gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Гэрэлням: Авто зам, төмөр зам барихдаа зөвхөн хүнийг бодох биш, зэрлэг амьтдын амьдралын нөхцөлийг хадгалах ёстой

Э.Энхмаа
Эдийн засаг
2 цаг 46 минутын өмнө
Twitter logo

Монгол Улс ойрын жилүүдэд Ази, Европыг холбосон авто зам, төмөр замын коридоруудаа өргөжүүлж, үндэсний төмөр замын сүлжээг хөгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь эдийн засгийн хөгжил, худалдаа, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой. Гэвч өргөн уудам тал нутгаар тавигдах зам, төмөр замын шугаман байгууламж нь нүүдлийн зэрлэг амьтдын хөдөлгөөнийг таслах, амьдрах орчныг нь хуваах, улмаар ховор болон нэн ховор зүйлүүдэд эрсдэл учруулах сөрөг талтай. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улс зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд зориулсан гарц, төмөр зам болон хурдны авто замын хамгаалалтын хашааны шаардлагыг тусгасан үндэсний стандартуудыг боловсруулан баталжээ.

Энэ талаар Зам, тээврийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Мэдээлэл, технологи, стандарт, статистикийн хэлтсийн дарга, доктор (Ph.D), Зөвлөх инженер Д.Гэрэлнямтай ярилцлаа.

-Та ярианыхаа эхэнд “байгальд ээлтэй авто зам, төмөр зам” гэдэг ойлголтыг тайлбарлаж өгөөч. Магадгүй, зарим хүмүүст зам тээвэр, дэд бүтцийн хөгжил байгаль орчинд яагаад сөргөөр нөлөөлөх вэ гэж бодож болох юм?
-Юуны өмнө “байгальд ээлтэй авто зам, төмөр зам” гэдэг ойлголт нь бид дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хэрхэн төлөвлөж, ямар инженерийн шийдэл сонгож байгаагаас маш их шалтгаална. Хүн төрөлхтөн технологийн хөгжлийн хүчээр дэлхий ертөнцийг маш хурдтай өөрчилж байна. Хот суурин газар тэлж, эдийн засгийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр зам, төмөр зам зэрэг шугаман байгууламжийн сүлжээ ч мөн адил нэмэгдэж байна. Зам, тээврийн салбар бол эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчний нэг. Гэхдээ нөгөө талдаа авто зам, төмөр замын шугаман байгууламжууд нь зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдлийн замыг хуваах эрсдэлтэй. Тиймээс өнөөдөр бидний өмнө “хөгжил дэвшил үү, байгаль хамгаалал уу” гэсэн хоёр сонголт байх ёсгүй. Хөгжлийг цогцлооно. Гэхдээ байгальд ээлтэйгээр хөгжүүлнэ гэсэн зарчим баримтлах ёстой.

-Монгол Улс өргөн уудам нутагтай. Гэхдээ авто зам, төмөр зам тавихдаа заавал зэрлэг амьтдын нүүдлийн асуудлыг тооцоолох шаардлагатай гэсэн үг үү?
-Тийм, байгаль орчны холбогдох судалгааг зайлшгүй хийх шаардлагатай. Монгол орны хамгийн том давуу тал бол өргөн уудам, харьцангуй онгон байгаль. Гэтэл энэ орон зайд зэрлэг амьтад улирлын болон байнгын шилжилт хөдөлгөөн хийж амьдардаг. Инженер хүний хувьд бид А цэгээс Б цэг хүртэл хамгийн богино зайд, эдийн засгийн хувьд үр ашигтай трассыг сонгохыг хичээдэг. Харин зэрлэг амьтдын хувьд энэ зам нь “амьдралын зам” байдаг. Тухайлбал, цагаан зээрийн хувьд нүүдэл нь зүгээр нэг шилжилт хөдөлгөөн биш. Ус, бэлчээр, идэш тэжээлээ хайж, дөрвөн цагийн эргэлтэд, уур амьсгалын өөр өөр нөхцөлд, өсөж, үржихтэй холбоотой асар том газар нутаг сэлгэн амьдардаг. 

Дэлхийд ховордсон тууртан амьтдын нэг цагаан зээрийн нийт тархцын ойролцоогоор 98 хувь нь Монгол Улсад, тэр дундаа хамгийн том цагаан зээрийн нүүдэл Монгол орны өмнөд говь, дорнын тал нутагт байна.

Герман, Японы эрдэмтэд Монголын тал, хээрийн бүсийн зээрүүдэд сансраас мэдээлэл авах төхөөрөмж бүхий хүзүүвч зүүж, 13 жилийн турш судалсан байдаг. Тэр судалгаагаар нас бие гүйцсэн нэг цагаан зээр жилд ойролцоогоор 36 мянган хавтгай дөрвөлжин километр нутагт  нүүдэллэдэг болохыг тогтоосон. Ийм амьтдын нүүдлийн замыг нэг зам, нэг төмөр замаар тасалчихвал бид тухайн амьтныг байгалийн жамаараа хэвийн амьдрахад нь маш их саад учруулж, амьдрах нөхцөлийг өөрчилж байгаа хэрэг.

-Цагаан зээрийн тухайд Монгол Улс дэлхийн хэмжээнд ямар онцгой байр суурьтай вэ?
-Дэлхийд ховордсон тууртан амьтдын нэг цагаан зээрийн нийт тархцын ойролцоогоор 98 хувь нь Монгол Улсад, тэр дундаа хамгийн том цагаан зээрийн нүүдэл Монгол орны өмнөд говь, дорнын тал нутагт байна. Тиймээс Монголын тал, хээрийн бүс бол зөвхөн бидний газар нутаг биш дэлхийн хэмжээнд хамгаалах шаардлагатай биологийн олон янз байдлын чухал бүс нутаг гэсэн үг. Бидний барьж байгаа авто зам, төмөр зам зөвхөн Монгол орны эдийн засгийг дэмжих тээврийн коридор бус дэлхийн хэмжээнд ач холбогдол бүхий экосистемийн дундуур дайрч байгаа маршрут гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Авто зам, төмөр замын байгууламжаас шалтгаалсан зэрлэг амьтдын хорогдол Монголд хэр их байна вэ?
-2007-2011 онд хийсэн судалгаагаар улсын болон олон улсын чанартай авто зам дээр 180, орон нутгийн зам дээр 115, нийт 295 зэрлэг амьтан дайруулсан гэсэн албан бус мэдээлэл байдаг. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тохиолдол. Үүнээс гадна авто тээврийн хэрэгслийн  хөдөлгөөн, төмөр замын хамгаалалтын хашаанаас үүдсэн амьтдын шилжилт хөдөлгөөний саад, бэртэл гэмтэл, хорогдлын үнэн зөв статистик байхгүй.

Өнөөдөр бидний зорилго бол “хэдэн амьтан зам дээр дайруулсан бэ?” гэсэн статистик гаргах нь чухал биш юмаа. Бид хэдэн зэрлэг амьтан дайруулсныг тоолж статистик бүрдүүлэх бус тэднийг саад бэрхшээл, бэртэл гэмтэл, хорогдолгүй, аюулгүй нүүдэллэх боломжийг хангасан инженерийн шийдлийг бий болгох нь гол зорилго байх ёстой юм. 

-Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улс ямар стандартуудыг боловсруулж батлуулсан бэ?
-Нэгдүгээрт, тал, хээр, говийн бүсийн тууртан амьтдад зориулсан гарцын асуудлыг тусгасан MNS 6515:2015 стандартыг боловсруулж батлууллаа. Энэ стандартаар зэрлэг амьтдад зориулсан гарц нь тухайн амьтны зан төрх, зүйл, газарзүйн байршил, газар нутгийн онцлогт тохирсон хэмжээ, загвартай байх зарчмыг тусгасан. Тухайлбал тал хээр, говийн бүсэд олон мянгаараа маш өргөнөөр нүүдэллэдэг тууртан амьтдад зориулсан гүүрэн болон нүхэн гарцыг замын дагуу олон арван метр өргөн төлөвлөх хамгийн багадаа 10 метрээс багагүй хэмжээтэй байх гэж тусгасан бол уулархаг бүсийн тууртан амьтдад зориулсан шийдлийг боловсруулахдаа том том эвэртэй цаа буга, хандгай, аргал, янгир гэх мэт болон хар сүүлт, бөхөн зэрэг амьтдын биеийн хэмжээ, идэш тэжээл, улирлын шинжтэй нүүдэл, зан төрхийн онцлогыг тооцох шаардлагатай болсон. Хамгийн сүүлд боловсруулан батлуулсан “Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа. Ерөнхий шаардлага” MNS 7042:2024 үндэсний стандартыг Монгол орны нөхцөлд зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг байгаль хамгаалал буюу зэрлэг амьтадын аюулгүй нүүдэллэх боломжийг хангах зорилготой уялдуулахад чухал алхам болсон.

-Тал хээрийн зээрт зориулсан гарц, уулархаг нутгийн аргал, янгирт зориулсан гарц хоёр ялгаатай гэсэн үг үү?
-Маш их ялгаатай. Зэрлэг амьтан бүрийн биеийн хэмжээ, зан төрх, хөдөлгөөний хэв, маяг, идэш тэжээл, улирлын нүүдэл өөр өөр. Тал хээр зээр нь олноороо сүрэглэж, өргөн уудам газар нутаг нүүдэллэдэг. Тиймээс гарцын өргөн, орчны харагдац, саадгүй нэвтрэх боломж зэрэг маш чухал. Харин уулархаг бүсэд хандгай, аргал, янгир зэрэг том биетэй амьтдад тохирсон оновчтой  инженерийн шийдлийг тооцох шаардлагатай. Иймээс “бүх амьтанд нэг төрлийн гарц барина” гэж ойлгож болохгүй. Гарц бүр тухайн газар нутгаас хамаарахаас гадна тухайн амьтанд зориулагдсан шинж чанар бүхий инженерийн бүтээл байх ёстой.

Жишээ нь, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтын хашаа зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ тухайн хашааны хийц буруу байвал зэрлэг амьтдын үхэл хорогдлын нэг шалтгаан болж болно. Амьтад нүүдэллэх үедээ хашаанд өлгөгдөх, орооцолдох, бэртэх, гэмтэх эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал болон зэрлэг амьтдын аюулгүй байдлыг хооронд нь сөргөлдүүлэх биш, нэг дор зохицуулан оновтой гарц шийдэл сонгох  шаардлагатай болсон. Тухайлбал, MNS 7042:2024 стандартад хориг хашаа нь мал, зэрлэг амьтанд аюул, осол, гэмтэл учруулахгүй хийц, загвар, материалаар хийгдсэн байх, хашааны байршил, уртыг тухайн нутгийн амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн болон газарзүйн онцлогийг харгалзан тогтоох зарчмыг тусгасан. 

-Хашааны зарим хэсгийг улирлын нүүдлийн үеэр нээх тухай заалт ч байгаа гэсэн үг үү?
-Тийм. Зэрлэг амьтдын улирлын нүүдэл эхлэх үед тодорхой хэсгийн хашааг нээх байдлаар төлөвлөх боломжтой. Гэхдээ энэ нь хашааг дур мэдэн онгойлгоно гэсэн үг биш. Тухайн нутгийн амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний судалгаа, мониторингийн мэдээлэлд үндэслэн холбогдох байгууллагуудтай зөвшилцөж шийдвэрлэнэ. Энд нэг чухал зүйл бий.

 Байгаль хамгаалал гэдэг нь замын аюулгүй байдлыг орхигдуулах тухай асуудал огт биш. Замын аюулгүй байдал болон зэрлэг амьтдын аюулгүй байдлыг зэрэг хангах тухай юм.

-Эдгээр стандартыг боловсруулахад эрдэмтэн, судлаачид хэр оролцсон бэ?
-Маш чухал оролцоотой байсан. Тал, хээр, говийн бүсийн стандартыг боловсруулахдаа зээр судлаач, эрдэмтэдтэй хамтран ажилласан. Тухайлбал, зээр судлаач, доктор, дэлхийг дугуйгаар тойрон аялсан багийн гишүүн агсан Лхагвасүрэн доктор болон ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран ажилласан. Уулархаг бүсийн стандартыг “Аргаль агнуур судлалын төв” ТББ болон бусад судлаачидтай хамтран боловсруулсан. Энэ бол зөвхөн замын инженерүүдийн гаргасан шийдвэр биш. Инженер, биологич, амьтан судлаач, байгаль хамгаалагчид хамтарч байж байгальд ээлтэй дэд бүтцийн зөв шийдэл бий болсон.

-Олон улсын байгууллагууд эдгээр стандартыг хэрхэн үнэлсэн бэ?
-Эерэг үнэлгээ авсан. Дэлхийн байгаль хамгаалах сан, Зэрлэг амьтан, ургамлын олон улсын худалдааны асуудал болон нүүдлийн зүйлүүдийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд, мөн Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцийн эх бичвэрийг хадгалагч Герман Улсын зүгээс энэ ажлыг сайшааж, “сайн жишээ” гэж үзсэн. Монгол Улс газар зүйн хувьд өвөрмөгц байрлалтай. ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөрштэй, далайд гарцгүй учраас тээврийн коридорын хөгжил бидний хувьд стратегийн ач холбогдолтой. Тиймээс эдийн засгийн коридороо хөгжүүлэхийн зэрэгцээ экологийн коридороо хадгалах шаардлагатай. Энэ нь Монгол Улсад төдийгүй Азид анхны стандарт болсон бөгөөд ямар нэгэн гарын авлага баримт бичгээс хуулах, орчуулах гэхээсээ илүү Монгол орны газар нутгийн болон амьтадын судалгаанд үндэслэн, онолын тооцоолол, инженерийн шийдэлд тулгуурлан боловсруулсан Үндэсний техникийн баримт бичиг юм.  

-Монгол Улс ойрын 10 жилд хэдий хэмжээний зам, төмөр замын шугаман байгууламж барихаар төлөвлөсөн бэ?
-Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Ази, Европыг холбосон авто зам, төмөр замын коридор, тээвэр логистикийн төв, хуурай боомт, аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг холбох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ойрын 10 жилд Ази, Европыг холбосон хатуу хучилттай авто замын босоо тэнхлэгүүд, Үндэсний төмөр замын сүлжээ, хоёр хөрштэй холбогдох авто зам, төмөр замын боомтуудыг хөгжүүлэх хүрээнд ойролцоогоор 6000 километр шугаман байгууламж барих хэрэгцээ тодорхойлогдсон. Энэ бол асар том бүтээн байгуулалт. Тиймээс одооноос байгальд ээлтэй төлөвлөлтийг зураг төслийн эхний шатанд суулган хэрэгжүүлэхгүй бол ямар нэгэн байдлаар дахин төлөвлөлт, засах өөрчлөх шатанд авч үзэх тохиолдолд 2-3 дахин их зардал гарахаар байна.

-Тэгвэл байгальд ээлтэй гарц барих нь замын өртгийг нэмэгдүүлэх үү?
-Тийм. Энэ бол бодит асуудал. Нэг замд гарц, гарам, хамгаалалтын тусгай шийдлүүд нэмэгдэхэд тухайн замын нийт өртөг өснө. Санхүүжилт бол өнөөдөр бидэнд тулгамдсан асуудал. Гэхдээ энд нэг зүйлийг урт хугацаанд бий болох үр ашигтай талаас харах ёстой. Өнөөдөр гарц барихгүй хэмнэсэн мөнгө маргааш устаж үгүй болох амьтны үнэ цэнтэй харьцуулахад өчүүхэн байж болно. Нэгэнт устсан зүйлийг буцааж сэргээх боломжгүй. Тиймээс байгальд ээлтэй дэд бүтцийн тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх шаардлагатай.

-Энэ асуудлыг зураг төслийн аль шатанд заавал тусгах ёстой вэ?
-Хамгийн эхнээс нь буюу шинээр төлөвлөж буй авто зам, төмөр замын ажлын даалгавар боловсруулах үеэс эхлэн зэрлэг амьтдын гарцыг төлөвлөх ёстой. Өөрөөр хэлбэл, замын трассыг эхлээд зурчихаад дараа нь “энд амьтны гарц хийе” гэж нэмэх биш. Амьтны нүүдлийн замыг судалж, трассын хувилбартай уялдуулан, шаардлагатай гарцын байршлыг тогтоон, үүнийгээ зураг төсөлд тусгах байдлаар хэрэгжүүлж, хэрэгжилтийг хянах замын зураглал бүхий тогтолцоонд шилжих хэрэгтэй. Мөн зураг төслийг магадлах шатанд тухайн бүс нутгийн тууртан амьтан судлаачидтай хамтран гарцын шийдэл буюу стандарт мөрдөлт хэрэгжилтийг магадлан, хянуулж, дүгнэлт гаргуулах шаардлагатай.

-Өөрөөр хэлбэл, амьтан судлаачийг замын зураг төсөлтэй зэрэгцүүлэн ажиллуулах хэрэгтэй болох нь ээ?
-Яг тийм. Инженер хүн газар орны хөрс, геологи, ус зүй, цаг уур зэрэг олон хүчин зүйлийг тооцдог. Харин зэрлэг амьтны нүүдлийн зан төлөвийг бид амьтан судлаачаас илүү сайн мэдэх боломжгүй. Тиймээс тухайн бүсийн амьтны судалгааг замын зураг төсөлтэй салгаж болохгүй. Цаашдаа их, дээд сургуулийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт байгальд ээлтэй дэд бүтцийн төлөвлөлт гэсэн чиглэлийг тусгаж, энэ чиглэлээр хүрээлэн буй орчны төлөвлөлтөөр мэргэшсэн инженер техникийн ажилтануудыг бэлтгэх шаардлагатай.

-Одоо хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх шаардлагатай вэ?
-Нэгдүгээрт, ашиглагдаж байгаа төмөр замын дагуух амьтдад эрсдэлтэй хамгаалалтын торон хашааг нэн яаралтай өөрчлөх шаардлагатай. Хоёрдугаарт, шинээр төлөвлөгдөж буй бүх авто зам, төмөр замын ажлын даалгаварт батлагдсан гурван стандартыг мөрдөх шаардлагыг зайлшгүй тусгах шаардлагатай. Гуравдугаарт, зэрлэг амьтдын гарц төлөвлөсөн газруудад камерын хяналт, мониторингийн тогтолцоог бий болгосноор тухайн гарцын ашиглалтын байдалд үнэлэлт дүгнэлт хийх нь чухал гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт, тээврийн дэд бүтэц, зэрлэг амьтдын нүүдлийн зам, биологийн олон янз байдлын халуун цэгүүдийн мэдээллийг нэгтгэсэн үндэсний хэмжээний мэдээллийн платформ бий болгох хэрэгтэй. Тавдугаарт, гарц байгууламжийн ашиглалтыг тогтмол үнэлж, шаардлагатай бол байршил, хийц, хэлбэрийг мониторингийн үр дүнд үндэслэн өөрчилдөг байх ёстой.

-Монгол Улсад төмөр замын сүлжээ ч бас өргөн хүрээг хамарсан. УБТЗ энэ стандартыг хэрэгжүүлэхэд хэрхэн оролцох вэ?

-Энэ стандартыг боловсруулах ажлын хэсэгт УБТЗ ХХН-ээс маш идэвхтэй оролцсон. Эхэндээ төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол зөрчил, гологдолтой холбоотойгоор нэлээд хатуу байр суурьтай байсан ч бид нэг зорилгод нэгдэж чадсан. Төмөр замын аюулгүй байдлыг хангах аюулгүй ажиллагааны талаарх Засгийн газраар батлуулсан тогтоолын зорилго, зорилтыг хангах хүрээнд зэрлэг амьтдын нүүдлийг хамгаалах шийдэл олох зэргээр харилцан ойлголцож, шаардлагатай зохицлыг олж, холбогдох саналуудыг стандартдаа тусгаж чадсан. Одоо хэрэгжүүлэх шатанд УБТЗ манлайлан ажиллана гэдэгт итгэж байгаа.

- Та “экологийн коридор” гэдэг ойлголтыг онцолж байна. Энэ нь яг юу гэсэн үг вэ?
-Экологийн коридор гэдэг нь зэрлэг амьтад амьдрах орчин хоорондоо холбогдож, чөлөөтэй нүүдэллэн шилжих боломжийг хадгалсан газар нутгийн холбоосыг хэлж болно. Бид олон улсын чанартай төмөр зам болон авто замаар улс орнуудыг холбосон экологийн коридор нутгаа хамгаалсан  эдийн засгийн коридор байгуулах болно. Энэ нь зөвхөн зэрлэг амьтадын ч бус цаашлаад байгаль дэлхий түүний оршин тогтнох эхлэл биологийн олон янз байдлыг хамгаалах коридор гэдгийг мартаж болохгүй. Тиймээс эдийн засгийн коридор байгуулахдаа экологийн коридорыг таслах ёсгүй, эдгээр нь хоорондоо зөрчилдөх ёстгүй, зөв төлөвлөлт, зөв инженерийн шийдлээр зэрэгцэн орших боломжтой юм. 

-Таны ярьж байгаа дараагийн түвшний шийдэл нь давхар гүүрэн байгууламж гэж ойлгож болох уу?
-Тийм. Зэрлэг ан амьтдад хамгийн ээлтэй шийдлийн нэг нь давхар түвшний гүүрэн байгууламж. Өөрөөр хэлбэл, хүний болон тээврийн хөдөлгөөн доогуур, зэрлэг амьтдын нүүдэл дээгүүрээ чөлөөтэй үргэлжлэх байдлаар төлөвлөсөн байгууламж. Ийм шийдлийг Монголд олноор төлөвлөн барих хэрэгцээ шаардлага бий. Энэ бол зөвхөн нэг байгууллагын ажил биш. Зам, тээвэр, байгаль орчин, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид, зураг төслийн байгууллага, хөрөнгө оруулагчид гээд бүгдийн идэвх оролцоо шаардлагатай.

-Эцэст нь, та энэ асуудлыг яагаад зөвхөн техникийн асуудал биш, ёс зүйн асуудал гэж харж байна вэ?
-Бид “хүмүүс, нийгмийн аж амьдралын сайн сайхны төлөө” бүтээн байгуулалт хийдэг. Гэхдээ тэр сайн сайхан амьдрал гэдэг ойлголт зөвхөн хүнээр хязгаарлагдах ёсгүй. Өнөөдөр бид үүнийг ёс зүй, ёс суртахуун гэж хэлдэг. Өргөст хашаанд өлгөгдөж үхэж байгаа зэрлэг амьтан бол бидний нүдэн дээр болж байгаа эмгэнэл. Түүнийг хараад зүгээр өнгөрч болохгүй. Зэрлэг амьтад улирлын нүүдэл хийх нь тэдний амьд үлдэх үндсэн нөхцөл. Тэдний хувьд энэ бол “амьдралын хэвийн үйл явц”. Тиймээс бид авто зам болон төмөр зам барихдаа тэдний амьдралын хэвийн нөхцөлийг зайлшгүй хадгалах ёстой.

-Тэгэхээр таны хэлэх гол санаа юу вэ?
-Бид зэрлэг ан амьтдаа бодоод хөгжил цэцэглэлтээс ухрах ёсгүй.  Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд хэзээд үргэлжилнэ. Харин бид энэ хөгжлийнхөө арга замыг л зөв сонгох ёстой юм. Монгол Улс тээврийн дэд бүтцээ өргөжүүлэн авто зам, төмөр замын коридоруудаа хөгжүүлнэ. Энэ бол зайлшгүй зүйл. Гэхдээ үүнийг хийхдээ байгаль орчин, биологийн олон янз байдал, зэрлэг амьтдын нүүдлийн замыг хамгаалсан инженерийн шийдлүүдийг хамтад нь зөв төлөвлөх ёстой.

Өнөөдөр бидний хийж байгаа стандарт бол эхлэл. Цаашид хэрэглээнд нэвтрүүлэх, санхүүжилтийг шийдэх, мониторинг хийх, мэдээллийн нэгдсэн систем бий болгох, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх гээд олон ажил байна. Хамгийн гол нь бид “зам барина” гэж ярьдаг шигээ “байгальд ээлтэй зам барина” гэж ярьдаг болох хэрэгтэй. Монголын онгон байгаль, зэрлэг амьтад өөрөө манай улсын үнэт баялаг. Тэд аялал жуулчлалын гол нөөц төдийгүй Монголыг дэлхийд таниулж буй нэг үнэт зүйл. Байгаль хамгаалах амлалтаа бодитоор хэрэгжүүлдэг улс орон олон улсын нэр хүнд, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хувьд ч давуу талтай. Тиймээс бид эх байгалиа хамгаалах, сэргээх, экологийн холбоос нутгаа хадгалах, эдийн засгийн хөгжлөө дэмжих гэсэн энэ бүх зорилгыг нэг дор авч явах нь зүйтэй. Хөгжил цэцэглэлт болон байгаль хамгаалал хоёрын аль нэгийг сонгох бус хоёуланг нь зэрэг авч явах инженерийн ухаан, зөв бодлого, хамтын ажиллагаа бидэнд чухал байна.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан