Бээжингийн эсрэг шинээр тариф тогтооход бэлдэж буй Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард G-20-ийн дээд хэмжээний чуулгын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаа мэдэгдлээ. Уг уулзалт гүнзгийрсээр байгаа худалдааны зөрчлийн онцгой чухал үйл явдал болно. АНУ-ын худалдааны төлөөлөгчийн оффис 300 тэрбум ам.доллараар хэмжигдэх Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалт даваа гарагт гаргалаа. Жагсаалтад багтсан хүүхдийн хувцас, тоглоом, ухаалаг утас, зөөврийн компьютер зэрэг төрөл бүрийн бараанд Трамп 25 хувийн тариф оноохоор зэхэж байна.
Трампын тариф хэрэгжвэл БНХАУ-аас АНУ-д нийлүүлдэг бараг бүх бараа бүтээгдэхүүн шийтгэлийн шинжтэй импортын тарифтай болж буй хэрэг. Дахин сонгогдох арга эрэлхийлж буй ерөнхийлөгчийн худалдааны дайн эцсийн дүндээ олон америк хүний түрийвчинд бодитой нөлөөлж таарна.
АНУ-ын албаны хүмүүсийн тооцоолсноор, шинэ тариф зургадугаар сарын эцсээс нааш хэрэгжиж амжихгүй. Гэтэл энэ нь зургадугаар сарын 28-29-нд Японы Осакад чуулах G-20-ийн чуулганы үеэр Трамп, Ши нар тусдаа уулзах уулзалттай давхцаж байгаа нь тэртээ тэргүй хурцадсан худалдааны дайныг улам хүндрүүлэхээр байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмж тариф тогтоохоор долоо хоногийн өмнө сүрдүүлсэн юм. Хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн БНХАУ-ыг АНУ-ын худалдааны байр сууринд халтай, даварсан үйлдэл хийхгүй байхыг Трамп даваа гарагт мөн анхааруулав.
“Хариу арга хэмжээ авч мэдэх ч сүйдтэй юм болохгүй” хэмээн Трамп даваа гарагт Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбантай Цагаан ордонд уулзах үеэрээ тайлбарлаж байлаа.
Худалдааны дайн ширүүссэнтэй уялдан АНУ-д үнэт цаасны үнэ суларч, S&P 500 индекс сүүлийн дөрвөн сарын үнэмлэхүй хэмжээнд буурлаа. Эрсдэлээс хамгаалж чадах найдвартай валют болж хувирсан япон иений ханш өсөв.
Нэмэлт тариф тогтоох барааны жагсаалт гарч, байдал хурцадсан нь худалдааны татварыг бууруулахын төлөө лобби өрнүүлж буй бизнесийн группүүдэд таагүй хэрэг боллоо.
Эмийн бүтээгдэхүүн, газрын ховор элементийг шинэ жагсаалтад оруулаагүйг АНУ-ын худалдааны төлөөлөгчийн оффис тайлбарлалаа.
“Америкийн бизнес, ажилчдын эх ашигт нийцсэн худалдааны утга учиртай хэлэлцээр байгуулах засаг захиргааны хүчин чармайлтыг бид дэмждэг. Гэхдээ сүүлийн шинэ тарифын сүрдүүлэг АНУ-ын эдийн засгаар хэтэрхий мөрийцсөн хэрэг боллоо” хэмээн үндэсний Жижиглэн худалдааны холбооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Мэтью Шэй мэдэгдэв.
Одоогийн тариф АНУ-ын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэйг эдийн засагчид угаас анхааруулдаг. Гэтэл Хятадын импортод нийтэд нь тариф тогтоож, Бээжин хариу арга хэмжээ авах тохиолдолд байдал одоогийнхоос дордон, АНУ-ын эдийн засаг бүр буурч болзошгүй хэмээн эдийн засагчид түгшиж байна.
БНХАУ-ын тал ч зургадугаар сарын нэгнээс АНУ-ын 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг өсгөхөө даваа гарагт мэдэгдсэн нь Трампын худалдааны дайнд бууж өгөхгүй гэж буй хэрэг боллоо.
“Хятад хариу аргаа хэмжээ авах учиргүй. Авбал байдал бүр дордоно” хэмээн Трамп жиргэснээс хойш хоёр цаг ч бололгүй БНХАУ-ын Гадаад Хэргийн Яам авах арга хэмжээгээ вэбсайтдаа зарласан юм. Бээжин шинэ 25 хувийн тарифыг АНУ-ын 2,493 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд оноохоор тусгажээ. Уг жагсаалтад жижиг оврын нисэх онгоц, компьютер, бөс даавуу, химийн бүтээгдэхүүн, мах, улаан буудай, дарс, байгалийн хий багтаж байна.
Маргарет Талив, Шон Доннан