АНУ-ын Засгийн газраас Украин дахь АНУ-ын элчин сайдын яамны ажилчдын гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийг тус улсаас гарахыг үүрэгдлээ.
Мөн элчин сайдын яамны чухал биш ажилчдыг Украинаас гарахыг зөвшөөрсөн бөгөөд энгийн иргэдэд ч мөн тус улсаас гарах нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгч эхэлжээ.
АНУ, ОХУ болон Украины хооронд өрнөөд буй хурцадмал байдлын улмаас ийм мэдэгдэл гаргасан бөгөөд АНУ-ын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг зөвлөсөн байна.
ОХУ Украин руу довтолж, АНУ-ын иргэдийг дарамтлах эрсдэлтэй байна гэж АНУ-ын талаас мэдээлсэн бол ОХУ-ын талаас дайралтын талаарх мэдээллийг няцаасан.
ОХУ-ын 100 мянга орчим цэрэг Украины хил дээр ирсэн нь мөргөлдөөн үүсгэж болзошгүй байгааг NATO анхааруулсан. Улмаар АНУ бямба гарагт Украины хилийн цэрэгт тусламж болгон 170 тонн зэвсэг хүргэжээ.
Эх сурвалж: BBC, AP