Оны эхний есөн сард Монгол Улс нийт 40 мянга 909 суудлын автомашин импортлоод байна. Өөрөөр хэлбэл цар тахал гарсан 2020 онд суудлын автомашины импорт жилийн өмнөхөөс 26.3 хувиар буурсан байна.
Импортолсон автомашины дийлэнхийг буюу 93.6 хувийг нь Японоос 1.6 хувийг нь БНСУ, 1.3 хувийг нь Германаас импортолжээ. Харин импортоор орж ирсэн нийт суудлын автомашины 4.4 хувь нь шинэ, тал нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин автомашин байгаа аж. Импортоор орж ирж буй автомашины насжилт хэт өндөр байгаагаас хог хаягдлын асуудал хурцдаад байна. Тухайлбал: аюултай хог хаягдалд тооцогддог автомашины аккумляторын 7500 орчим тонн хаягдал үүсээд байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар мэдээлсэн юм.
Японы “Toyota Pruise” загварын хуучин автомашины импорт Монголд хамгийн өндөр байдаг. Харин “Toyota” брэндийн хувьд Умард Америкт хамгийн их бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Энэхүү бүс нутагт хар тугалгатай хуучин аккумляторын 99 хувийг дахин боловсруулдаг болохыг судалгаа харуулж байна.
Харин Монголд энэ төрлийн дахин боловсруулах үйлдвэр байхгүй юм. Гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан ч өнгөрсөн онд сүүлийнхийг нь хаажээ. Иймд хаягдал аккумляторыг дахин боловсруулах үйлдвэрийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж Монгол дахь Америкийн худалдааны танхим зөвлөж байна.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ
Б.Төгсбилиг