Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны гуравдугаар дугаар сарын 11, 13-ны өдрүүдэд зарласан шүүх хуралдаануудыг хойшлуулснаа мэдээллээ.
Коронавируст халдвар (CОVID-19) нь агаар дуслын болон бохир гар, эд зүйлсээр дамжих замаар халдварлаж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон. Уг халдварын тохиолдол Монгол Улсад эхний шинжилгээгээр илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудаас “...ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх, олон хүн цугларсан газраар явахгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх” талаар зөвлөмж гаргасан.
Иймд энэхүү зөвлөмжийг мөрдөж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүл, хамтран ажиллагсдаа хамгаалахад анхаарч шүүн таслах үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэхийг хэргийн оролцогч, өмгөөлөгч нарт хандан уриалж буй аж.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь жилд улсын хэмжээнд давж заалдах шатны шүүхээр хянагдаж байгаа нийт иргэний хэргийн 70 орчим хувийг хянан шийдвэрлэдэг. Ажлын ачаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зэргээс шалтгаалан 7 хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад өдөрт 15-40 гаруй шүүх хуралдааныг хуралдуулах шаардлагатай байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль:
Дээрх хуулийн заалтууд шүүх хуралдааныг явуулах журамд хамаардаг. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид нь шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох үүрэг хүлээгээгүй болно. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт бичгээр гаргаагүй тохиолдолд хэргийн оролцогчийн эзгүйд хэрэгт байгаа баримт, бичгээр гаргасан гомдол, тайлбарт үндэслэн шийдвэрлэх боломжийг хуулиар олгосон юм.
Давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, хэрэг, гомдол хуваарилалт, шүүх хуралдааны зар, шийдвэрлэгдсэн хэргийн тойм мэдээллийг тус шүүхийн мэдээлэл лавлагааны 7000-7277 дугаарын утсаар болон цахим хуудсаар дамжуулан авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх