Үнэт эдлэл гэдэгт олон жилийн өмнө бүтээгдсэн эртний эдлэл, алт, мөнгө зэрэг үнэт металлаар хийсэн эдлэл, гоёл чимэглэл болон мана, маргад, бадмаараг зэрэг эрдэнийн чулууг багтаан үздэг.
Монголчууд баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд дөхөхөд үнэт эдлэл худалдан авах нь нэмэгддэг. Сүүлийн үед иргэд мөнгөн аягийг найр, хурим, бэлгэнд өгдөг болжээ. Тэгвэл мөнгөн аяга авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ.
Монгол Улсад худалдаалж буй үнэт эдлэлийг Стандарт хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын газрын лабораториор баталгаажуулдаг. Алт, мөнгөн эдлэлийн чанар байдлыг гаднаас нь хараад мэдэх боломжгүй учраас химийн шинжилгээ хийдэг байна. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүнд үнэт металлын орц их, бага байгаа эсэхийг гараараа мэдрээд, хараад таних боломжгүй юм. Тухайн үнэт эдлэлийн хайлшийг 1000 нэгж гэж үзвэл түүний хэдэн хувьд нь үнэт металл байгааг тодорхойлсныг сорьц гэдэг. Жишээ нь, 585 гэдэг сорьцтой мөнгөн аяганы 58 хувь нь мөнгө байна гэсэн үг. Үнэт эдлэл хямд байх тусам чанаргүй буюу үнэт металлын орц бага байдаг аж. Жишээ нь, иргэн хямд мөнгөн аяга авч хэрэглээнд ашиглах гэтэл тагшны гадна талын мөнгө хуурч, аяганы ёроол овойж байвал тухайн бүтээгдэхүүн сорьцын шинжилгээгүй, стандарт бус байх магадлалтай.
Тухайн бүтээгдэхүүнд хоёр тэмдэг байх ёстой. Нэг нь үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, хоёр дахь нь сорьцын баталгааны тэмдэг.
Баталгаат үнэт эдлэл авахын тулд та дараах зүйлсийг нягталж үзэх хэрэгтэй.
- Тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн барааны тэмдэг дарагдсан байх
- Монгол Улсын албан ёсны сорьцын баталгааны тэмдэг дарагдсан байх
- Үнэт эдлэлд чулуу орсон бол тухайн эрдэнийн чулуу нь гэрчилгээтэй байх
- Импортоор орж ирсэн үнэт эдлэлд тухайн орны сорьцын байгууллагын сорьцын тэмдэг, гэрчилгээтэй байх
- Иргэн худалдагчаас сорьцын шинжилгээний бичиг, баталгаат тэмдгийг асуух, шаардах эрхтэй.
Стандарт хэмжил зүйн газраас үнэт эдлэл худалдаалж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулж буй. Иргэн үнэт металлын агуулга чанарыг гараараа мэдрэх эсвэл хараад хэр чанартайг нь мэдэх боломжгүй. Тухайлбал мөнгөн аяга худалдан авах гэж байгаа бол сорьцын шинжилгээ хийлгэсэн баталгаат тэмдэгтэйг авах хэрэгтэй. Ингэснээр болзошгүй эрсдэлээс сэргийлнэ хэмээн Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат хэлэв.
Тиймээс иргэд албан ёсны газраас сорьцын шинжилгээний бичигтэй болон баталгаат тэмдэгтэй үнэт эдлэлийг авахыг зөвлөж байна.