Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр мөрдөгчийг дарамталсан үндэслэлээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг цагдан хорьсон хэдий ч УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй юм байна.
Учир нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэхээр заажээ. Харин Н.Номтойбаяр хувьд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр цагдан хоригдож, анхан шатны шүүх хуралдаан зургадугаар сарын 26-нд болох товтой. Гэм буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй учир Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын дагуу 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвших эрх нь нээлттэй. Н.Номтойбаярыг дараагийн шүүх хурал болох хүртэл буюу зургадугаар сарын 26-ныг хүртэл цагдан хорих шүүхийн захирамж гарсан. Түүнийг цагдан хорьсон нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг өмгөөлөгч Н.Мандах нь хэлээд буй.
Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно: 35.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих” гэснийг зөрчсөнийг хэлсэн юм. Түүнийг цагдан хорих зөвшөөрлийг СЕХ-ноос аваагүй байна.