Долдугаар сарын 9-ний 18 цагийн орчимд орон нутгийн замд автомашин онхолдож, долоон хүн амиа алдсан ноцтой осол гарчээ.
Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг Шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Тoyota Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдож долоон зорчигч амь насаа алдсан байна.
Хэргийн газрын үзлэг дуусаагүй бөгөөд Завхан аймгийн Цагдаагийн газраас хэргийн газарт үзлэг хийж, матeриалжуулан шалгаж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Замын хөдөлгөөнд хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж зорчихыг ТЦА-наас зөвлөж байна.