Засгийн газрын өнөөдрийн /10.20/ хуралдааны боловсролын салбарын зарим шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Монгол Улсад 88 их дээд сургуулийн 150 мянган оюутан байдгаас 143 мянга нь нийслэлд сурдаг бол үлдсэн 7-8 мянга нь хөдөө орон нутагт суралцаж байгаа тоон үзүүлэлт байна. Гэхдээ бид оюутнуудыг буруутгаж болохгүй. Тиймээс цаашдаа хөдөө орон нутгийн их дээд сургуулиудыг хөгжүүлж, нийслэлийн төвлөрлийг сааруулна.
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа их дээд сургуулийн багш нарын цалин тухайн аймаг, сумдын дунд сургуулийн багшийн цалингаас доогуур байна.
Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж 10-15 мянган оюутныг сургах МУИС, ШУТИС, ХААИС-ийг /салбар биш/ байгуулна. Хэрэв энд уул уурхайн мэргэжлийн хөтөлбөртэй болбол Улаанбаатарын их дээд сургуулиудад хөтөлбөрийн давхцал гаргахгүй. Эрдэнэт, Дарханд одоо байгаа оюутны дотуур байр, сургуулийн барилгын ердөө гуравны нэгийг ашиглаж байна. Тиймээс хичээлийн байруудыг өргөтгөл хийх замаар зохион байгуулна. Харин Өмнөговь аймагт шинэ цогцолбор барина.
2022 оноос мэргэжлийн боловсролын салбар БШУЯ-ны харьяалагддаг болно. Тиймээс орон нутагт төрөлжсөн ахлах сургууль, МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хэлбэрээр төрөлжсөн сургалтын хэлбэртэй байх болно. Нэг үгээр Улаанбаатарт авдаг дээд боловсролын сургалтын чанарыг хөдөө орон нутагт ч авах боломжийг бүрдүүлж, төгсөөд шууд ажлын байртай болдог тогтолцоог бүрдүүлнэ. Ер нь их дээд сургуулийг нэг л үзүүлэлтээр үнэлдэг болно. Энэ нь төгссөн оюутнуудын хэдэн хувь нь ажлын байртай болж байгааг судалж тухайн сургуулийн чанарыг мөшгөх замаар тодорхойлно.
Өмнөговь аймагт нүүрс, химийн чиглэлийн сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлж, уул уурхайн сургуулиудыг байгуулна.
Оюутныг төгсөхөөс өмнө ажлын байртай болгодог сургуулиуд ч бий. Үүнд МУИС-ийн электроник, IT, ШУТИС-ийн зам тээвэр, барилгын ангиуд гэсэн сайн жишгүүд бий. Үүнийг ашиглан хөдөө орон нутагт тэр дундаа улсын хөгжлийн тулгуур болж байгаа Өмнөговь аймагт нүүрс, химийн чиглэлийн сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлж, уул уурхайн сургуулиудыг байгуулна.
Хөдөө орон нутгийн их дээд сургуульд суралцах оюутанд Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгоно. Их дээд сургуулиудыг эрэмбэлнэ. Эрэмбийн эхэнд байгаа их дээд сургуульд тэргүүлэх чиглэлээр суралцдаг оюутнуудад тэтгэлэг, зээл олгоно, төгсөхөд нь ажлын байраар хангана. Хоёрдугаарт, хөдөө орон нутагт ажиллаж байгаа их дээд сургуулийн багш нарын цалин тухайн аймаг, сумдын дунд сургуулийн багшийн цалингаас доогуур байна. Тиймээс орон нутагт ажиллаж байгаа багш нарт нийслэлийн багш нарын авдаг хэмжээний цалин, нийгмийн баталгаа, “хөдөөгийн нэмэгдэл” олгох, орон сууцны ипотекийн зээлд хамруулах, цалин урамшууллыг нэмэх гэх мэт цогц хэлбэрээр асуудлыг шийдвэрлэх болно" гэлээ.