Тэртээ 1988 оноос эхлэлтэй "Гоёл" наадам Монголын загварын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн Топ модель, шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг уламжлалтай.
Энэхүү наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит ГРАНПРИЙГ “Bortua” брэнд хүртсэн юм. Тус брэнд нь өдөр тутмын, орчин үеийн шинж чанарыг агуулсан болон үндэсний хэв загвартай хувцаснуудаа танилцуулсан ба үүнд X, XII зууны хувцас загварын чиг хандлагыг тусгаж өгснөөрөө онцлогтой.
“Гоёл 2020” наадмын шилдэг загварын товчоогоор “Эвсэг” кашмер тодорсон юм. “Эвсэг” кашмерийн хамт олны энэ жилийн загварын цуглуулгад цагаан өнгө зонхилсон ба ан амьтны дүрслэлийг нэмэлтээр урласан нь дахин давтагдашгүй онцгой болгож чадсан байна.
Энэ жилийн наадамд “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Bortua” зэрэг брэнд өөрсдийн ур хийц шингэсэн загваруудаа танилцуулсан юм.
Та бүхэнд энэ жилийн "Гоёл" наадмын өдөр тутмын, усны болон үндэсний хувцасны онцлох загваруудыг танилцуулж байна.