Парис 2024 олимпын наадамд 10,500 орчим тамирчин өрсөлдөж байна. Олимпын нэг онцлог нь тамирчдад насны хязгаар заадаггүй билээ.
Парис 2024 олимпод оролцох хамгийн залуу, ахмад тамирчдыг танилцуулъя.
Парисын олимпын хамгийн залуу тамирчин Жэн Хаохао
Хятадын Жэн Хаохао энэ зуны наадмын хамгийн залуу тамирчин юм. 11 нас 11 сартай тэрбээр тэшүүрийн төрөлд өрсөлдөж байна.
Уг спортын төрлийг анх Токиогийн олимпоос хойш нэмж, энэ удаад Жэнтэй хамт Тайландын 12 настай Вареерая Сукасем, 16 настайдаа Токиод хүрэл медаль хүртэж байсан Их Британийн Скай Браун зэрэг хэд хэдэн залуу өрсөлдөгчид оролцож байна.
Парисын олимпын хамгийн ахмад тамирчин Мэри Ханна
Олимпод оролцох хамгийн өндөр настай тамирчин нь Австралийн морин спортын од Мэри Ханна байх юм. Австралийн морин спортын тамирчин 69 настай Мэри Ханна 70 нас хүрэхэд ердөө дөрвөн сар дутуу байна. 1996 оноос хойш олимпод оролцож буй түүний хувьд Парисын олимп нь долоо дахь удаагийн олимп юм.
Мөн 65 настай Испанийн Хуан Антонио Хименес Кобо түүнтэй хамт гурав дахь олимпдоо оролцох гэж байна.
Эх сурвалж: independent.co.uk