Өнгөрч буй энэ долоо хоногт нийслэлд цаг агаар дулаарсан тул голын мөс эрчимтэй хайлж эхэллээ.
Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн, шар усны үер болох эрсдэлтэй байна. Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн хотын дарга Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж, 400 тонн гаруй мөсийг тээвэрлэн, далан босгожээ.
Халиа тошингийн улмаас есөн айл хашаандаа байх боломжгүй болж, долоон айл нүүсэн байна.