Маш ховор тохиолдолд тооцогддог давхар савтай эмэгтэй ихэр хүүхдүүдээ нэг өдрийн зайтай төрүүлсэн явдал АНУ-ын Алабама мужид болжээ.
Энэ нь нэг сая эмэгтэйчүүдийн дунд ганц удаа тохиолддог ховор төрлийн үйл явдал аж. 32 настай Келси Хэтчер хоёр өдрийн дотор хоёр удаа буюу нийт 20 цагийн зайтай амаржжээ. Тодруулбал, мягмар гарагт нэг охиноо, лхагва гарагт хоёр дахь охиноо Бирмингем дэх Алабамагийн Их Сургуулийн (UAB) эмнэлэгт төрүүлжээ.
Тэрбээр өөрийгөө эсэн мэнд амаржсаныгаа дуулгахаас гадна эх баригч эмч нарын чадварыг шагшин магтжээ. Хатчер 17 настайдаа давхар умайтай (uterus didelphys) гэдгээ мэдсэн бөгөөд үүнийг эмэгтэйчүүдийн 0.3 хувьд тохиолддог ховор төрлийн, төрөлхийн гажиг гэж анагаахын шинжлэх ухаанд тодорхойлсон байдаг.
Хоёр умайн алинд ч жирэмслэх магадлал сая тутамд нэг байдаг ч бодит байдалд үүнээс ч бага магадлалтайг эмч нар хэлж байна. Дэлхийд энэ төрлийн тохиолдол маш ховор бүртгэгдсэн байдаг. Хамгийн сүүлд 2019 онд Бангладеш улсын нэгэн эмэгтэй нэг саванд байсан ургаа дутуу төрүүлсэн ч бараг сарын дараа нөгөө ихрийг нь эсэн мэнд төрүүлж байв.
Харин Хэтчер өмнө нь гурван ч удаа эрүүл чийрэг жирэмсэлж, амаржиж байжээ. Энэ удаад тэрээр өөрийгөө өмнөх шигээ зөвхөн нэг савандаа жирэмсэн гэж бодож байсан ч эхогоор хартал хоёр саванд хоёуланд нь хүүхэд олсон байжээ.
Тэгэхээр энэ нь ердийн ихэр жирэмслэлтээс ялгаатай нь хүүхэд бүр эхийн хэвлийдээ тус тусдаа саванд байсан гэсэн үг. Одоо эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.
Эх сурвалж: BBC