2022 оны дунд үеэс эхлэн хөгжиж буй орнуудын хувьцаанууд өсөх төлөвтэй гэж “Goldman Sachs”, “Morgan Stanley” зэрэг томоохон тоглогчид үзэж байна.
Тухайлбал: ирэх оны долоодугаар сараас эхлэн Польш, Унгар, Чех зэрэг улсын хөрөнгийн зах, бонд, валют өсөхөөр байгааг тооцоолсон байна. Инфляцын дарамт буурч, цар тахлын нөхцөл байдал сайжирч буй нь гол түлхэц болно гэж дүгнэжээ.
Мөн энэ онд хөгжиж буй орны 23 Төв банк бодлогын хүүгээ өсгөсөн нь хөрөнгийн захад өсөлт дагуулна гэж шинжээчид онцолж байна.
Монгол Улсын хувьд Төв банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшинд хадгалж байгаа ч Монголын Хөрөнгийн бирж энэ онд өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байна.
“Топ-20” индекс он гарсаар 125 хувиар өсөөд байгаа бөгөөд 43 мянган нэгжийн түвшинд хэлбэлзэж байгаа юм.