Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих анги хоригдлуудад зориулсан номын санг шинээр тохижууллаа. Энэ нь тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эерэг уур амьсгал бүрдүүлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой аж.
Уг номын сан нь ганцаараа суух боломжтой гурван уншлагын кабин, 1000 орчим PDF файлаар хадгалсан цахим ном, 5000 орчим номын багтаамж бүхий тавиуруудтай аж. Нэг удаад 20-25 хоригдолд үйлчилгээ үзүүлэх боломжтой.
Номын санч номын каталогийг хариуцан бүртгэл хөтөлж, нийгмийн ажилтнууд номын сангийн үйл ажиллагааг хариуцан хоригдлуудад хяналт тавих, хоригдолтой ганцаарчилсан уулзалт хийхээр өрөөний зохион байгуулалтыг хуваарилжээ.
Номын сангийн тохижилтын ажилд зориулж тус ангиас “Номын өглөг” сэдэвт аяныг зохион байгуулсан бөгөөд “JCI” байгууллагын Дархан-Уул аймаг дахь салбар, Улаан загалмай нийгэмлэгийн өсвөрийн улаан загалмайчид, Дархан-Уул аймгийн Төв номын сан болон тус ангийн алба хаагчдаас нийт 900 гаруй ном цугларсан байна.