Хоёр орны нийгмийн асуудлыг шийдэх төслийг шалгаруулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024” үйл ажиллагааг энэ онд ч ЖАЙКА зохион байгуулж байна.
Уг хөтөлбөрт оролцогч багууд төслийн танилцуулгуудаа маргааш 09:00-17:00 цагийн хооронд Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах сонирхсон хэн бүхэн танилцах боломжтой аж.
MICS 2024 нь Монгол, Япон хоёр орны засгийн газар, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөрөнгө санхүүгийн зэрэг өргөн хүрээний салбарын оролцогчид технологийн шийдэл, хөрөнгө санхүүгээр хамтарч, дээрх хоёр орны нийгмийн асуудлыг шинэлэг аргаар шийдвэрлэх, Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хөтөлбөр юм.
Өмнөх жил зөвхөн Монголын нийгмийн асуудлыг шийдэх гарц гаргалгааг эрэлхийлж байсан бол энэ жил Японы нийгмийн асуудлыг шийдэх төслийн саналыг мөн хүлээж авч буйн нь энэ жилийн MICS 2024-ийн гол онцлог аж. Ингэснээр монгол залуучуудын хамтарсан төслийн баг Японы зах зээлд гарах боломжийг бий болгож байгаа юм.
Тус хөтөлбөрт Монгол, Японы аж ахуйн нэгж (гарааны бизнес мөн хамаарна)、хөрөнгө санхүүгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, техникийн коллеж зэрэг дээд боловсролын байгууллага, орон нутгийн засаг захиргаа, төр, ТББ, хувь хүмүүс оролцох боломжтой.
Дээрх оролцогчид хоёр орны нийгмийн асуудлыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүдийг хамтран бүтээж, хамтарсан төслийг санал болгох юм. Санал болгож буй хамтын ажиллагааны төслүүдээс эхний шатанд шалгарсан 15 төслийн баг бүрийн төлөөллийг Токио хотод Японы хувийн хэвшил, гарааны бизнес, тэдгээрийг дэмжигч байгууллагуудтай танилцах үйл ажиллaгаанд хамруулна.
Улмаар дараагийн шатанд шалгарсан хамтарсан төслийн арван багийг наймдугаар сарын 19-нд зохион байгуулах Монгол-Японы бизнесийн форумд оролцуулан, танилцуулах аж. Эцсийн шатанд шалгарсан төслүүдэд 10 сая төгрөг хүртэлх мөнгөн дэмжлэгээс гадна хагас жил орчим хугацаанд ментор хийх, Монгол, Японд зорчих зардлын зарим хэсгийг хариуцан бизнесийн хамтрагч, хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтооход нь туслах зэргээр дэмжлэг үзүүлэх юм.