Төрийн ордонд “Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь үе шат үргэлжилж байна. “Эрдэнэс таван толгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорттой холбоотой асуудлыг хэлэлцэж эхэллээ. Гэрчээр 53 хүнийг дууджээ.
Тодруулбал, нүүрс тээврийн жолооч Б.Лхагвасүрэн, Ц.Төмөрхуяг, Т.Гантогтох, Ч.Ганзориг, Ч.Баянжаргал, З.Уламбаяр, С.Батбаяр, Д.Өлзийбадрах, Т.Батсайхан, Д.Нямцэрэн нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч, оролцох боломжгүй гэжээ. Өнөөдрийн сонсголд нүүрс тээврийн жолооч Ч.Содномзориг, Г.Эрхэмбаяр нар ирсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нарыг гэрчээр дууджээ.
Хянан, шалгагч шинжээч "Уул уурхайн компаниуд нүүрсээ тээвэрлүүлэх компаниудыг туслан гүйцэтгэгчээр сонгодог. Тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ байгуулаад, уурхайдаа нэвтрүүлээд, буцахдаа уурхайн хэмжих төхөөрөмжөөр хэмжүүлээд гардаг.
Үүнээс хойш уртын тээврийн процесс явагддаг. Тавантолгой ордоос Цагаан хад хүртэл 230 км зам бий. Эхний хяналтын цэг 27 дахь км замд байрладаг. Нүүрс тээвэрлэж байгаа автомашин Цагаан хадад ирж НАПТ-ын талбайд нүүрсээ буулгадаг. Худалдан авагч талтай байгуулсан борлуулалтын гэрээнд харгалзах овоолгыг үүсгэдэг. Ингээд нүүрс тээврийн автомашин нүүрс буулгах, ачих талбайд байх овоолгод нүүрсээ буулгаад, эргээд уурхай руугаа явдаг.
Эндээс богинын тээвэр буюу Цагаан хадаас Гашуунсухайт Ганцмод чиглэлд экспортын тээвэр үргэлжилнэ. Үүнийг олон улсын С зөвшөөрөлтэй компаниуд гүйцэтгэдэг.
Хянан шалгагч шинжээч нар нийт “Эрдэнэс таван толгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн хэмжигчийн мэдээллийг цуглуулж авсан. Гэвч маш алдаатай, дата менежмент огт хэрэгжүүлээгүйгээс өгөгдлийг боловсруулах шаардлага тулгарч байсан. Гэхдээ өгөгдлийн дүн шинжилгээ хийсэн. Үүнээс дараах зөрчил илэрсэн. Үүнд:
- Олон улсын С зөвшөөрөлтэй 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна.
- Зарим тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байна.
- Давхардаагүй тоогоор нийт 9254 тээврийн хэрэгсэл нэг болон түүнээс олон удаагийн давтамжтайгаар гаалийн бүрдүүлэлтгүйгээр нүүрс тээвэрлэсэн хийсэн байж болзошгүй байна" гэж танилцууллаа.