Монголчууд тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч, ирцээ бүрдүүлж чадлаа. Юутай ч дахин сонгууль болохгүй нь. Харин сонгуулийн эцсийн дүн мэдээг СЕХ албан ёсоор мэдээлэх хүртэл ойролцоогоор тав хоног байна. Нэгэнт глобальчлагдсан дэлхийд Монголчууд чухам хэнийг төрийн тэргүүнээрээ сонгох бол хэмээн ажиглан харж суугаа. Тиймээс ч 11 орны 50 гаруй хэвлэл мэдээллийнхэн болон бусад хүмүүс манай улсад болсон сонгуулийг ажиглан ажилласан юм. Гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд чухам юу гэж бичсэнийг тоймлон хүргэж байна.
Дэнвер Пост сонинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай “Монголчууд тавдугаар сарын 24-ний энэ өдөр эдийн засгийн хямрал болон сонгуулийн будилаанаас үүдэн гарч болох хүчирхийллээс эмээх хоёрын завсар Ерөнхийлөгчөө сонгох сонгуульд оролцож байна. Эрх баригчид нь өнгөрсөн жилийн сонгуулийн будилаанаас үүдсэн хүчирхийллийг дахин давтагдах вий хэмээн болгоомжлохдоо энэ өдөр архи, согтууруулах ундаа худалдаалах болон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна” гэж бичжээ.
CNBC-д өгүүлснээр “Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хоёр хүний хэн ялах нь гадаадын хөрөнгө оруулагчидтай тус улсын хийх гэрээний хувь заяа хэрхэн шийдэгдэхэд нөлөөлнө. Монголчууд энэ өдөр үндэснийхээ хувцсаар гоёсон харагдана. Учир нь төрийнхөө тэргүүнийг сонгох сонгууль д оролцох нь тэдний хувьд хүндэтгэлийн хэрэг юм” гэжээ.
Харин Аль Жазирагийн вэб хуудсанд “Сонгуулийн дүнгийн талаарх хуурамч мэдээллийн улмаас таван хүний амь насыг хохироосон хүчирхийлэл өнгөрсөн жил Монгол улсад болсон билээ. Харин үүнээс яг жилийн дараа Монголчууд Ерөнхийлөгчөө сонгохоор дахин сонгуульд оролцож байна. Энэ сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Намбарын Энхбаяр түүний цорын ганц өрсөлдөгч болох Ардчилсан намын тэргүүн Цахиагийн Элбэгдоржтой өрсөлдөж байгаа юм” гэсэн байна.
“Таймс оф Индиа” сонинд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үндэснийхээ хувцсаар гоёсон настай хүмүүс өглөөний 07.00 цагт Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр дугаарлан зогсчээ. Тэртээ 19 жилийн өмнө энхийн замаар ардчилсан хувьсгал хийж чадсан Монголын ард түмэн өнгөрсөн жил сонгуулийн будилаанаас үүдэн таван хүнийг буудан хороосон аймшигт явдлын хүнд цохилтоос хараахан гараагүй л байна” гэжээ.
Ийнхүү гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай дурьджээ. Тэдний ихэнх нь өнгөрөгч долдугаар сарын 1-ний үйл явдлыг дурьдсан байгаа нь харагдлаа.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/