АЛС ХЯЗГААРЫН ДАРХАН ЦААЗАТ САХА ЯКУТ БА МОНГОЛ ЭРДЭМТЭН

Умард мөсөн далайн жихүүн салхи түрж, чөмөг царцаам мөсөн цэвдэгтэй зах хязгаарын бүс Саха Якут. Манай бөмбөрцөгийн хамгийн хүйтэн цэгүүдийн нэг. Тэнд 72 хэм хүртэл хүйтэрнэ. Дөнгөж буцалсан халуун усыг тэр даруйд зайрмагтуулах тийм л хүйтэн. Амьсгалах төдийд уушги хуурайшиж хөлдөх тул тундрт ургамал, амьтад ховор. Ховорхон тэр амьтад жинхэнэ тэсвэр тэвчээрийн туйл, байгалийн гайхамшиг гэмээр. Энэ талаарх мэдээлэл ховор, бүрэн судлагдаагүй. Мөнхийн мөсөн цэвдэгт бүх амьдарлаа зориулах зоригтой судлаач өдрийн од мэт ховор учраас тундрын бүх зүйл ил атлаа нууц мэт оршсон биз.
Харин нэгэн гучны өмнө хийж бүтээх хүсэл зорилгодоо хөтлүүлсэн Монгол эрдэмтэн тундрын ургамлыг судлахаар зорьжээ. Түүнийг Буджавын Баасансүрэн гэдэг.
Судалгааны хүрээ тэлсээр амьтан судлалд ч шамдах болжээ. Сибир ба алс дорнодын орноор цаа буга нутагших бөгөөд эл амьтны ашиг шимээр тэтгэгдэн цаатан ардууд нүүдэллэн амьдарна.
Цаа байхгүй бол тэнд амьдрал үгүй бөгөөд Антарктидаас ялгарах зүйлгүй болно. Тиймээс л цаатнууд бугыг түшиглэн амьдарч хэрэгцээт бүх ашиг шим, шидийг нь хүртсээр иржээ.
Иймд цаа бугын бүх эрхтэн тогтолцооноос эхлээд өтөг, шүүрлийг хүртэл нарийвчлан судалж, уламжлалт анагаах ухааны онцгой эмчилгээнүүд гарган авч дэлхийн тавцанд анх удаа цаа бугын анатомын бүтцийг судалж, хэвлүүлжээ. Дэлхийн шинжлэх ухааны түүхийн хуудсыг зузаатгаж 16 төрлийн шинэ бүтээлийг Монгол судлаачийн нэрээр патентжуулав.
Тэрээр ногоорон үелзэх туйлын туяаг ажин зогсохдоо элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орноо үргэлж үгүйлэх ч, урт амьсгал аваад сэтгэлээ хатамжилж судалгаандаа шамдсаар. Энхрий үрс, хайртай хань, эх орон руугаа буцаад ирэх нээлттэй ч гэсэн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд 30 жилийг ололт, амжилтаар дүүрэн хөдөлмөрлөжээ. Энэ хугацаанд сар хүрэхгүй цөөн хоногоор ердөө долоохон удаа эх орондоо ирсэн аж.
Судлаач гэх тодотголын жинхэнэ утгыг түүний тундрт өнгөрүүлсэн он жилүүд гэрчлэнэ. “Гучин жил улсын наадам үзсэнгүй. Энэ жил заавал үзэх юм шүү” гэж хэлсэн үг, харцнаас нь эх орон, ахан дүүс, ёс заншил, тал нутагаа хэрхэн санаж явсан бэ гэдгийг төсөөлөх амархан.
Буджавын Баасансүрэн 1948 онд Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой гэдэг газар төрсөн. 1952 онд Түвдийн Лхас их шашны төв сургуульд элсэн орж улмаар 1966 онд уг сургуулийг дорно дахины анагаах ухааны оточ маарамбын чиглэлээр суралцан дүүргэсэн. Мөн 1981 онд Улсын багшийн дээд сургуулийг төгссөн. Мэргэжлийнхээ дагуу 1981 оноос эхлэн Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт нийт 12 жил ажилласан бөгөөд сүүлийн 30 жилд нь ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ улсад Монгол Улсын Шинжлэх ухааны академийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна.

ТУНДРЫГ ЗОРЬСОН ШАЛТГААН БА ӨР БАРАГДУУЛСАН ӨДРҮҮД

Анх эх орныхоо бэлчээр, ховор нандин эмийн ургамлыг судалдаг байлаа. Цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн талхлалт гэх мэт олон хүчин зүйл тэдгээрийн ховордох, доройтуулах шалтгаан болдог тул судалж, хамгаалахыг хичээсэн. Ургамлыг хайрлан хамгаалж, үрийн сан үүсгэх асуудал хөндөнө. Гэтэл манайд судалгааны баз байхгүй, бэлчээр ямар чухал болохыг ойлгох төрийн түшээ ч байсангүй. Ганцаараа мянга хэлж үглээд, юуг ч өөрчилж чадаагүй юм. Ийм байдал судлаачийг их ганцаардуулж, шархлуулдаг юм билээ.
Ингээд би 1993 онд Саха Якут руу явж тэндхийн ургамал, экологийг судлахаар гарсан. Хойд туйл буюу зэрлэг цааны өлгий шүү дээ. Тэнд төрж өсөөгүй хүн бол ажиллахад бэрх орчин боловч эх орондоо зориулж судалгааны ажил бүтээнэ гэсэн ганц зорилго өвөртөлсөн минь юунаас ч үл ухрах хүчтэй болгосон.
Тэндхийн ургамал онцгой хэдий ч дэлхийд бүрэн судлагдаагүй нэгэн зүйлийн амьтан байдаг нь цаа буга. Иймд цааг судлах ажилд шамдаж, цаг уур, хөрс, ургамал, усны элементийг судлах ажлыг эхлүүлээд 30 жил өнгөрсөн байна.
Цааг судлах гэсэн юм бол Хөвсгөлийн цааг судалж болдоггүй юм уу гэх асуултууд бий л дээ. Нэгдүгээрт Хөвсгөлийн цаа эрлийзжиж, хордсон амьтан. Мах, цусан эвэр, арьс алийг нь ч ашиглаж болохгүй. Тиймээс тундрын зэрлэг цааг судалснаар илүү бодит судалгаа, шинэ бүтээл гарах магадлал өндөр. Хоёрдугаарт тундрын зэрлэг цааг авчирч Хөвсгөлийн цааны цусыг сэлбэх зорилготой байсан.
Гэвч чадаагүй. Энэ ажил хоёр улс хоорондын асуудал шүү дээ. Миний бие Оросоос цааг гаргах ажлыг бүрэн хангуулсан. Гэтэл хилийн боомтоор цааг нэвтрүүлэх тэр өдөр Монгол талаас хариуцаж байсан хоёр хүн ирээгүй. Тэд ажлын хариуцлага алдаж, ажиллагаа зогссон. Тэр үед Хөвсгөлд цасны баяр болж байсныг тод санаж байна. Харин би их хэмжээний өрөнд орж хоцорсон. Монгол руу буцаж чадалгүй таван жил тэнд гацаж, өрөө барагдуулсан даа.
Зорилгын минь тал биелээгүй ч үлдсэн хэсгийг заавал бүтээх хэрэгтэй. Эх орныхоо нэрээр шинэ нээлтүүд танилцуулж дэлхийд дансжуулахыг өөртөө үүрэгдсэн. Тиймээс 1999 оны нэгдүгээр сард хөлдөөсөн цаа бугыг Монголд авчирсан. Монголын урдаа барьдаг академич, доктор, профессорууд нийлсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Анагаахын дээд сургуульд цаа бугад задлан хийсэн. Үүнд биологийн, анагаах ухааны, физикийн, хөдөө аж ахуйн, хүнсний, салаа, битүү туурайтан судлалын гээд шинжлэх ухааны салбар бүрийг төлөөлөх судлаачид морпологийн судалгаа хийсэн юм.
Судалгаагаа нэгтгэж дуусгаад 2000 онд эрдэм шинжилгээний хэлэлцүүлгээр хийсэн ажилдаа дүн тавиулав. Тэнд шүүмжлэл, доромжлол байсангүй. Дэлхийд шинэ нээлт хийх асуулт, хариултууд хөвөрсөөр. Ингэж л цаа бугын тухай нэвтэрхий толь буюу анатомын талаарх ном хэвлүүлж “шинэ бүтээл”-ийг олон улсад патентжуулсан. Өдөр бүр санаж явдаг гайхамшигтай өдөр юм.

МОНГОЛ ЭРДЭМТЭН 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД 300 ХҮҮХДИЙН ААВ БОЛОВ

Тундраас өвөртлөн ирсэн судалгааны ажлын ололт, шинэ нээлтүүдийн тухай түүний эрдмийн багш, ажлын хамтрагч Монгол Улсын Гавъяат багш, АШУ-ы доктор профессор, академич Доржхүүгийн Амгаланбаатар сонирхуулав.
Судлаач маань хоёр том бүтээлтэй ирсэн гэж дууллаа. Бид л мэдэхгүй байгаагаас олон улс дахинд мэддэг болсон гэв үү?
Үнэндээ бол маш олон нээлтүүдийг хийж Монгол судлаачийн нэрээр шинэ бүтээлүүд бүртгүүлсэн. Цаа бугын эрхтэн тогтолцоо, түүний ашиг шим, эмчилгээнд хэрэглэгдэх байдал гээд бүгдийг судалж олон улсын оюуны өмчөөр бүртгүүлсэн. Бүгд шинэ бүтээл. Дараагийн судлаачдад “бэлэн” нэвтэрхий толь шүү дээ. Үүнээс зөвхөн цаа бугын чөмгөөр л патент авч болдог гэдгийг залуу судлаачид харж болно.
Харин их сайн тоймлож гурван ажлыг нь онцолъё. Нэгдүгээрт цаа бугийн цусан эвэр хэрхэн хурдан төлждөг тухай судалгаа. Хоёрдугаарт тундрын эмэгтэйчүүд үргүйдээд байсанд эмчилгээний арга олсон амжилт. Гуравдугаарт нэгэн анагаах увдист шидэт ургамлын судалгааг эхлүүлсэн тухай хэлж өгье.
Бугын цусан эвэр хурдан төлжих нь тухайн амьтанд болон хүнд ямар ач холбогдолтой вэ?
Цаа бугын цусан эврээр олон төрлийн эмчилгээний бүтээгдэхүүн гарган авдаг, үр шимийг нь хүмүүс хүртдэг. Харин салаа, битүү туурайтны эвэр үр удмаа үлдээхийн өмнөх тулааны сүр хүч бөгөөд амьдралынхаа туршид өөрийгөө болоод сүргээ хамгаалах гол хэрэгсэл нь болдог.
Б.Баасансүрэн их ажигч хүн. Цааны эвэр ургах явцыг нь их сонжин судалсан байгаа юм. Тухайлбал цаа буга ороо орох үедээ байн байн хойд туурайгаараа эврээ хавираад байдгийг анзаарч, яагаад гэх шалтгааныг хайж үзэж л дээ. Тэгж сонжсоны үр дүнд цаа буга хойд хөлийн салаанд байх орооны булчирхайгаар эврээ тосолж ургалтыг нь дэмждэг болж таарсан. Тэр булчирхайн найрлагад эр бэлгийн даавар буюу тестостероныг дэмжигч их хэмжээгээр хуримтлагддагийг илрүүлсэн. Тослоод байхаар цусан эвэрний эсийн өсөлт эрчимжиж байна гэдгийг судалгаагаар нотолсон байдаг.
Харин гаднынхны судалгаанд цаа бугын салаанд булчирхай байдаг, тестостерон агуулдаг гэсэн өгүүлэл байдгаас эвэртэйгээ холбоо хамааралтай гэдгийг тэмдэглээгүй байдаг. Б.Баасансүрэн энэ судалгааны бүтээлээрээ Биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хүртсэн.
Тундрын эмэгтэйчүүдийн үргүйдлийг ямар аргаар эмчилсэн бэ?
Дэлхий нийтээрээ даяаршиж хот суурины амьдралд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор төв сууриндаа амьдардаг тундрын эмэгтэйчүүд тах дээл, годон гутлаа тайлж та бидэнтэй л ижил нимгэн хувцаслах болсон аж. Гэтэл тундр гэдэг бол хүйтэн мөнх цэвдэгт бүс. Нимгэн хувцаслах болсноос шалтгаалан чөмөг царцаж, үргүйдэж эхэлсэн байж. Үр хүүхэдтэй болж удам залгамжлах нь айл гэрт аз жаргал, инээд хөөр авч ирдэг. Энэ сайхан тогтолцоо алдагдаж, залуу хосууд хэчнээн хичээгээд ч хүүхэдтэй болж чадахгүй болсон байна. Уршиг нь гэр бүл салах гэх мэт.
Манай уламжлалт анагаах ухаанд төөнүүр, зүү эмчилгээгээр үргүйдэл эмчилдэг. Энэ эмчилгээний аргыг тундрт нутагшуулж хөрвүүлэн туршсан. Манайд бол биеийн эсэргүүцэл сайжруулах цэгт зүүг хатгаад, нэмэлтээр шарж төөнөх байдлаар эмчилнэ. Харин Б.Баасансүрэнгийн анагаах эмчилгээ бол цааны чөмгийг шар тостой хамт халаагаад эврийг дүрж аваад биеийн цэгүүдэд гаднаас нь дарж төөнөдөг. Эмчилгээ амжилттай болж нийтдээ 280 эмэгтэй үрийн зулай үнэрлэсэн байна. Ганц Якут эмэгтэйчүүдээс гадна хойд бүсийн Канад, Герман, Польш, Чех орны иргэдийг уг аргаар эмчилж хүүхэдтэй болоход нь тусалсан. Мөн Азийн орноос ч холбогдсон хүмүүс бий. Цаашилбал цааны элэг, бөөр, хэл, арьс, шөрмөс, чөмөг, орооны булчирхай, хоргол гэх мэт бүх эрхтэн, шүүрлээс нь эмчилгээний арга боловсруулсан. Өөрөө уламжлалт анагаах ухааны доктор болохоор алхам тутамдаа нийгмийн эрүүл мэндийн төлөө бодол санаагаа чилээж, ухаан сийлж явдгийг нь бид сайн мэднэ.
Энэ бүтээлийг нь Оксфордын их сургуулиас өндрөөр үнэлж дэлхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрт талархаж 21-р зууны шилдэг эрдэмтнээр бүртгэж 2012 онд “Дэлхийн шилдэг шинжлэх ухаанч” медалаар шагнасан юм.
Шидэт увдистай ургамал гэж юу вэ?
Цаа буга сүргийн өндөр зохион байгуулалттай амьтан. Сүрэгт эмч цаа гэж бий. Тэрээр өвдсөн, бэртсэн цааг ажиглаж, оношлоод өвчнийг нь илааршуулах эмийн ургамал руу замчилна. Б.Баасансүрэн дагаж мөшгөсөөр ясны хугарлыг маш хурдан төлжүүлдэг ургамлыг олсноо бидэнд дуулгасан. Өөрөө бол бүртгэгдээгүй ургамал гээд л байгаа юм. Манайд байгаа ургамалтай төсөөлүүлбэл Алтангагнуур гэх эмийн ургамалтай ижил үйлчлэлтэй. Гэхдээ ясыг хэд дахин илүү хурдан төлжүүлж байгаа нь сонирхол татаж байна. Мөн бусад төрлийн дархлаа дэмжих давхар үйлчлэл бий. Манай Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнд судлагдаж байна. Хөвсгөл аймаг орчимд ургаж байх магадлалтай. Үгүй байлаа ч нутагшуулан тарих боломжийг судалж ажиллахаар төлөвлөж байна.
Энэ мэтчилэн олон шинэ бүтээлүүдтэй өргөн хүн дээ. Бид Б.Баасансүрэнгийн нүдээр тундрын амьдралыг тольдож, тэндхээс суралцаж байна.

ТУНДРЫН АМЬДРАЛ
ТУНДРЫН АМЬДРАЛ
Тундр руу монгол дээл гуталтай л очсон. Их даарсан. Тэндхийн агаарын дундаж температур хүйтний 50-60 хэм байдаг. Хүйтэнд дулаан голтой явах ганц арга бол цаа бугын үсэн эдлэл юм. Тэгэхээр ажлын анхны гараа бол хүйтэнд биеэ дасгах, өөртөө таарсан дулаан хувцас хийж өмсөх байсан юм. Өвлийн нэгдүгээр сараас эхлээд асар хүйтэн болно. Өнөөх -70 хэмдээ хүрнэ. Тэр үеэс хоёр сар гаруй нар үзэхгүй тас харанхуй байдаг. Энэ үеийг ашиглаж судалгаа шинжилгээнийхээ ажлыг эмхэлж авдаг.
Тэндхийн байгаль өвөрмөц сонин тогтоцтойгоос гадна хүн хордож болох олон нөхцөл бий. Жишээлбэл хүний сонирхлыг их татах туйлын туяа үзэгдэнэ. Туяа гэдэг үгийг нь утгачлан ойлговол ямар нэгэн урвалаас бүрдсэн хортой гэрлийн үзэгдэл юм. Хүн өвдөөд эмнэлэгт очихоор туяагаар оношлуулдаг. Гэхдээ тэр нь хүний биед тийм сайн нөлөөгүй. Тундрт болоод байгаа тэр үзэгдэл ч бас тийм хортой нөлөөтэй. Байгалийн тогтоц нь хүнд металлуудтай, хүйтэн, мөсөн цэвдэгтэй. Ингээд бодохоор тэнд хүн байх аргагүй. Тийм газар цааг дагаж цаатан хүмүүс л амьдардаг юм билээ.
Цаа буга тэр газартаа яг таг зохицсон гэмээр бурхны амьтан. Биеийг шинжлээд үзэхээр тэр чигтээ витамин. Амьтай бүхний гол царцдаг байхад цаа бугын чөмөг нь шингэн байх жишээтэй. Энэ амьтны хүч тэнхээгээр цаатан ард хэрхэн тэтгэгдэн амьдарч байгааг үзээд судалгаандаа донтчихсон. Огт эргэлт буцалтгүй. Ингэж л цаа бугын ашиг шимийг уламжлалт анагаах ухаантай хослуулж зон олныг өвчин эмгэгээс салгах ажил ундарсан.

ХАРАНДАА БОЛ МИНИЙ НАЙЗ
ХАРАНДАА БОЛ МИНИЙ НАЙЗ
Харандаа бол миний сайн найз. Хаана ч явсан цаас, харандааг өвөрлөөд л явдаг. Гэнэт галзуу, солиот шиг толгойд сэдсэн зүйлээ буулгах үе зөндөө тулгарна. Өвөл бэх хөлдөнө гэх зовлонгүй. Анх эрдмийн ажлаа эхэлж байхад Б.Ренчин багш маань надад “Балын харандаагаар бичээд дунд нь 2 хуруу зай аваад бичиж бай. Тэгвэл эрдэмтэн болдог юм шүү. Мартаж санасанаа сүүлд нь нэмж оруулдаг юм” гэж зааж өгч байлаа. Одоо бодох нь ээ, аргагүй холыг бодож хэлсэн зөвлөгөө байж.
Шөнийн харанхуйд дэнгийн гэрэлд цаас харандаа нийлүүлж энэ олон судалгааны ард гарлаа. 50 боть ном гаргасан байна. Бүх л судалгааны бүтээлээ таталбар зургаас эхлүүлж бүтээсэн. Нэг таталбар нэг диплом шүү дээ.
Надад байсан хамгийн дэвшингүй технологи бол дижитал зургийн аппарат байлаа. 27 жил ажилласан мундаг эд бий.

БИ МАЛЧИН ХҮН
БИ МАЛЧИН ХҮН
Таны ярианаас сонсоход та их олон талын мэргэжил боловсролтой хүн юм. Олон ч цол алдарын эзэн болжээ. Гэхдээ эдгээр тодотголын яг аль нь таныг илтгэх вэ?
Би чин сэтгэлээсээ малчин хүн байхыг л хүссэн юм. Монголчуудын мал маллах ухаан агуу. Монгол аж ахуй, байгаль эхээ хайрлан энэрэх сэтгэл, уламжлалт эм, эмчилгээнээс дэлхийн шинжлэх ухаан нээлт хийдэг болохыг би өөрийнхөө амьдралаар туулж мэдэрлээ.
Хойд тундрт элдэв технологи хөгжөөгүй. Мөн ихэнхдээ нар үзэхгүй харанхуй байдаг учраас цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг тааварлах боломжгүй. Хаана, ямар амьтан хоолоо нөөж байна, юу идэж байна, хаашаа нүүдэллэж байна гэдгийг сонжиж сая нэг баримжаатай болно. Өвс ногооны гарц, өнгө төрхөөс энэ бүхнийг шинжилнэ. Тиймээс байгалийн дохиог хэн сайн сонсож чадна түүнд бүх зүйл нээгдэнэ. Тэгэхээр миний судалгааны гол хэрэгсэл бол анзаарах, ажиглах, ойлгох юм. Ийм хүнийг малчин гэдэг юм.
Малчны тухай сэдэв миний сэтгэлийн хөндүүр сэдэв. Манай улсад нийт мал хариулагчдын ердөө арван хувь нь байгальтай зохицон амьдарч, үлдсэн нь мал үржүүлж байна. Өглөө үдэшгүй, өөд уруугүй тэр олон малын хөлөөр нэг газрыг талхалсаар цөлжүүлчихсэн. Бүх сум, багт нэг зэрэг дэвсэлж байгаагаас монголчууд ирээдүйд идэх хоолгүй, уух усгүй болохыг төсөөлөхөд амархан.

СУДЛААЧ ХҮН АЖЛАА АРВАН ХОЁР ЖИЛЭЭР ТӨЛӨВЛӨДӨГ

Манайд олон судлаач бий л дээ. Гэхдээ замын дундаас өнгө, мөнгөнд хууртаж эрдмийн мөрөө балласан хүмүүс зөндөө. Энэ бол анхнаасаа зорилгогүй байсны шинж. Хүн чин үнэнээсээ хүссэн л бол зорилгоосоо няцаж цуцахгүй. Бүр чадахгүй ч үгүй.
Тиймээс судлаач хүн холч, уужуу ухаантай байх ёстой. Хийж бүтээх зүйлсээ насны мөчлөгт хуваагаад тодорхой болгочихвол их амар. 25-ны жил ороход суралцах арга барил эзэмшсэн байх, 37-ны жил ороход судлах зүйлээ олчихсон, ойлгочихсон ажиллаж байх гэх мэт. Шатарчин олон нүүдлийг урьдчилан бодож өрсөлдөгчөө хождогтой адил. Хожихыг хүссэн зүйлийнхээ мөн чанарыг нь ойлгох чухал.
Өөр нэг чухал зүйл бол улс нь өөрөө судлаачаа эрж, олж, сургах учиртай. Хүнийг танья гэвэл удмыг нь судал гэх ухаант ардын үг бий. Залхуу хүнээс залхуу л өвлөгдөнө. Сэтгэл сайтаас, сайн санаатан төрнө. Үүнтэй ижилхэн удамд нь судлаач, эрдмийн ажил хийж байсан хүн байгаагүй бол тогтож суугаад цаас балтай ноцолдоно гэж ер нь байхгүй. Хоосон сэтгэлээр хандаж ажлыг хийсвэрлэдэг улсууд өнгө, мөнгө рүү л тэмүүлнэ. Тийм хүнийг аврах боломжгүй. Бүтээл ч гарахгүй. Цагийн гарз. Тиймээс үе дамжсан судлаач, сэхээтнүүд манайд асар их дутаж байна.
Харин судлаач хүн хамгийн эхэнд эх орноо чин үнэнээс хайрлах сэтгэлтэй болох хэрэгтэй. Дараа нь гадаад хэлний саадгүй болж үзсэн харснаа түмэнд хүргэх боломжтой болно. Энэ хоёрыг эзэмшихээс судлаачийн ажил эхэлдэг.

МАНАЙ ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭН БОЛ ТЭВЧЭЭР, ХАТУУЖИЛ, ТУУШТАЙ БАЙДАЛ

Түүнийг тундрт ажиллахад гэр бүлийнхэн нь үргэлж дэмжиж, урам өгдөг байжээ. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн харилцдаг байсан тухай түүний бага охин Нарантунгалагаас тодрууллаа.
Алс хол ажилладаг аавыгаа хэр их санадаг байв?
Манай гэр бүлийн үнэ цэн бол тэвчээр, хатуужил, тууштай байдал. Аав маань олон жил биеэр хол байсан ч биднийг хайр халамжаар дутаагаагүй. Нэг ирэхдээ сар хүрэхгүй л буцаад явна. Цөөхөн хоногт олон зэрэг ажлыг амжуулдаг байсан. Мөн мундаг аж ахуйч.
Ажил ихтэй хүн ар гэртээ анхаарал хандуулдаггүй гэх хэвшмэл ойлголтыг эвдсэн. Ийм хүнийг үлгэрлэж, бахархаж өссөн болохоор ч тэр үү, эр хүнийг үнэлэх шалгуур өндөр болдог юм билээ. Миний аав гайхалтай эр хүн.
Та аавынхаа ажлын арга барилаас өвлөсөн үү?
Би анагаахын шинжлэх ухааны залуу судлаач. Судалгааны ажлыг амжилттай болгоно гэдэг маш том сорилт юм билээ. Хэдхэн албан газрын хаалгыг татахад судлаачдыг хэрхэн хүлээн авдаг, яаж ханддагийг ойлгосон. Дорд үзэх, үл тоомсорлох бол энүүхэнд. Салбар дотроо хүртэл нэгнээ хэмлэх үе ч байна. Энэ мэт энгийн жишээнээс харахад аавын тэвчээрийн зэрэгт хүрнэ гэдэг алс холын мөрөөдөл шиг. Аав минь хэцүү байна гэж гомдоллож үзээгүй. Залуу хүн тэвчээртэй байдалд суралцах хамгийн чухал санагддаг.
Гэр бүлээрээ судлаач байх нь ээ.
Яг тийм. Хүүхэд байхаас цаасан тэмдэглэлүүдтэй нөхөрлөж өссөн. Хаашаа л харна гэрээр дүүрэн ном, дэвтэр байдаг. Одоо ч хэвээр.
Түүнд хамгийн их санаа зовдог зүйл юу вэ?
Ойрын жилүүдэд аавдаа санаа зовних нь их болсон. Одоо судалгаагаа дуусгаад хурдан хүрээд ирээч гэж шалсаар байж ирүүлснээр энэ удаагийн үзэсгэлэнг гаргаад байна. Эрүүл мэндийг нь бодсон ч тэр явуулмааргүй л байх болжээ. Дахиад буцна л гэх юм...

ХАЧИН ХҮН
ХАЧИН ХҮН
Залуу байхад үеийнхэн маань эвэртэй туулай үзсэн аятай намайг сонжиж шоолдог байлаа. Өдөж, хоргооход нь тоохгүй бол номын цагаан солиот гэнэ. Элдэвлүүлж явсан үе зөндөө.
Би гангалж явдаг хүн биш л дээ. Монгол дээл, гутал, малгайгаа өмсөөд ажиллана. Яам, тамгын газар, эрдмийн хүрээлэн, судалгааны талбайдаа гээд эгээ л энэ байгаагаараа явна. Хүнийг гадна төрх байдлаар нь дүгнэх хүн олон болжээ, хүү минь. Ажлын уулзалтаар албан газар очихоор "навсайчхаад" гээд түлхэнэ, чамайг оруулахгүй гээд үүднээс хөөнө. Сэтгэлээ их гутаалгасан даа. Гомддог зүйл маань энэ.
"Чамайг их хачин хүн гэж боддог байж билээ. Их өөр үзэл бодолтой хүн байсныг чинь одоо ойлголоо" гэх хүн олон байна. Хүний ухаан суух, аливаад эргэцүүлж бодох үе бол 55 наснаас эхлэх юм билээ.

ЭХ ОРОНЧИЙН СҮҮЛЧИЙН АЖИЛ
ЭХ ОРОНЧИЙН СҮҮЛЧИЙН АЖИЛ
Орос улс надад хүндлэл үзүүлдэг. Тэд эрдэмтэд, докторуудаа өндөр үнэлдэг л дээ. Миний тархины тал хувийг мөн л тэд ашигласан. Хоёр ч удаа манай иргэншлийг аваач гэж паспорт өгсөн. Би татгалзсан. Угаас эх орноосоо гарахдаа эрдэм өвөртөлж ирээд бүгдийг нь өөрийн нутгийн өмч болгох гэж өнөөг хүрсэн юм. Судалгаагаа нууц байлгахад үргэлж анхаарч ирсэн. Хэрвээ Монгол Улс бодлогоор эрдэмтдээ дэмждэг бол их зүйлийг олж авна.
Хойд тундрт хийх сүүлийн ажил эмийн ховор ургамлыг судлах. Зон олноо аюултай өвчнөөс ангижруулах анагаагч тунг гаргаж авна. Энэ ажлыг үргэлжлүүлэх хоёр залуу судлаачтай болоход л сэтгэл тэнийх байх даа. Өвгөн би ийм л юм бодож сууна.