1990-ээд онд Батзоригийн солгой хавираа гэж тун ч дархан даамай мэх байж билээ. Ховд аймгийн Чандмань сумын уугуул заан маань цэргийн заан цолтой байхаасаа энэ мэхээрээ олон түмний дунд алдаршсан юм. Солгой хавираа мэхээрээ тэр өөрийн үеийн олон нэрт бөхчүүдийг үзэгчдийн суудалд шилжүүлж явсан төдийгүй заал танхимын барилдааны хоёроос гурван давааг тус мэхээрээ авдаг байлаа.
Хавирах мэх олон бөхийн хийдэг нэлээд түгээмэл мэх хэдий ч гарцаагүй дархлан эзэмшиж, уран гоё хийж гайхуулсан нь Чогсомын Батзориг. Түүнтэй нэгэн үед барилдаж байсан улсын даян аварга Агваансамдангийн Сүхбат барьцтай барьцгүй сайхан хийдэг бол одоо цагт түүний шавь Лхагвасүрэнгийн Пүрэвжав хийж харагддаг. 1997 оны төрийн наадмын наймын даваанд шинэ заан А.Сүхбат Д.Мөнх-Эрдэнэтэй барилдан барьцгүй цохих мэхэнд суун тусаж, маргаантайгаар шийдэгдэж байгаа бичлэгийг уншигчид санаж байгаа байхаа. Улсын хүчит арслан Батжаргалын Ганбат мөн өөрийн онцлогтойгоор баруун талдаа хийдэг байв. Нэгэн үе заалны барилдаанд улсын начин Ч.Батзориг, аймгийн арслан Б.Ганбат хоёр тунавал гал гарсан барилдаан гарч үзэгчид аль нь түрүүлж хавиран хаях бол хэмээн сэтгэл догдлон хүлээдэгсэн.
60-аад оны алдарт бөх улсын шилдэг арслан Жалбуугийн Чойжилсүрэн агсан барьцтай барьцгүй хавирдаг мэхээрээ гайхагдаж байжээ. Дархан аварга Ж.Мөнхбат хүртэл тэр мэхнээс нь халгаж явсан бөгөөд Дарийн Дамдин аварга л унаагүй цор ганц хүн нь гэдэг. Бага хэмээх Балдангийн Санжаа "Хүний тохойны яс шонтгор байдаг бол минийх хавтгай болсон. Учир нь Чойжоод хавируулж унах бүртээ тулж унасаар мөлийчихсөн хэрэг.
Арсланд хавируулсан хүн агаарт хөөрч хар сээрээрээ ойчдог тул гараараа тулж хамгаалж байгаа нь тэр. Би арслантай 32 барилдаж 31 унасан" хэмээн үе тэнгийн нөхрөө бахархан дурссан байдаг. Чойжилсүрэн арсланг хүмүүс шүүмжилж чи өрсөлдөгч бөхөө унаагүй байхад эргэж харалгүй дэвлээ, хөөрч сагсуурлаа гэхэд хариуд нь "Иш, унаж байгаа бөхийн хөл гозойж ирээд хацар нүүр цохичих гээд байх юм" хэмээн аргаа барсан өнгөөр дуугарч байсан гэдэг. Арслан хэдэн жилийн хойно алдарт мэхээ хийх нь эрс багассан байжээ. Мөнгөн арслан яагаад та алдарт мэхээ хийхгүй байгаа юм бэ гэхэд "Хөгшрөөд хурд удааширч хавирчихаад эргэж амжихаа больчихжээ, унаж байгаа бөхийн хөлд нүүрээ цохиулчих гээд байна" гэж байсан удаатай гэдэг.
Алдар нийгэмлэгийн бөх улсын заан Чимэдийн Гочоосүрэн мөн арслангийн мэхийг өвлөж гаргуун хийж байлаа. Мөн Хөвсгөл аймгийн харьяат монгол улсын начин Б.Бадрал давхар сэнжигнээс дугтарч хавирдагаараа алдартай бөгөөд гоц дархалсан мэх нь байсан юм.
Архангайн энэ хоёр бөхөөс гадна энэ цагийн шилдэгүүдийн нэг Чимэдрэгзэнгийн Санжаадамба заан тосгуулж хавирах мэхээр олон даваа авч байна. Санжаадамба заан заримдаа нааж хавираа болгон хаяж харагддаг. Зааныг 2013 оны төрийн наадамд зургаагийн даваанд орхисон Батзоригийн Батмөнх огцом тэсрэлттэй гоё хийдэг. Дундговийн Л.Пүрэвжав барьцгүй хавирна, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй дархан талдаа хавирах мэхийг дадамгай хийнэ.
Нэгдэлийн Жаргалбаяр заан барьцтай барьцгүй сайхан хавирна. 2018 оны улсын баяр наадмын долоогийн даваанд энэ мэхээрээ Ц.Содномдоржийг давж цолоо батлав. Хавирах мэхийг энэ цагт хийдэг бөх олон билээ.