"Гүнээсээ хайрлая" аяны хүрээнд “Оюу толгой” компани усны салбарын судалгаа шинжилгээний ач холбогдлыг таниулах, дэмжих, иргэд хувь хүмүүсийн шинэлэг шийдлийг урамшуулах зорилгоор "Гүнээсээ хайрлая" усны шилдэг шийдэл шалгаруулах уралдааныг санаачлан анх удаа зохион байгуулсан.
Шалгаруулалтад Монгол улсын өнцөг булан бүрээс усаа хайрлан хамгаалж, бодитой үр дүн гаргахыг зорьсон хувь хүн, байгууллагууд өөрсдийн төслөө илгээжээ. Шагналын эзэд 2024 оны гуравдугаар сарын 22-нд буюу “Дэлхийн Усны өдөр” тодорсон юм. Шилдгүүдийг шалгаруулахдаа шүүгчдийн оноог нэгтгэж дундажлан шилдэг байгууллага, шилдэг иргэн, шилдэг судлаач, судалгааны багийг шалгаруулав.

Усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн, сайн туршлага бий болгосон “Шилдэг иргэн”-ээр Д.Басандорж тодорсон бол “Шилдэг судлаач, судалгааны баг” шагналыг Л.Бархас хүртсэн юм. Харин “Шилдэг байгууллага”-аар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК тодорч, цом өргөмжлөл, мөнгөн шагналыг тус тус гардан авчээ.
“Оюу толгой” компанийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэд, “Оюу толгой” компани гурван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран “Гүнээсээ хайрлая” аяныг эхлүүлсэн.
Аяны гол зорилго нь зөв мэдээллийг олон нийтэд түгээх. Өнгөрсөн хугацаанд бид төрөл бүрийн мэдээллийн сувгаар давхардсан тоогоор долоон сая гаруй хүнд гүний усны талаарх мэдээллийг хүргэсэн. Усны нөөцийг ариг гамтай ашиглаж, ус ашиглах шинэ технологи нэвтрүүлж буй иргэд, аж ахуйн нэгж, судлаачдыг урамшуулах, таниулах нь илүү үр дүнтэй гэж үзсэн учир энэ жил уг шалгаруулалтыг зохион байгууллаа.
“Оюу толгой” компанийн хувьд нэг тонн хүдэр боловсруулахдаа дэлхийн жишгээс гурав дахин бага ус ашиглаж байна.
Усны зөв зохистой хэрэглээний тухайд бид гурван гол зүйлийг анхаарч ажилладаг. Нэгдүгээрт үр ашигтай байдал буюу нэг тонн усаар бид ямар үнэ цэн бүтээж байна вэ гэдэг нь чухал.
“Оюу толгой” компанийн хувьд нэг тонн хүдэр боловсруулахдаа дэлхийн жишгээс гурав дахин бага ус ашиглаж байна. Түүнчлэн бид усныхаа 85-аас дээш хувийг нь дахин ашигладаг. Мөн ямар нэг байдлаар ахуйн хэрэглээний ялангуяа үйлдвэрлэлд ашигласан усаа зориудаар байгальд хаядаггүй.
Манай салбар зөвхөн ус гэлтгүй хог хаягдал, агаарын чанар, ургамал, нөхөн сэргээлт, амьтан хамгаалал гэх мэтчилэн маш олон төрлийн ажил хийдэг. Үүнээс дурдвал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн “100 сая мод” хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил 10 сая модтой дүйхүйц хэмжээний ойн салбарын хөрөнгө оруулалт хийсэн. Мөн 200 орчим мянган мод тарьсан.
Уурхайн салбарт хог хаягдал маш том асуудал байдаг. Бид уурхайгаас гарч буй хог хаягдлын 60 хувийг дахин боловсруулан ашиглаж байна. Үүнийг цаашид улам нэмэгдүүлэх, урт хугацаандаа уурхайгаас хог хаягдал гардаггүй болгох чиглэлд ажлууд төлөвлөөд явж байна гэв.
“Шилдэг судлаач”-аар шалгарсан Л.Бархас, Би сүүлийн 10 жилийн хугацаанд газрын доорх усны асуудлыг компьютерт оруулах чиглэлээр ажилласан. Ингэснээр газрын доорх усны бохирдлын асуудал ямар нөлөө үзүүлдгийг ил байдлаар харах боломжтой болсон гэсэн үг.
Уг судалгааны арга нь дэлхийн жишиг гэж явдаг. Дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлүүлэн алхах гэж хичээж ажилласныг минь “Гүнээсээ хайрлая” аяны зохион байгуулагч, шүүгчид үнэлж шагнасанд их баяртай байна гэсэн юм.