gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төв цэвэрлэх байгууламжийн “алдарт” үнэрийн эзэд нь иргэд бид өөрсдөө

А.Номин
Нийгэм
2024-03-24
122
Twitter logo

“Төв цэвэрлэх байгууламж” гэхээр Улаанбаатарчууд “тэр” нэг үнэрийг андахгүй. Хажуугаар нь машинтай зөрөх төдийд хамраа чимхэж, төвөгшөөдөг хандлага маань байгууламж дээр биеэрээ очиж, нөхцөл байдалтай танилцахад ёстой л 180 градус эргэнэ гэдэг нь болсон юм.

Зарим нэг нь цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа муу, ажлаа хийхгүйгээс энэ үнэр гардаг гэж уцаарлана. Байгууламжийн хаалгаар дөнгөж орох төдийд л огиулсан. Гэтэл энд 24 цагийн турш ээлжийн ажилчид ажиллаж, үүргээ гүйцэтгэдэг. Төв цэвэрлэх байгууламжийн “алдарт” үнэрийн эзэд нь иргэд бид өөрсдөө гэвэл уншигч та итгэх үү?

Уулзаж ярилцсан ажилтан бүр “Жорлон руугаа хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэл, хоолны үлдэгдлээ хийхгүй байхыг иргэдэд уриалж байна” хэмээж байв. Үүнийг сонсоод мэл гайхширсан. Иргэд жорлонг хогийн сав гэж эндүүрч байгаа нь өдгөө 21-р зуунд монголчуудад хэрэглэгчийн боловсрол дутмаг байгааг батална.
Живх байтугай үсний ширхгийг хүртэл нойл руугаа урсгахад цэвэрлэгээний үйл ажиллагаанд хүндрэл учруулна. Дээр харагдаж буй зураг нь байгууламжид ирсэн бохир уснаас ахуйн том хог хаягдлуудыг ялган цэвэрлэж буй үе шат.

Үүний дараа сараалжийн байгууламжид жижиг хог хаягдал болох хоолны үлдэгдэл, тамхины иш, нойлын цаас зэргийг дахин ялгана. Энэ үед өөх тос их ялгардаг учраас биологийн цэвэрлэгээ хийхэд хүндрэл учирдаг аж.
Төв цэвэрлэх байгууламж 1964 онд хоногт 45 мянган метр куб ахуйн бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орсон. 1977-1986 оны хооронд гурван удаа өргөтгөж, хоногт 230 мянган метр куб болтол нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч хүлээн авч буй усны бохирдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж, зөвшөөрөгдөх хэмжээнээс их бохирдолтой болсон.
Улмаар хүчин чадлыг хоногт 170 мянган метр куб болгон бууруулсан аж. Ийн хүлээн авсан бохир усыг 70-80 хувьтай цэвэршүүлэн байгальд нийлүүлж байна.

Ирж байгаа бохирдлын хэмжээ стандартаас 2-4 дахин өндөр, бохир усны гидраалик ачаалал их байгаагаас биологи цэвэрлэгээний үе шат хэвийн явах боломжгүй байгаа нь том хүндрэлүүдийн нэг.
Байгууламж дотор таван минут орчим байхад л гадагш гармаар санагдаж, тэвчихийн аргагүй. Ажилчид энэ орчинд яаж найман цаг ажилладаг бол гэж бодохоор бахархмаар. Мэдээж тэд стандартын шаардлага хангасан аюулгүй байдлын хэрэгсэл, шүүлтүүртэй амны хаалт зүүж орно.

Гэхдээ ХАБЭА-ын инженер Д.Эрдэнэбатын хэлснээр амны хаалт байгууламж доторх үнэрийг 70-80 хувь л бууруулдаг аж.
Бохирыг цэвэрлэх явцад аммиак, метан зэрэг хорт хий ялгардаг. Цэвэрлэх байгууламж нь хүнд, хортой ажлын орчин учир хор саармагжуулах зорилгоор өдөрт 250 грамм сүү, артишокыг ажилчдад өгдөг байна.

Лаг усгүйжүүлэх байгууламжийн оператор А.Амаасүрэн “Энэ үнэрт ажиллаад сурчихсан. Хүндрэлтэй зүйл нь байгууламжид ирж буй бохир усаар дамжих том хог хаягдлууд.

Үүнээс болоод тоног төхөөрөмж эвдрэх, ажилчид өөрсдөө тэдгээр хогийг гараараа түүж, салгах шаардлагатай болдог. Тиймээс иргэдийг нойл, угаалтуур руугаа хог хаягдал замбараагүй хаяхгүй байхыг уриалж байна” гэсэн юм.
Төв цэвэрлэх байгууламжид ирж буй нийт бохир усны 7-8 хувийг үйлдвэрүүдийн хаягдал бохир ус эзэлдэг. Үүний 40 орчим хувь нь арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийнх байдаг аж.

Хүлээн авах станцын тоног төхөөрөмжүүдэд хаягдал ноос орж, механик гэмтэл үүсгэдэг. Уг нь тэдгээр төхөөрөмж нь хоногт 700-800 килограмм үс, ноос барих чадалтай ч эвдрэл гэмтлийн улмаас 100 хувь барих боломжгүй болжээ.

    Дээрх асуудлыг шийдвэрлэх нэг шийдэл нь шинээр баригдаж буй 250 мянган метр куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж юм.

    Шинэ байгууламжийн онцлог нь арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрээс ирж буй шүүгээгүй бохирыг хүлээн авахгүй байх гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэлж байсан. Шинэ байгууламжийг энэ оны наймдугаар сард туршилтаар ажиллуулж эхэлнэ.
    Энэ мэт хүндрэлүүд өдөр бүр магадгүй цаг тутам төв цэвэрлэх байгууламжид тулгарч байна. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад ормогц асуудлууд бага ч болов хөнгөрнө гэсэн хүлээлт ажилчдад бий.

    Ээлжийн инженер М.Энхчимэг, Цэвэрлэх байгууламж 24 цагийн турш тасралтгүй механик цэвэрлэгээ хийж хог хаягдлыг шүүж аваад, бохир усыг цэвэршүүлдэг. Байгууламжийн цэвэрлэсэн усыг халдваргүйжүүлэх байгууламж дахин хлороор ариутгасны дараа байгальд нийлүүлдэг.
    Өнгөрсөн долоо хоногийн хэмжилтээр байгууламжид бохир ус 88 хувийн цэвэршүүлэлтэй гарсан. Бид хоногт хоёр удаа буюу 11, 21 цагуудад үнэрийн хэмжилтийг тогтмол цэгүүдэд хийдэг бөгөөд гарсан үзүүлэлтээс нь шалтгаалан үнэрийг саармагжуулах ямар арга хэмжээ авахаа дотооддоо ярилцаад явдаг гэв.  

    Хүндрэл бэрхшээлтэй, хортой нөхцөлд ажиллаж байгаа ч ажилчид нь ажлаасаа гаръя эсвэл цалин хөлсөө нэмэгдүүлье гэж хүссэнгүй. Ердөө ахуйн том хог хаягдлуудаа замбараагүйгээр жорлон, угаалтууртаа хаяхгүй байхыг л иргэдэд уриалж байсныг дахин нэг дурдъя. 

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан