"Харанга" хамлагийн дуучин Х.Лхагвасүрэн батлан даалтад
гарснаасаа хойш мансууруулах төрлийн өвс дахиж татаж эхэлсэн тухай мэдээлэл
дуулдах болов. Үнэн эсэх талаар түүний өмгөөлөгч Ч.Энхээгээс тодрууллаа.
-Дуучин Х.Лхагвасүрэн батлан даалтад гарснаасаа хойш мансууруулах өвс
дахин татаж эхэлсэн эсэхийг өмгөөлөгчийн хувьд мэдэж байна уу?
-Үгүй. Тийм юм байхгүй гэж бодож байна. Хэдий гадуур шалгагдаж байгаа ч
хяналтад яваа. Юу гэж зүгээр сэлгүүцээд байхав. Мэдээж шалгагдаж байгаа хүн
тийм юм хийхгүй.
-Х.Лхагваа өмгөөлөгчөөсөө татгалзсан гэдэгт ямар хариу хэлэх вэ?
-Яг албан ёсоор өмгөөлөгчөөсөө татгалзлаа гэж надад хэлээгүй. Гэхдээ
батлан даалтад гарснаас хойш холбоо барихгүй байгааг бодоход тийм л болж таарч байх шиг байна. Энэ бол хүний эрхийн
асуудаллдаа.
Х.Лхагвасүрэнгийн хэрэг нэлээд сунжирч байгаа. Чухам ямар учраас хэрэг
удааширч байгаа талаар Улсын мөрдөн байцаах газрын Онц ноцтой, зохион
байгуулалттай гэмт хэргийн тасгийн хошууч Ж.Алтангэрэл гомбоос тодруулахад
"Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй.
Удахгүй прокурорт шилжинэ" гэхээс өөрийг хэлсэнгүй.
Э.Майцэцэг