Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх гэсэн эцэх эхийн хөл хөдөлгөөн жил бүрийн өдийд нэмэгддэг.
Дэвтэр, үзэг, өнгийн харандаанаас эхлээд бэлдэх зүйл мундахгүй. Харин эдгээр хэрэгсэл нийтдээ хэдэн төгрөг болох нь анхаарал татдаг.
Бид хичээлийн хэрэгслийн үнийг судлахаар томоохон зах, худалдааны төвүүдийг зорилоо. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж буй иргэдийн сэтгэгдлийг сонсов.
Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж байсан иргэн Б.Оюун “Бөмбөгөр худалдааны төвөөс хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэсэн. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бүгд нийлээд 300 орчим мянган төгрөг боллоо.
Дүрэмт хувцас, цүнх, гутал, дэвтэр бусад жижиг хичээлийн хэрэгсэл багтаж байна. Мэдээж худалдаалж буй газар, чанараасаа шалтгаалаад үнийн хувьд янз бүр байна" гэв.
Харин хоёр хүүхдээ дагуулан яваа иргэн Ц.Хишигтогтох "Хоёр хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд 500 мянган төгрөг болсон. Дүрэмт хувцас, цүнх, дэвтэр, харандаа, үзэг гээд хэрэгтэй бүх зүйлсийг нь авсан.
Олон газраар явж эрсдэлд орохгүйн тулд цөөн газраар явлаа. Ер нь газар бүрд хичээлийн хэрэгсэл 50-200 төгрөгийн зөрүүтэй байна” хэмээсэн юм.
Тэгвэл хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж амжаагүй байгаа эцэг, эхчүүдэд зориулан ЕБС-ийн хичээлд хэрэглэх бичиг хэрэг, хувцасны үнийн талаар мэдээллийг хүргэе.
"Оргил" худалдааны төв дэх үзэсгэлэн худалдаанд:
- Цүнх 18500-205000 төгрөг
- Үзэгний сав 3000-21500 төгрөг
- Дэвтэр
- 12 хуудастай 220-300 төгрөг
- 24 хуудас 280 төгрөг
- 32 хуудас 350 төгрөг
- 48 хуудастай 450-730 төгрөг
- 60 хуудас 550-880 төгрөг
- 80 хуудас 1150 төгрөг
- 96 хуудас 850-1350 төгрөг
- Зургийн дэвтэр 830-10500 төгрөг
- Өнгийн цаас 560-2470 төгрөг
- Үзэг 240-4450 төгрөг
- Харандаа 160-2200 төгрөг
- Баллуур 240-1170 төгрөг
- Шугам 420-2850 төгрөг
- Өнгийн харандаа 1800-25600 төгрөг
- Тосон харандаа 2100-12950 төгрөг
- Тодруулагч 2400-35950 төгрөгөөр худалдаалж байна.
Мөн хичээлийн хэрэгслээс хувцасны хувьд "Бөмбөгөр" худалдааны төвд:
- Трико 4-15 мянган төгрөг,
- Ханцуйгүй цамц 10-14 мянган төгрөг,
- Богино ханцуйтай цамц 6-20 мянган төгрөг,
- Ботинк 35-45 мянган төгрөг,
- Гутал 25 мянган төгрөгөөс дээш,
- Цүнх 35 мянган төгрөгөөс дээш үнийн дүнгээр худалдаалж байна.
Ш.Номиндэлгэр