Энэ сарын 22-ны өдөр буюу Дэлхийн усны өдрөөр “Гүнээсээ хайрлая” аяны хүрээнд зохион байгуулсан усны шилдэг шийдэл шалгаруулах уралдааны үр дүн гарч, шилдэг шийдлийн эзэд тодорсон.
Дэлхийн нийт усны нөөцийн 97 хувь нь далайн ус бөгөөд цэвэр усны нөөц ердөө гурван хувь. Үүнээс хэрэглэж болох усны 60 хувь нь газрын доорх ус байдаг. Монгол орны хувьд газрын доорх усны нөөцийг бүрэн тогтоож дуусаагүй байгаа юм.
Энэ удаагийн шалгаруулалтын онцлог, гүний усны нөөц, энэ салбарын мэргэжилтнүүдийн талаар “Оюу толгой” компани, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургууль, Монголын Гидрогеологичдын холбооны төлөөллүүдээс тодрууллаа.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн гидрогеологийн мэргэжлийн багш Б.Наранчимэг, Дэлхийн нийт усны нөөцийн 97 хувь нь далайн ус бөгөөд цэвэр усны нөөц ердөө гурван хувь. Үүнээс хэрэглэх боломжтой усны 60 хувь нь газрын доорх ус байдаг. Манай орны хувьд газрын доорх усны нөөцийг бүрэн гүйцэд тогтоож дуусаагүй байгаа. Өөрөөр хэлбэл нийт бүс нутгийн 15-20 хувьд нь гидрогеологийн зураглал хийсэн.
Гидрогеологич нь газрын доорх усны нөөцийг тооцдог, унд эсвэл үйлдвэрлэлд хэрэглэж болох эсэхийг нь тогтоодог, гүний усны урт хугацаан дахь зөв зохистой ашиглалтыг хянадаг хүн гэж ойлгож болно.
“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл шалгаруулах уралдаан гүний усны чиглэлээр судалгаа хийдэг судлаачдыг шалгаруулсан анхны тохиолдол байх. Гидрогеологич гэдэг мэргэжлийг мэдэх үү гээд 100 хүнээс асуухад ердөө 1-2 хүн л сонсож байсан гэж хариулдаг.
Ус байхгүй бол бид яах вэ гэдэг асуудал маш чухал мөртлөө яг энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийг нийгэм мэддэггүй. Харин энэ шалгаруулалтаар салбарын судлаач, мэргэжилтнүүд нийгэмд илүү танигдах боломжтой боллоо гэж харж байна.
“Оюу толгой” компанийн Ахлах Гидрогеологич Б.Батдэмбэрэл, “Оюу толгой” компани 2022 оноос хойш усны нөөцийн зөв зохистой хэрэглээ, үүний талаарх үнэн зөв мэдээллийг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэхийн тулд “Гүнээсээ хайрлая” аяныг зохион байгуулж ирсэн.
Энэ аяны хүрээнд бид шилдэг иргэн, шилдэг судлаач, шилдэг байгууллагыг тодрууллаа. Үүний гол зорилго нь усны нөөцийн зохистой хэрэглээ, дэвшилтэт технологийг ашиглаж буй байгууллага, ард иргэд, үүнийг судалж буй судлаачдыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл шалгаруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Бид усны нөөцөө гүний хоолойн газар доорх усны ордоос авч ашигладаг. Үйлдвэрлэлийн хэрэглээний 86 хувийг эргүүлэн ашиглаж байна. Энэ нь дэлхийн ижил төстэй уурхайтай харьцуулахад гурав дахин бага буюу нэг тонн хүдэр олборлоход 0.4 метр куб усыг ашиглаж буй сайн туршлага гэв.
“Оюу толгой” компани усыг дахин ашиглаж буй хувиар Монгол Улсдаа төдийгүй дэлхийн уурхайн салбарт дээгүүрт орж байгааг тэрбээр онцолсон юм.
Монголын Гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Басбаатар, Газар доорх усны нөөцийг зөв зохистой ашиглах гэдэг маш чухал асуудал. Иймд иргэн, байгууллага, судлаачдын шилдэг шийдэл, санааг урамшуулснаар усны нөөцийн зохистой хэрэглээ, ус хэмнэх технологи цаашид улам хөгжинө гэсэн үг юм.
Өнөөдөр усны салбарт мэргэжилтнүүд хомсдож байна. Энэ нь тухайн мэргэжилтэнд тохирсон зах зээлийн үнэлгээ байдаггүйтэй холбоотой гэж би хувьдаа хардаг. Тийм ч учраас “Гүнээсээ хайрлая” аяны хүрээнд салбарын мэргэжилтнүүдээ таниулах, ард иргэдэд гүний усны талаар ойлголт өгөх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна гэв.