Ачит нуур нь Монгол Алтайн нурууны салбар Сийлхэмийн нуруу, Хархираа, Түргэний уулс хоорондын хөндийд тэдгээр мөнх цаст уулсаас эх аван урсах Хатуугийн, Бөхмөрөн, Алтангадас зэрэг олон гол горхины усаар тэжээгдэх ба илүүдэл усаа Ховд голд цутгадаг ажээ.

Ачит нуурын усны талбай нь тухайн жилийн хур тунадаснаас хамааралтай бөгөөд дунджаар 300 км/кв, урт нь хойноос урагш 30 км, өргөн нь 15 км ба хамгийн гүн нь 10 метр гэж тогтоосон байдаг.

Нуурын баруун хойд болон зүүн хойд талаар намгархаг хөрстэй байх тул нутгийн иргэд болох Казах, Монгол үндэстнүүд хаяа залган өмнө хэсгээр нь зусна.
Ачит нуур орчмын цаг агаар нь харьцангуйгаар өндөрлөг газар оршдог тул эрс тэс буюу ялангуяа өвлийн улиралд хахир хүйтэн байдаг. Учир нь гэвэл нуурын баруун хойд талд Сийлхэмийн нуруу, зүүн хойд талд Хархираа Түргэний уулс байрлах тул тэдгээр цаст уулсын оройгоос үлээх хүйтэн салхины урсгал Ачит нуурыг дайран өнгөрдөг байна. Хэрвээ салхины чиг өөрчлөгдөж өмнө зүгээс салхилахад хүрвэл Цамбагарав уулын хүйтэн жавар ч нөлөөлж болохыг үгүйсгэхгүй.

Ачит нуурын тухай олон сайхан домог байдаг ба тэдгээрийн зарим нэгээс дурдвал.
Галдан Бошигт Манжийн цэргээс зугтан Ховдод ирсний дараа их зуд болжээ. Хамаг мал сүрэг нь үхэж үрэгдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргүүд хэд гурваараа хэрэн тэнэж хоол хүнс эрж явдаг байжээ. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг Цагаан голыг өгсөн явж нэгэн нуурын дэргэд ирж амсхийжээ. Ядарч туйлдсан цэргүүд нэгнийгээ нуурын харзалсан уснаас ус авахуулахаар явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод, аваад иржээ. Ийнхүү цэргүүд өлсөж үхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж тэнхэрч аваад уг нуурыг үхэх аюулаас аварсан ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон гэх домог бий.
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2020/07/16/Sat_map_Achit_nuur-100609-193457048120200716100619.jpeg)
Өөр нэгэн домог ч бас байдаг. Эрт үед хүмүүс дайснаас дүрвэж өвс, ургамал, бэлчээр сайтай нутаг хайж яваад аяншин ядарч, өлсөж ундаасан зүдэрч байтал нэгэн томоохон нуур харагдахаар тэнд очжээ. Гэтэл тэр нуурын мандлаас нэг том загасны сэрвээ цухуйгаад хөлдчихсөн байжээ. Дээрх хүмүүс түүнийг цавчин авч идэн тэнхэрч ихэд баярлан “Ээ хөөрхий Ачит нуур минь” гэж дуу алдсан гэдэг. Үүнээс хойш тэрхүү нуурыг “Ачит” нуур гэж нэрлэсэн гэдэг.
Үнэндээ бол Ачит нуур нь ан амьтан, жигүүртэн шувуудын жаргалын орон билээ. Үүний жишээ гэвэл Улаан номонд орсон хар өрөвтас, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, Азийн цацууль, итэлгэн цахлай зэрэг нийт 158 зүйлийн шувуудыг бүртгэж авсан тухай олон эх сурвалжид дурджээ.

Нуурын зүүн хойд эргээр усны мандлаас 50-60 метр өндөр хадан дэнж байх бөгөөд энэ нь усны татралтын дараах шинж тэмдэг эрт галавын амьтны үлдэгдэл олддог нь өдгөөгөөс олон мянган жилийн тэртээ маш том талбай хамарсан нуур байсныг гэрчилдэг.
Ийнхүү та бид бүхний Монгол орноо таньж мэдэх, эх орноороо бахархах, хайрлан хамгаалахад зориулан бэлтгэдэг танин мэдэхүйн нийтлэл маань энэ хүрээд өндөрдөж байна. Хэрвээ та энэхүү байгалийн үзэмжит бүс нутгийг зорин замд гарахаар бол байгаль дээр хог бүү хаяарай мөн зөв аялагч байж бусдадаа үлгэр дуурайлал болоорой хэмээн захиж байна.