Цаг уурын гаргасан мэдээллээр зуны саруудад агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, говь талын нутгаар хур тунадас ахиу байх магадлалтай байна.
Харин Хаврын сүүл сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байгаа бөгөөд хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байгаа бөгөөд хуурайшилт ихтэй нутгуудаар болзошгүй гал түймрийн эрсдэлээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тавдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…+6°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +12...+18°C, бусад нутгаар +6...+12°C дулаан байдаг байна
Зургаадугаар сард. Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр +6…+12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +20...+24°С, бусaд нутгaaр +13...+19°С дулаан бaйдаг байна. 2025 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Долоодугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С, бусад нутгаар +14...+20°С дулаан байдаг. 2025 оны 7 дугаар сарын агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна
7 дугаар сарын нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.