gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.06
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.06
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.06
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Стандарт бус мөнгөн аягыг хэрхэн таних вэ

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-02-03
743
Twitter logo
Л.Амарцэцэг
743
Twitter logo
Нийгэм
2024-02-03
ФОТО: Стандарт бус мөнгөн аягыг хэрхэн таних вэ Гэрэл зургийг: Т.Бархас

Үнэт эдлэл гэдэгт олон жилийн өмнө бүтээгдсэн эртний эдлэл, алт, мөнгө зэрэг үнэт металлаар хийсэн эдлэл, гоёл чимэглэл болон мана, маргад, бадмаараг зэрэг эрдэнийн чулууг багтаан үздэг.  

Монголчууд баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд дөхөхөд үнэт эдлэл худалдан авах нь нэмэгддэг. Сүүлийн үед иргэд мөнгөн аягийг найр, хурим, бэлгэнд өгдөг болжээ. Тэгвэл мөнгөн аяга авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ.  

Монгол Улсад худалдаалж буй үнэт эдлэлийг Стандарт хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын газрын лабораториор баталгаажуулдаг. Алт, мөнгөн эдлэлийн чанар байдлыг гаднаас нь хараад мэдэх боломжгүй учраас химийн шинжилгээ хийдэг байна. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүнд үнэт металлын орц их, бага байгаа эсэхийг гараараа мэдрээд, хараад таних боломжгүй юм. Тухайн үнэт эдлэлийн хайлшийг 1000 нэгж гэж үзвэл түүний хэдэн хувьд нь үнэт металл байгааг тодорхойлсныг сорьц гэдэг. Жишээ нь, 585 гэдэг сорьцтой мөнгөн аяганы 58 хувь нь мөнгө байна гэсэн үг. Үнэт эдлэл хямд байх тусам чанаргүй буюу үнэт металлын орц бага байдаг аж. Жишээ нь, иргэн хямд мөнгөн аяга авч хэрэглээнд ашиглах гэтэл тагшны гадна талын мөнгө хуурч, аяганы ёроол овойж байвал тухайн бүтээгдэхүүн сорьцын шинжилгээгүй, стандарт бус байх магадлалтай.  

Зургийн эх сурвалж: Стандарт хэмжил зүйн газар

Тухайн бүтээгдэхүүнд хоёр тэмдэг байх ёстой. Нэг нь үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, хоёр дахь нь сорьцын баталгааны тэмдэг.

Баталгаат үнэт эдлэл авахын тулд та дараах зүйлсийг нягталж үзэх хэрэгтэй.

  • Тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн барааны тэмдэг дарагдсан байх
  • Монгол Улсын албан ёсны сорьцын баталгааны тэмдэг дарагдсан байх
  • Үнэт эдлэлд чулуу орсон бол тухайн эрдэнийн чулуу нь гэрчилгээтэй байх
  • Импортоор орж ирсэн үнэт эдлэлд тухайн орны сорьцын байгууллагын сорьцын тэмдэг, гэрчилгээтэй байх
  • Иргэн худалдагчаас сорьцын шинжилгээний бичиг, баталгаат тэмдгийг асуух, шаардах эрхтэй.

Стандарт хэмжил зүйн газраас үнэт эдлэл худалдаалж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулж буй. Иргэн үнэт металлын агуулга чанарыг гараараа мэдрэх эсвэл хараад хэр чанартайг нь мэдэх боломжгүй. Тухайлбал мөнгөн аяга худалдан авах гэж байгаа бол сорьцын шинжилгээ хийлгэсэн баталгаат тэмдэгтэйг авах хэрэгтэй. Ингэснээр болзошгүй эрсдэлээс сэргийлнэ хэмээн Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат хэлэв.

Тиймээс иргэд албан ёсны газраас сорьцын шинжилгээний бичигтэй болон баталгаат тэмдэгтэй үнэт эдлэлийг авахыг зөвлөж байна.

Гэрэл зургийг: Т.Бархас

Гэрэл зургийг: Т.Бархас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан