Меламин
гэх хорт бодистой сүүний хольц өөр
нэрийн дор Орост орж ирсэн байж магадгүй
хэмээн ОХУ-ын Ариун цэврийн улсын ерөнхий
байцаагч Геннадий Онишенко хэлсэн
байна. "Манайд хулгайгаар байтугай
бүртгэгдээгүй бүтээгдэхүүн зах зээлд
орж ирэх боломж байгаа. Энэ хил орчмын
нягт тогтсон харилцаа холбоотой хамаатай"
гэж Оросын ариун цэврийн хяналтын албаны
дарга РИА Новости агентлагад өгсөн
ярилцлагадаа хэлсэн байна. Онишенкогийн
яриагаар Хятадын сүү үйлдвэрлэгчид
өөрсдийн бүтээгдэхүүнийг Орост
гаргадаггүй гэж хэлж байгаа ч түүнийг
өөр брэндийн нэрийн дор оруулсан байж
болох боломж байгаа гэнэ.
Меламины
тохиолдол нь технологийн алдаа биш гэмт
хэргийн үнэр ханхлуулж байна. Тиймээс
хүнсний аюулгүй байдлын асуудал улам
хурцаар тавигдах ёстойг тэр онцолжээ.
Сануулахад
меламин гэх хорт бодистой хөхний сүүг
орлуулагчаар тэжээгдсэн 53 мянган нялх
хүүхэд Хятадад өвчлөөд байгаа юм. Энэ
хорт бодисын хуримтлал бөөрний болон
давсагны чулуу үүсгэдэг ажээ. Үйлдвэрлэгчид
меламиныг хуурай сүүнд холин түүний
уургийн өндөр агуулгыг хиймлээр өсгөж
байжээ.
Меламин
гэх хорт бодистой сүүний хольц өөр
нэрийн дор Орост орж ирсэн байж магадгүй
хэмээн ОХУ-ын Ариун цэврийн улсын ерөнхий
байцаагч Геннадий Онишенко хэлсэн
байна. "Манайд хулгайгаар байтугай
бүртгэгдээгүй бүтээгдэхүүн зах зээлд
орж ирэх боломж байгаа. Энэ хил орчмын
нягт тогтсон харилцаа холбоотой хамаатай"
гэж Оросын ариун цэврийн хяналтын албаны
дарга РИА Новости агентлагад өгсөн
ярилцлагадаа хэлсэн байна. Онишенкогийн
яриагаар Хятадын сүү үйлдвэрлэгчид
өөрсдийн бүтээгдэхүүнийг Орост
гаргадаггүй гэж хэлж байгаа ч түүнийг
өөр брэндийн нэрийн дор оруулсан байж
болох боломж байгаа гэнэ.
Меламины
тохиолдол нь технологийн алдаа биш гэмт
хэргийн үнэр ханхлуулж байна. Тиймээс
хүнсний аюулгүй байдлын асуудал улам
хурцаар тавигдах ёстойг тэр онцолжээ.
Сануулахад
меламин гэх хорт бодистой хөхний сүүг
орлуулагчаар тэжээгдсэн 53 мянган нялх
хүүхэд Хятадад өвчлөөд байгаа юм. Энэ
хорт бодисын хуримтлал бөөрний болон
давсагны чулуу үүсгэдэг ажээ. Үйлдвэрлэгчид
меламиныг хуурай сүүнд холин түүний
уургийн өндөр агуулгыг хиймлээр өсгөж
байжээ.