрхийн эмнэлэг эсвэл харьяа анхан шатны байгууллагад үзүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл илгээх бичиг авч дараагийн шатны эмнэлэгт очих юм. Өөрөөр хэлбэл заавал “Илгээх бичиг”-ээр шилжүүлэхээр болжээ. Хэрэв ийм шатлал дамжаагүй, өрхийн эмчдээ үзүүлэлгүй, илгээх бичиг авалгүй хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт очвол 20.000 төгрөгийн төлбөр төлнө.
Тэгэхээр “Илгээх бичиг” нь 13А маягтыг сэргээсэн асуудал биш. Харин эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан шатлалын тогтолцоог хэрэгжүүлж байгаа зохицуулалт юм байна.
ГУРАВДУГААР ШАТЛАЛЫН ЭМНЭЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ?
Нэгдүгээр шатлал:
- Өрхийн эрүүл мэндийн төв
- Сумын эрүүл мэндийн төв
Хоёрдугаар шатлал:
- Дүүргийн нэгдсэн эмнэлэг
- Аймгийн нэгдсэн эмнэлэг
- Зарим төрөлжсөн төвүүд
Гуравдугаар шатлал:
Нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг үндэсний хэмжээний төвүүд юм. Жишээлбэл:
- Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)
- Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)
- Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ)
- Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)
- Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)
- Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
- Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)
- Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)