Нийтийн аж ахуйн салбарт ажлын байрны дарамт, хүчирхийллийн нөхцөлийг тодорхойлох судалгааны тайланг өнөөдөр /2024.12.26/ хэлэлцлээ.
Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлээс нийтийн аж ахуйн салбарын буюу СӨХ, ТҮК, ОСНААУГ-ын ажилчид гуравдагч этгээдээс дарамт авч байна гэсэн таамаг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 9 дүүрэг, сонгогдсон 7 аймгийн 1638 ажилтнаас түүврийн, ярилцлагын болон баримт шинжлэх аргаар судалгаа авчээ.
Нийтийн аж ахуйн салбар нь улсын төсвөөс нэг ч санхүүжилт авдаггүй.
Тус эвлэлийн дарга Б.Жавзандулам, Судалгааны үр дүнд бидний дэвшүүлсэн таамаглал батлагдсан. Хөдөлмөрийн хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд дарамт, хүчирхийллийг томьёолж, хэрэгжүүлэх боломжтой заалтуудыг тусгасан байдаг. Гэхдээ ажил олгогч нар энэ заалтыг хэрэглэхгүй байна. Үүний улмаас салбарын ажилчид ойлголтгүй байна.
Ажилчид бие махбодын болон эдийн засгийн дарамтад өртөж байна. Дээрх байгууллагууд нь нийгэмд үйлчилж байгаа ч улсын төсвөөс нэг ч санхүүжилт авдаггүй. Өөрөө өөрийгөө санхүүжүүлж, ажилчдынхаа цалинг тавьдаг.
Энэ салбарын ажилчид ажлын шаардлагын дагуу төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн гэрт очиж шаардлага хүргүүлдэг. Ихэнх үед өдрийн цагаар иргэд гэртээ байдаггүй учир орой буюу өөрсдийн ажлын бус цагаар очдог ч иргэд тав тухыг нь алдагдуулсан гэх шалтгаанаар ажилчдад бие махбодын болон сэтгэлзүйн дарамт учруулдаг жишээ олон байдгийг хэлэлцүүлгийн үеэр дурдсан.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Нийтийн аж ахуй, бодлого зохицуулалтын газрын дарга О.Мөнхбаяр, Нийтийн аж ахуйн салбар үүсээд 93 жил болсон. Олон асуудлыг шийдэж, иргэдэд ойр үйлчилдэг салбар юм. Харамсалтай нь боловсон хүчний хувьд дутагдалтай.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцыг соёрхон баталж, нэгдэн орох шаардлагатай.
Одоо ажиллаж байгаа ажилчид ажлын байрны дарамтад өртсөнөөр ажлын бүтээмж буурч, ажилдаа сэтгэл дундуур, тогтвор суурьшилгүй болох эрсдэл үүслээ. Иймээс хууль эрх зүйн талаас нь хөдөлмөрийн хөлсний гэрээнд өөрчлөлт оруулах, ажилтныг мэдээллээр хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатайг онцлов.
Энэ удаагийн судалгаа нь Монголд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст ямар төрлийн дарамт учирч байгааг тодруулахаас гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцыг соёрхон баталж, нэгдэн орох шаардлагатайг харуулсан гэдгийг МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Б.Энхтөгс онцолсон юм.