Гаагийн шүүх буюу Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тангаргаа өргөжээ.
2024-2033 онд Гаагийн шүүхэд ажиллах шүүгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар 81 улсын санал авч сонгогдсон тэрбээр Олон улсын шүүхэд сонгогдон ажиллах анхны Монгол шүүгч болсон байна.
Монгол Улсаас Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид гурав дахь удаагаа өрсөлдсөн ба энэ удаа Олон улсын эрүүгийн шүүхэд Монголын шүүгч өрсөлдөн сонгогдоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажил ихээхэн нөлөөлсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын дээд шүүх, Гадаад харилцааны яам, НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, Брюссель дэх Элчин сайдын яам болон бусад холбогдох байгууллагууд томоохон үүрэг гүйцэтгэлээ гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлж байв.
Нидерландын Гааг хот дахь Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн өмгөөлөгчөөр Монгол Улсын иргэн Н.Орчлон ажилладаг. Тэрбээр 2006 онд Олон улсын эрүүгийн шүүхэд орсноос хойш 17 дахь жилдээ ажиллаж буй юм.