-Гайхалтай дүр зургаар аливааг илэрхийлэх нь хэдэн мянган үгнээс илүү хүчтэй-
Гайхалтай бөгөөд сонирхолтой зүйлсийг нэг дор багтааж чадсан зүйл бол урлаг билээ. Шведийн гэрэл зурагчин Андреас Хаггковист дэлхийн устаж болзошгүй амьтдыг маш гоёмсогоор дүрсэлсэн цуврал гэрэл зургийг авчээ.
Ингэснээр уг амьтдыг хамгаалах, тоо толгой нь цөөрөхөөс сэргийлэх үйл ажиллагаанд олны анхаарлыг татаж байгаа аж.
“Яг л дуу хөгжим шиг, гайхалтай дүр зургаар аливааг илэрхийлэх нь хэдэн мянган үгнээс илүү хүчтэй. Уран бүтээлч хүн дэлхийн болон нийгмийн гээд аливаа асуудлыг урлагийн тусламжтайгаар олны анхаарлыг татах цаашлаад шийдэл олж чаддаг” хэмээн Андреас Хаггковист сэтгэгдлээ хуваалцжээ.
Түүний гайхалтай зургуудыг хараад танд таатай санагдаж болох ч дэлхий эх, устаж болзошгүй байгаа эдгээр амьтдын талаар хэдхэн хором ч гэсэн эргэцүүлэн нэг бодоорой.