Монголд анх удаа олон улсын олимпын хорооны стандартын шаардлагад нийцсэн улирал үл харгалзан ажиллах анхны битүү дээвэртэй “Степпе Арена мөсөн өргөө” ордны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Олон улсын олимпын хорооны баримтлах стандарт буюу 60х30 метрийн хэмжээстэй мөсөн гулгуурын талбайтай Монголын анхны мөсөн өргөө гэдгээрээ онцлог. Степпе Арена мөсөн өргөө нь ашиглалтын 7800 м.кв талбайтай, 2600 үзэгчийн суудалтай, шүүгч, тамирчдын хувцас солих таван өрөөтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүний багтаамж бүхий хурал, уулзалтын танхимуудтай.
Мөн хоккей, уран гулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортын төдийгүй танхимын спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад зориулагдсан. Мөн түүнээс гадна урлагийн тоглолт, шоу, үзэсгэлэн, хурим найр цуглаан зэрэг ямар ч арга хэмжээ зохион байгуулах боломжтой гэдгийг төслийн багийнхан онцолж байлаа.
"Мөсөн өргөө" төслийг санаачлагч, "Степпе Арена" ХХК-ийн ТУЗ-ын дарга П.Цагаан санаачилсан бөгөөд бүтээн байгуулалт 2019 хавар эхэлж байжээ. Тодруулбал Монголын анхны битүү ордон барих шавыг 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Шинэ яармаг” хороололд тавьж байв. Барилга угсралтын ажлыг дараах өдөр нь буюу 15-наас эхлүүлсэн. Мөсөн өргөөний дийлэнх санхүүжилтийг "Ачит Ихт" ХХК гаргажээ. Түүнчлэн тус бүтээн байгуулалтад МАК ХХК, Юнайтед Прожект Корперэйшн ХХК, Степпе Линк холдинг ХХК-ууд зэрэг Монголын 95, гадаадын зургаан компани, нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцсон томоохон хэмжээний бүтээн байгуулалт болсон гэдгийг гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлсэн юм.
"Мөсөн өргөө" төслийг санаачлагч П.Цагаан өнөөдрийн нээлтийн ажиллагааны үеэр “Бүтээн байгуулалтаа шав тавин эхлүүлж байсан нь саяхан мэт санагдаж байна. Тэр цагаас хойш 898 хоног цаг наргүй зүтгэсний хүчинд өнөөдөр мөсөн өргөөнийхөө нээлтийг хийж байна. Хөлдөө коньки /тэшүүр/ углаж үзсэн хүн бүрийн мөрөөдлийг биелүүлнэ гэсэн амлалтдаа хүрсэндээ баяртай байна” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Мөсөн өргөөний нээлтийн ажиллагааны үеэр уран гулгалт, шорт трейкийн үзүүлбэр, хоккейн нөхөрсөг тоглолт зэрэг арга хэмжээ боллоо.
Хоккейн спортоор хичээллэгч Э.Энхсүх “Миний хувьд хоккейн спортоор хичээллээд 11 жил болж байна. Үүнээс Монгол Улсын шигшээ багт зургаа дахь жилдээ тоглож байна. Өмнө нь мөсөн ордон байдаггүй байхад гадаа талбайд бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Манай улсад олон улсын стандартын шаардлага хангасан мөсөн талбай байдаггүй учир гадны тэмцээнүүдэд оролцохдоо Орос, Хятад руу очиж бэлтгэлээ хангах тохиолдол их бий. Ийм гоё мөсөн өргөөтэй болчихсон юм чинь олимпын оролцох эрхээ авна гэж найдаж байна” гэлээ.
14 настайгаа эхлэн шорт трейкийн спортын төрлөөр хичээллэж буй А.Солонго “Мөсөн өргөөтэй болсондоо маш их баяртай байна. Ийм мөсөн өргөөг хараад цаашдын тэмцээн уралдаандаа амжилттай оролцох урам зориг авсан. Анх би 120-ын ард байдаг катокд хичээллэж, спортын гараагаа эхэлж байсан. Хандгайтад шорт трейкийн спортод зориулсан 400 метрийн талбай байдаг. Өвөлдөө тэндээ бэлтгэлээ хийж өвөлждөг. Энэ жил би 18 настай. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд 2026 оны өвлийн олимпод оролцох нь миний ойрын зорилго” хэмээн ярилаа.
Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хороололд барьсан энэхүү ордон ашиглалтанд орсноор өвлийн спортын хөгжилд асар өндөр хувь нэмэр оруулж өвлийн олимпын медальтнуудыг төрөн гаргахад чухал ач холбогдолтой гэдгийг тамирчид хэлж байлаа.