Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ертөнц дахины Энх тайвны Монголын холбоо хамтран “Монгол тэмүүлэл” жилийн аяныг зохион байгуулж байгаа бөгөөд аяны нээлтийн чуулган Төрийн ордонд болов. Нээлтэд оролцогчид улсынхаа сүлд дууг дуулж, тус ажиллагааг дэмжин оролцож байгаа Гандантэгчинлэн хийдийн лам нар сайны ерөөл дэвшүүлэн ном хурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр чуулганд илгээлт явуулсаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн бус байгууллага хариуцсан зөвлөх З.Түмэнжаргал уншив. Илгээлтэд:
“Эрхэм хүндэт нөхөд өө,
Миний бие Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдоод, Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө “...Хүн ард нь эрдэм боловсролтой, элбэг тэнүүн амьдралтай, эртний түүхт соёл, ёс заншлаа шинэ цагийн шилдэг ололттой хослон хөгжүүлсэн тив дэлхийд өөрийн гэсэн байр суурьтай орчин цагийн улс болох нь монголчууд бидний тэмүүлэл байх ёстой. Ийм “Монгол тэмүүллийг” бий болгож, түүндээ хүрэх нь тэнхээтэй ард түмний хийх ажил юм. Монголын ард түмэнд тийм тэнхээ хүч бий гэдэгт би огт эргэлздэггүй” гэж хэлснийг Та бүхэн дэмжиж “Монгол тэмүүлэл” жилийн аяныг зохион байгуулж байгаад баяртай байна.
Монголчууд та бид гэрэлтэй өөдрөг сайхан бүхний төлөө ямагт тэмүүлэх ёстой. Гэрэлт сайн сайхан бүхэнд баярлан бахдаж, түүнийг үлгэр дууриал болгох ёстой. Гэхдээ хоосон мөрөөдөөд суух биш, түүндээ хүрч очих, эзэн болохыг хичээх хэрэгтэй. “Монгол тэмүүлэл”-ийг шалгах шалгуур, хэмжих хэмжүүр бол биелсэн зорилго, хэрэгжсэн зорилт, олсон үр дүн байх ёстой юм.
Ерөнхийлөгч миний бие санаачилж, үндэснийхээ эрдэмтдийн мэдлэг оюун, санал санаачилгад тулгуурлаж, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” боловсруулж УИХ-д оруулаад байгаа маань үндэсний хэмжээний “Монгол тэмүүлэл” гэж товч тодорхойлж болох юм.
Энэхүү тэмүүлэл, бидний өмнөө тавьсан асар том зорилго зорилт хэрэгжихэд ус, агаар шиг хэрэгтэй зүйлийн нэг бол ган болд хүрээ мэт эв эеэ мөн гэдэгт би баттай итгэдэг. Эв нэгдэл гэдэг бол юугаар ч сольшгүй баялаг мөн. Монголчууд бид хоорондоо эв нэгдэлгүй бол, бие биеийнхээ сайн сайхныг мэдэрдэггүй, ойлгодоггүй бол, бие биеэ дэмжиж тусалж амьдардаггүй бол хичнээн сайхан, хичнээн том зорилго тавиад, юунд ч тэмүүлээд тэр нь хоосон агаар мэт биелэхгүй зүйл болно гэдгийг анхааруулж байна.
Сайхан Монгол орон гэж юу вэ? гэвэл Монгол хүн бүрийн, хүүхэд бүрийн сайхан мөрөөдөл биелдэг улс орон гэж хэлж болно. Энэхүү эрхэм бололцоо, зорилгын төлөө манай нийт иргэд нэгэн үзүүрт сэтгэлээр тэмүүлэх учиртайг онцлон хэлэх байна. Хүн болгон хүсэл мөрөөдлийн оргилтой. Гэвч мөрөөдөл тэмүүлэл өөрөө аяндаа биелэхгүй. Түүний төлөө бүгд хамт зүтгэх ёстой.
Бид хийх зүйлээ, хүрэх газраа урьдчилан харж, сайн сайхан мөрөөдлөөр жигүүрлэж, эв нэгдлийг эн тэргүүнээ тавьж, залуус нь ахмадаа дээдэлж, ахмад нь залуусаа дэмжиж, аливаа атгаг буруу зүйлийг үгүй хийж, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээсэнд оршин амьдарч хүн бүр мөрөөдөл тэмүүллээр жигүүрлэн байж гэмээнэ монгол хүн ч, монгол орон ч бат оршихийн бүрэн дүүрэн утга учиртай байх болно.
Монголчуудын маань хийморь өөдөө, заяа буян ямагт бадрангуй байх болтугай” гэжээ.
Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “Монгол тэмүүлэл” илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ тэмүүлэл болгон санаж явах үг монголчууд бидэнд хэрэгтэй байгааг ярьж, тэр үг нь “ялалт” хэмээн тодорхойллоо. Учир нь тэмүүлэл баялаг, ялалтыг аль алиныг нь авчирна хэмээн тайлбарлаад “Тэмүүлэл байхгүй ард түмэн хүчирхэг байна гэж байхгүй. Нэг цэг дээр хүчтэй төвлөрч, хурдтай урагшлах нь л Монгол оронд хэрэгтэй байгаа”-г онцоллоо.
Дараа нь Хүн судлалын үндэсний төвийн захирал Др.проф. Ж.Батсуурь, МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор, МУ-ын шинжлэх ухааны гавъяат эрдэмтэн С.Дулам, “Монголын ирээдүй судлал” нийгэмлэгийн тэргүүн, Мобиком корпорацийн ОНХ албаны захирал Д.Болор нар илтгэл тавив.
МУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.