Эрхэм гишүүн ардчилсан хувьсгалчдын удирдагч тантай уулзаж учирч үзээгүй ч нэг сэдвээр тухайлбал дан ганц "Асгат"-ын тухай сэдвээр эл зурвасыг бичих шаардлагатай болоод байна. 1990 оны ардчилсан хувьсгалын партизануудын амь насаа золиослон байж коммунистуудад тавьж байсан улс төр эдийн засгийн түүхэн шаардлагууд олонхи нь биелсээн. Үүнээс "Асгат"-ын хувь заяа "Давст" уулын адил боллоо. Ийм учраас "Асгатын мөнгөний орд газар зуун хувь Монголын талд" гэсэн улс төрийн шаардлагаар одоо хүртэл "Асгат" гэдэг алт мөнгөн уул Монголд тэсэж үлдсэн юм. Үүнийг МоАХ-ны архиваас үзэж болохоос гадна, тэр үед тэмцэж явсан олон зуун мянган гишүүн чинь мэдэж байгаа.
Тухайн үед одоогийн адил коммунистууд эрх барьж байсан боловч нэгдүгээрт
"Ардчиллынхнаас айж байсан. Хоёрдугаарт, Оросын талын тусгай даалгавар хүлээсэн
Монголын төлөөлөгчид нөлөө бүхий албан тушаал дээр очиж чадаагүй байсан
болохоос "Асгат", "Эрдэнэт" гэх их баялгийг оросууд мартаагүй
байлаа. Зэс, алт, мөнгөний үнэ урьд үзэгдээгүй өсөөд ирэхээр оросууд өөрийнх нь
талыг баримталдаг нөхдүүдээ саналаа. Тэд ч Монголын төр засгийн өндөрлөгүүдийг бараг
хяналтандаа авч чаджээ. Их өрийг тэглэсний нууц гэрээнд "Эрдэнэт"
үүрд 51 нь Монголынх, 49 хувь нь Оросынх болгож нэг алхам Орост ашигтайгаар
шийдэв. Анхны гэрээ нь болохоор өдийд 80 хувь нь Монголд, 20 хувь нь Оросын тал
эзэмшиж байхаар хийгдсэнийг ингэж өөрчилсөн. Асгатын дараа оросууд Эрдэнэтийн
51 хувиа авах болзол Монгол дахь төлөөлөлдөө тулгаад байна. Оросууд энэ
бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хэн ч ажиглаад ойлгохоор их л болхи дээрэнгүй улс
төр хийсэн юм.
Тэд Н.Энхбаярыг хүчтэй гэж бодож Н.Энхбаяр ч хүчтэйгээ харуулахаар
"Асгат"-ын гэрээг 50, 50 хувиар хийсэн боловч тухайн үед МАХН,
Засгийн газрыг тэргүүлж байсан М.Энхболд гэрээг унагав. Нэгэнт Н.Энхбаяр
хэлсэндээ хүрч чадахгүй болохоор С.Баяр гэдэг хоёр дахь хүнээ нам төрийн удирдлагад
гаргаж ирэв. С.Баярын Засгийн газар байгуулагдаж амжаагүй шахам байхад оросууд
яаруулаад байлаа. С.Баярын Засгийн газар байгуулагдахдаа Монголын Засгийн
газрын бүрэлдэхүүнд ямар нам байх, хэн байх нь үнэндээ хамаагүй байлаа. Оросын
олгиархиудад Н.Энхбаяр,
С.Баяр /Хоёр баяр/-ын хүчээр уул уурхайд ноёрхлоо тогтооход лобби болох албан
тушаалтнуудад анхаарлаа тавьсан гэж хэлж болно. Үүнд их өрийг тэглэхдээ нээнтэглүүлж
"өр"-нд баригдсан Н.Энхбаяр, Ч.Улаан нарын "өр тэглэдэг
баг" дахин эдийн засгийн өндөрлөгт гарч ирэв. Түүн дээр гадаад харилцааны
сайдаар С.Оюун хэрэг болов.Одоо С.Баярыг Москва дуудаад байна. Орост айлчлахдаа
бэлэгтэй очихгүй бол болохгүй Хоёр Баярт орос ёсоор талхан дээр тавьж өгөх давс
хэрэгтэй. Энэ удаагийн талхан дээр тавих давсаар "Давст" уул биш
"Асгат" гэдэг мөнгөний нөөцтэй уулынхаа тавин хувийг тавихаар парламентад
оруулаад байна. Баттулга дарга аа, 1990 оны ардчилсан хувьсгапын партизанууд
"Асгат" бас Эрдэнэтээ Оросод алдаагүй юм шүү. 1990 оны партизанууд
нэгэн дуугаар хөдлөхөд "Айбекс-Молом"-ын гэрээг өдөрт нь хүчингүй
болгож байсан. Үүнийг түүх мэднэ. Нэгэнт эрх баригчид асар их мөнгөнд худалдагдсан
учраас одоо бол ерэн оноос илүү хүндрэлтэйг мэдэж байна. Хирийн нам, иргэний
хөдөлгөөнүүд үүнийг "Асгат"-ыг зогсоож чадахгүй.
Хээрийн боохойтой
нийлсэн гэрийн нохой хамгийн аюултай. Гэхдээ манай эрх баригчидтай нийлсэн шинэ
оросуудын түрэмгийллийг зогсоож чадах цорын ганц хүч МоАХ гэдэгт одоо хүртэл би
итгэлтэй байдаг. Та ардчилсан хувьсгалын партизануудаа нэг дуудаач. Энэ
захидлын хариуг манай сониноор дамжуулан ирүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна.
Манай сонин хоёр жилийн турш энэ сэдвээр, хоёр Баярын луйврын талаар нийт 12
өгүүлэл, нийтлэл бичжээ. Хамгийн ноцтой нь зөвхөн Асгатыг авах бэлтгэл ажлын
хүрээнд хэвлэл мэдээллийн амыг хаахад гурван сая цоллар зарцуулчихаад байна.
МоАХ партизануудаа дахин дуудаж "Мориндоо мордох" цаг ирвэл шинэ
оросын түрэмгийлэл, Тэдний гар хөл бологчид ч юухан билээ. Ганцхан таны
командыг хүлээж байж магадгүй юм. Ерэн онд алдаагүй "Асгат",
"Эрдэнэт". Өнөөдөр чинь 2008 он.
МоАХ-ны гишүүн, сэтгүүлч Г.Дашрэнцэн