gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

У.Хүрэлсүх: Монгол наадам бол Монгол төрийн ой санамж, тусгаар тогтнолын бэлгэдэл, оршин тогтнохын дархлаа

Р.Адъяасүрэн
Улс төр
2024-07-11
14
Twitter logo

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ. Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ. Их Монгол улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан, хатан болон эрхэм хүндэт зочид оо. Эрхэм хүндэт наадамчид аа.

Эцэг тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл сэргэсэн энэ өдөр тэнгэр заяат Монгол түмний үндэсний их баяр цэнгэл, үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд эхлэхэд бэлэн боллоо.

Монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий эрдэмт хүмүүний гуравласан их баяр, Монгол төрийн ой санамж, тусгаар тогтнолын бэлэгдэл, эртний түүхтэй Монголчууд бидний оюун санаа, оршин тогтнохын дархлаа юм.

Хүн төрөлхтний соёл иргэншлийн их өв, дэлхийд хосгүй баяр наадмаа хүлээн суугаа наадамчин олон, эх оронд минь айлчлан ирсэн эрхэм зочдодоо Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Төрт ёс, түүх соёлын бахдам түүх, баялаг уламжлалтай Монгол Улс бол хүн төрөлхтний өнө эртний өлгий нутаг, нүүдэлчин хүчирхэг улс гүрнүүдийн ариун гал голомт, оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс билээ.  

Тиймээс өвөг дээдсийнхээ аугаа их түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэсний бахархал Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан.

Мөн эх түүхээ судлан шинжилж, ард түмнийхээ хүртээл болгох үүднээс  “Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй тайлбар толь бичгийг анх удаа бүтээж, дэлхийг өөрчилсөн монгол үндэстний их түүхийн иж бүрэн 20 боть номыг шинээр бүтээх нөр их ажлыг эхлүүлээд байна.

Үндэсний их баяр наадмын энэ өдөр алтан далбаат Монгол далбаагаа өнө мөнхөд мандуулж байхаар залсныг дуулгахад таатай байна.

Үндэсний их баяр наадмын энэ сайхан өдөр Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон алтан соёмбот Төрийн далбаагаа улсын нийслэл Улаанбаатар хотноо өнө мөнхөд сүр жавхлантай мандуулсныг ард түмэндээ дуулгахад баяртай байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монголчууд бид өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг байгуулж, бүх нийтээрээ сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж байсан бахдам сайхан түүхтэй ард түмэн.

Тэгвэл түүхт ойн энэ жил манай ард түмэн ардчилсан төр засгаа улам бэхжүүлж, парламентат ёсоо төлөвшүүлэн, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа анх удаа 126 гишүүнтэйгээр сонгон байгууллаа.  

Сонгогч түмнийхээ итгэл найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, мянга мянган жилийн түүхтэй монгол төрийн алтан жолоог энэ цаг дор залгамжлан барилцахаар төр, түмэндээ тангараг өргөсөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, төрийн их ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Ард түмний төлөөлөл болсон Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг ямагт эрхэмлэн дээдэлж, ёс зүйн дээд манлайллыг үзүүлж, эвийг эрхэмлэн, журмыг сахиж, итгэл дааж, сэтгэл гарган улс Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэх учиртай.

Та бүхэн түмэн олныхоо итгэл найдварыг чинхүү зүтгэлээр хариулж, ард түмнийхээ олгосон “Төрийн түшээ” хэмээх эрхэм нэр төрийг өндөрт өргөж яваарай.

Миний Монголын ард иргэд ээ, Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн Есөн хөлт Цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, дэлхийд хосгүй “Монгол наадам”-аа ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн түвэргээн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан