Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас нэгдүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlet” дэлгүүр хүртэлх Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөжээ. Мөн цэвэрлэгээ, ариутгалыг хоёр өдөрт дуусгасан байна.
Түр далангийн шороог хөдөлгөөний ачаалал буурсан шөнийн цагаар тээвэрлэжээ. Нийт 221 рэйс буюу 4100 орчим шоо метр шороог тээвэрлэн асгасан байна. Энэ үед орчны тоосжилтыг бууруулахаар усаар мананцар үүсгэн, байнга чийгшүүлж, цэвэрлэгээний дараа Парисын гудамжны авто болон явган хүний зам, даланг нийт найман удаа ариутган халдваргүйтгэжээ.
Дээрх ажилд дүүргийн ЗДТГ, ИТХ болон Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 180 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажиллаж, 48 цагийн хугацаанд төлөвлөсөн ажлаа дуусгажээ.