Энэ зуны анхны сонирхолтой нисэхийн арга хэмжээ болох “Sky friends & Ulaanbaatar 5th paragliding festival” нь 2019 оны зургаадугаар сарын 8-нд жуулчдын гол зорин очдог үзвэр үйлчилгээний бүс болох байгалийн үзэсгэлэнт Цонжин болдог дахь Нислэг төвд болно.
Тус фестиваль нь дотоодын иргэд төдийгүй жуулчдын аялал, амралт чөлөөт цагт зориулсан спорт арга хэмжээ юм.
“Ulaanbaatar paragliding festival” нь 2014 оноос хойш жил бүр уламжлал болон зургаадугаар сард зохион байгуулагддаг бөгөөд энэ жил таван жилийн ой тохиож байна. Тус арга хэмжээг Нислэгийн улирлын нээлт болгон нисэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, туршлага солилцох, биенээсээ суралцах, нэгдэх зорилгоор “Аюулгүй нислэгийн соёлыг түгээх“ уриан дор зохион байгуулж ирсэн.
Харин энэ удаад таван жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан агаарын чөлөөт нислэгийн спортын холбоод, ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоод авиа компаниудтай хамтран “Тэнгэрийн найзууд” фестивалийг зохион байгуулах гэж байна.
“Тэнгэрийн найзууд” фестиваль нь Монгол Улсад Агаарын чөлөөт нислэгийн спортууд болон ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллаагаа явуулж байгаа байгууллага, холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлахад гол зорилго оршино.
Фестивалийн үед зохион байгуулагдах арга хэмжээ, үйлчилгээ
- Улаанбаатар хотын 5 дахь удаагийн параглайдингийн фестиваль
- Параглайдингийн цэгэн буултын нээлттэй тэмцээн
- Агаарын чөлөөт нислэгийн үзүүлэх тоглолт (онгоц, параглайдер, парамотор, парашют)
- Параглайдинг, парашют спорттой танилцах өдөрлөг, өөрийн биеэр хийж үзэх
- Параглайдинг тандем нислэг буюу зорчигчтой нислэгийн үйлчилгээ
- UTV, ATV, 4 дугуйт мотоциклоор аялах түрээсийн үйлчилгээ
- Урлагийн тоглолт, шоу арга хэмжээ
Ерөнхий зохион байгуулагч: Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэг
Хамтран зохион байгуулагч:
- Монголын шүхрийн спортын нийгэмлэг
- Монголын агаарын спортын холбоо
- Ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоо
- Young Eagle general aviation
- Нислэг төв
Адал явдал, сонирхолтой арга хэмжээгээр дүүрэн спорт фестивальд оролцон нэг өдрийг нисэгчид, шүхэрчидтэй хамт дүүлэн нисч орой нь галын наадам, амьд хөгжим, жазз, бөмбөрийн аянд дуулж бүжиглэн өнгөрүүлээрэй.
Фестивалийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол:
Facebook group: Fly with us Монголын агаарын спорт сонирхогчдын групп
Facebook page: Ulaanbaatar paragliding festival