Исланд улсад сүүлийн өдрүүдэд газар хөдлөлтийн тохиолдол эрчимтэй нэмэгдэж, онц байдал зарлаад байна. Тодруулбал Исландын баруун өмнөд хэсэгт орших Рейкянесын хойгт хэд хэдэн газар хөдлөлт болсны дараа галт уул дэлбэрэх эрсдэл үүсээд байгаа аж.
Улмаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус бүс нутаг дахь иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.
Аравдугаар сарын сүүлээс хойш 20 мянган удаагийн чичирхийлэл Исландын баруун хойд хэсэгт мэдрэгдсэн гэв.
Исланд нь 30 орчим идэвхтэй галт уулын голомт бүхий дэлхийн геологийн хамгийн идэвхтэй бүс нутгийн нэг юм. Рейкянесын хойг дахь галт уул найман зууны турш унтаа байдалд байсны эцэст 2021, 2022, 2023 онуудад дэлбэрч байжээ.
Эх сурвалж: ВВС