Хөдөөгийн багт ажилладаг эмч нарын төлөөлөл богино хугацааны сургалтад хамрагдахаар өнөөдөр /2023-12-14/ Хөх хотыг зорилоо. Эмч нарыг замд гарахын өмнө Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хүлээж авч уулзав.
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар салбарын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор гадаадад сургалтыг хамруулах хөтөлбөрийг 2023 онд зохион байгуулж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 200 сувилагч, эх баригчийг БНХАУ, БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулсан. Сургалтын хүрээг өргөжүүлж, энэ онд хөдөөгийн баг дээр ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 12 аймгийн 42 багийн эмч явсан бол ирэх ням гаригт дахин 42 эмч БНХАУ-ыг зорих юм.
Багийн эмч нарыг үүнээс өмнө зохион байгуулалттайгаар бөөнөөр нь гадаадад сургалтад явуулж байгаагүй бөгөөд салбарын хэмжээнд анхных болж буй энэ удаагийн сургалтад Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай зэрэг 12 аймгийн алслагдсан сумдын багийн эмч нар сонгогдсоноороо онцлог юм гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмч нартай хийсэн уулзалтын үеэр онцолж, багийн эмч нарт гадаадад сургалтад хамруулах арга хэмжээний түүчээ болон мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах болсонд баяр хүргэв.
Мөн анхны сургалтын үр дүнгээс хамааран дараа дараагийн улс хоорондын хамтын ажиллагаа, гадаад сургалт үргэлжлэн явагдах тул өндөр хариуцлагатай оролцож, хөдөөгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд хэрэг болох олон зүйлийг үзэж харж, сурч дадлагажаад ирэхийг хүслээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхдөө анхан шатанд хөдөөгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж буй багийн эмч нарыг сургах, чадавхижуулахад ЭМЯ онцгой анхаарч, богино хугацааны гадаад сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгасан.
Мөн эрүүл мэндийн салбарт ажиллагсад ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотой асуудалд анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсийг 10 хувиар нэмж, хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгйин мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилчид болон багийн эмч нарт 40 хувийн нэмэгдэл өгч эхэлнэ гэдгийг хэлж байлаа.
Энэ үеэр орон нутгаас гадаад сургалтад хамрагдаж буй багийн эмч нар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцав.
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн эмч Х.Асет эрүүл мэндийн салбарт 37 жил ажиллаж байгаа бөгөөд анх удаа гадаад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй юм. Тэрбээр хөдөөгийн багт ажиллах амаргүй, унаа тэрэг, компьютер, тоног төхөөрөмжөөс гадна яаралтай тусламжийн эм тарианы хүрэлцээ гээд асуудал олон байгааг хэлсэн. Гэвч хэцүүгээс шантралгүй ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд 30 гаруй жил зүтгэхдээ хөдөөгийн багийн эмч нарыг онцлон ийм олноор нь гадаадад сургахаар явуулж байсан удаагүй. Иймд хөдөөгийн эмч нарыг дэмжиж буйд баярлаж байна гэж байлаа.
Өмнөговь аймгийн Ноён сумын дөрөвдүгээр багийн эмч Т.Баярбаясгалан "Өмнөговиос би ганцаараа сонгогдоод ирсэн. Хөгжил, дэвшилтэй орны эмнэлэгтэй танилцаж туршлага хуримтлуулж ирэх зорилготой явж байна. Би 1338 хүн амтай, хөдөөгийн алслагдсан багийг хариуцан ажилладаг. Дархан-Уул аймгийн Анагаахын коллеж төгсөөд нутагтаа очсон. 15 дахь жилдээ ажиллаж байна. Манай багийн иргэдийн дунд амьдралын буруу хэв маягтай холбоотой артерийн даралт ихсэх өвчлөл зонхилж байна. Өмнө нь сум дундын эмнэлэгтэй байсан тул шүдний кабинеттай учир хүүхдүүдийн хувьд шүдний өвчлөл харьцангуй гайгүй байдаг" гэв
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын дөрөвдүгээр багийн эмч Д.Амарсанаа "Миний бие эрүүл мэндийн салбарт 27 дахь жилдээ ажиллаж байна. Багийн эмчээр ажиллаад удаагүй ч сумынхаа Эрүүл мэндийн төвд насаараа ажиллаж байгаагийн хувьд хөдөөгийн иргэдийн эрүүл мэнд, тэдэднд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний тал дээр туршлагатай.
Багийн эмчээр ажиллахад ачаалал ихтэй байдаг. Өвөл, зуны алинд ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг үл хайхран ажилладаг хүмүүс юм. Багийн эмч нарыг гадаадад сургалтад хамруулах үйл ажиллагааны анхны багт багтсандаа баяртай байгаа. Түүнээс гадна өмнө нь ийм сургалт явж байгаагүй учраас очсон газраасаа их зүйл сурч ирээд баг, сумынхандаа тус дэмтэй ажиллана гэж бодож байна" гэлээ.
Хэнтий аймгийн Биндэр сумын дөрөвдүгээр багийн эмч Г.Ганчимэг "Би багийн эмчээр тав дахь жилдээ ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 27 жил ажилласан. Манай аймгаас энэ сургалтад би ганцаараа явж байгаа. Урьд нь багийн эмч нарыг гадаадад сургалтад хамруулж байгаагүй. Бид хамгийн анхан шатанд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг хүмүүс. Манай баг 800 гаруй хүн ам, 250 гаруй өрхтэй. Хөдөөний хүмүүс хүйтэн, нойтонд үргэлж гадаа ажилладаг учраас үе мөчний өвчин зонхилж байгаа" хэмээв.
Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн эмч Л.Алтанцэцэг "Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг 1995 онд сувилагч, бага эмчээр төгсөөд сумандаа тасралтгүй 28 жил ажиллаж байна. Энэ хугацаанд багийн эмч, сувилагч, эх баригч, дүн бүртгэгчээр ажилласан. Харин 2005 оноос Урд гол багийн эмчээр 18 дахь жилдээ ажиллаж байна. Багийн эмч нарыг чадавхжуулах гадаад сургалтад анх удаа хамрагдаж байгаадаа туйлын их баяртай байна" гэсэн юм.
Эх сурвалж: ЭМЯ