Монгол улсын “ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭР” хэмээх эрхэм нэр хүндтэй алдарыг “Очирдагинас”ХХК-ийн “ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭР” хүртлээ.
2020-2021 онуудад дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахалтай хүнд нөхцөл байдлын үед “Очирдагинас”ХХК нь төлөвлөсөн ажил, төслүүдийг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ БНСУ-руу бүтээгдэхүүнээ экспортод гаргасаар байна.
Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн зах зээлд брэнд болгох эрхэм зорилгын хүрээнд “Очирдагинас”ХХК нь дэлхийн жишигт нийцсэн 3 үе шаттай хэрэгжих “ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭР”-ийн төслийг 2017 оноос амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн эхний шат буюу “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн төслийг 2017-2018 онд амжилттай хэрэгжүүлж 2018 оны 4 дүгээр сард ашиглалтанд оруулсан билээ.
Тэгвэл төслийн хоёр дахь шат буюу “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлвэр”-ийг төслийг бид 2021 онд эхлүүлээд байна.
“Очирдагинас”ХХК-ийн зүгээс Хүнсний салбарын нийт аж ахуйн нэгжүүд, ажилтан ажиллагсад, үе үеийн ахмад үеийнхэн, МХХ-ны нийт гишүүд, хамт олон, бэлтгэн нийлүүлэгчид, хэрэглэгчиддээ “Монгол улсад Хүнсний аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 90 жил”, “Монголын Хүнсчдийн Холбоо”-ны 30 жилийн ойн баярын мэндийг хүргье.
МОНГОЛ ТҮМЭН ОДТОЙ БАЙГ