Багахангай дүүрэг Баян сумын зааг Талын борын хэсэгт орж ирсэн баавгайг дүүргийн ОБХ, Нийслэлийн байгаль орчны байцаагч нар, нутгийн иргэдтэй хамтран барьж Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байгальд нь тавихаар ажиллаж байна.
Улаанбаатар хотын ногоон бүсэд өмнө нь 2018-2020 онд гурван удаа баавгай орж иржээ. Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2-р багийн суурьшлын бүсэд хэсэг тооны баавгай өнгөрсөн сард ирсэн.
Баавгай нь хоол тэжээл, ус хайх үедээ хүн амьдардаг газар, малын бэлчээр болон суурьшлын бүсэд ойртох тохиолдол байдаг. Ялангуяа байгалийн хоол тэжээл хомсдох, ган, түймэр зэрэг нөхцөлөөс гадна малын сэг зэм, хүнсний хаягдал зэрэг нь баавгайг айл, суурин газар руу татах шалтгаан болдог байна.
Баавгай харсан тохиолдолд юу хийх вэ?
- Тайван байх
- Өмчлөлийн эд зүйл, хоол хүнсэнд хүрсэн тохиолдолд орхих,
- Хүн гэдгээ тайвнаар мэдэгдэх (Зэрлэг амьтан хүнээс үргэх, дайжих байгалийн зантай иймд дуу авиа гаргаж хүн гэдгээ мэдэгдэх зүйтэй),
- Баавгайн бүсэд ганцаараа явахгүй байх,
- Баавгайн үүр, ичээнд ойртохгүй байх хэрэгтэй.
- Эрсдэл үүссэн тохиолдолд иргэн боломжит бүх хэлбэрээр өөрийгөө хамгаалах эрхтэй.