gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     4.21
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 4.21
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нүүрс ус муу юу?

Бизнес
2023-04-26
176
Twitter logo
176
Twitter logo
Бизнес
2023-04-26
Нүүрс ус муу юу?

Сьюзан Бауэрман, MS, RD, CSSD, CSOWM, FAND – Herbalife Nutrition компанийн Дэлхий даяарх шим тэжээлийн боловсрол, сургалт хариуцсан ахлах захирал:
-
Сүүлийн жилүүдэд нүүрс ус бараг л чөтгөр болоод байна. Хүмүүс нүүрс усыг ихэвчлэн цагаан талх, гоймон, цагаан будаа, чихэрлэг тараг болон ундаатай холбон ойлгодог. Гэвч бодит байдал дээр нүүрс ус болгон муу байдаггүй бөгөөд нүүрс усыг боловсруулж, цэвэрлэхэд ашиг тустай маш олон шим тэжээлүүд нь устаж үгүй болдог.

Жишээлбэл, бүхэл үрийн улаан буудайг авч үзье. Улаан буудайг цэвэрлэж цагаан гурил болгоход үрийн хальс болон хөврөлийг авч хаян, зөвхөн цардуул үлдсэн байдаг. Гэтэл хальс нь эслэг болон амин дэмийн маш сайн эх үүсвэр бөгөөд хөврөл нь амин дэм, эрдэс бодис, мөн багахан хэмжээний ашигтай тос агуулдаг. Тиймээс энгийн буюу цэвэршүүлсэн, нийлмэл буюу цэвэршүүлээгүй нүүрс усны ялгааг ойлгох нь чухал.

САЙН НҮҮРС УС ГЭЖ ЮУ ВЭ?

Нүүрс ус нь бидний тархи болон цусны улаан эсийг үндсэн энергиэр хангаж, бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад тусалдаг. Байгальд оршдог хэлбэрээрээ, юунаас нь ч цэвэрлээгүй нүүрс ус нь хамгийн эрүүл байдаг. “Бүхэл үр” болон “боловсруулаагүй” байдлаар нь сонгоорой.

Бүхэл үр, шош, жимс, ногоо зэрэг нь эслэг, амин дэм, эрдэс бодис болон фито шим тэжээлийн эх үүсвэр болдог тул нүүрс усны хамгийн сайн эх үүсвэрүүд юм. Кето зэрэг нүүрс усны агууламж маш бага хоолны дэглэм баримталж буй хүмүүс эдгээр шим тэжээлийг хангалттай хэмжээгээр авч чадахгүй байх эрсдэлтэй.

САЙН НҮҮРС УСЫГ ХЭРХЭН ИХЭЭР АВАХ ВЭ?

Хооллолтдоо нийлмэл нүүрс усыг нэмж оруулъя гэж байгаа бол байгалийн хэлбэрээрээ байгаа хүнсийг хайгаарай. Хэрэв та ямар нэгэн жимс, ногоо, эсвэл бүр төмсийг хоолонд бэлдэж байгаа бол аль болох хальсыг нь үлдээгээрэй.

Бүхэл үрийн гурил, гоймон, бор будааг хоолондоо хэрэглэж эхлэхээр бол та арай өөр төрлийн амт, бүтцэд дасах хэрэгтэй болно. Гэхдээ энэ нь эргээд үр дүнгээ өгөх юм. Учир нь ийм төрлийн хүнс шим тэжээлээр илүү сайн хангаад зогсохгүй нэмэлт эслэгээр хангах тул энгийн нүүрс уснаас илүүтэйгээр цатгана. Өглөөний хоолноос эхлэн хооллолтдоо бага багаар өөрчлөлт оруулаарай. Уураг болон эрүүл нүүрс ус агуулсан амттай өндөгтэй маффиныг өглөөний хоолондоо хийж үзээрэй. Жимстэй идэхэд тохиромжтой ба жорыг ЭНД-с авна уу.

БОЛОВСРУУЛСАН НҮҮРС УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЭРХЭН БАГАСГАХ ВЭ?

Эрүүл хооллохын тулд цэвэршүүлсэн, боловсруулсан нүүрс усны хэрэглээг багасгаарай.

Талх

Талхны эрүүл хувилбарыг хайхдаа цагаан талхнаас зайлсхийж, таны өмнө ямар төрлийн улаан буудайн талх байна вэ гэдгийг анхаараарай. Олон үйлдвэрлэгч талхаа “олон үрийн” хэмээн онцолдог. Гэсэн ч шошгоноос нь үнэхээр бүхэл эсэхийг нь шалгаарай. Улаан буудайн бүхэл үрийн талх авахаар бол савлагааны урд хэсэгт 100% бүхэл үр гэж бичсэн байна уу, орц хэсэгт 100% бүхэл үрийн гурил гэж бичсэн байна уу шалгах хэрэгтэй. “Бүхэл” гэдэг үг энд маш чухал. Зүгээр л улаан буудайн гурил гэж бичсэн байвал цэвэршүүлсэн гэсэн үг.

Гурил, гоймон, цагаан будаа

Гурил, гоймон эсвэл цагаан будаа авах гэж байгаа бол талх сонгохтой мөн адилаар улаан буудайн бүхэл үрийн гурил, бүхэл үрийн гоймон, бор будаа зэрэг бүхэл үрийн бүтээгдэхүүн хайх хэрэгтэй. Учир нь цэвэршүүлсэн бүтээгдэхүүнүүдэд төмөр, фолийн хүчил, В бүлгийн амин дэм зэрэг шим тэжээлийг агуулдаг хальс болон хөврөлийг авч хаясан байна.

Жимсний шүүс

Жимсний шүүс эсвэл жимсний нухаш бэлтгэхэд жимсийг хальсалж, байгалийн цэвэр эслэг болон фито шим тэжээлээс салгасан байдаг. Тиймээс хэрэв та ашиг тусыг хамгийн ихээр хүртэхийг хүсэж байгаа бол шүүс эсвэл элсэн чихэр нэмээгүй алимны нухашны оронд жимсийг бүхэл жимс чигээр нь хэрэглээрэй. Үүнээс гадна бүхэл жимс нь шүүснээс илүү сайн цатгадаг. Мөн арай бага илчлэгтэй.

НҮҮРС УСНААС ХАМГИЙН ИХ АШИГ ТУСЫГ ХҮРТЭХ НЬ

Энгийн нүүрс уснаас нийлмэл нүүрс ус руу шилжихэд тань тус болох хэд хэдэн аргыг доор орууллаа.

  • Өдөр тутмын хоолондоо бүхэл үрийг бага багаар нэмж оруулаарай. Цагаан будааны оронд бор будаа, киноа эсвэл шар будаа хэрэглээрэй.
  • Цэвэршүүлсэн цагаан талх, жигнэмэг, үр тариа, ойр зуурын хивэх юмны оронд 100% бүхэл үрийн бүтээгдэхүүн сонгоорой.
  • Мах ихтэй шөл хийх бол амьтны гаралтай уургийн хэмжээг багасгаж, лаазалсан шошоор орлуулаад үзээрэй.
  • Жимсний шүүснээс татгалзаж, шингэнээ бүрэн нөхөхийн тулд хийжүүлсэн усан дээр жимс эсвэл ногоо хэрчин нэмж угаад үзээрэй. Ингэж бага илчлэгтэй, жимсний ундаагаар өөрийгөө баярлуулж болно.

Хэрэв та Herbalife Nutrition компанийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай цахим хуудсаар зочлоорой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан